Научная статья на тему 'ЦАХАР НЭРИЙН УЧИР ХИЙГЭЭД ТЭДНИЙ ГЭРИЙН ЕРӨӨЛИЙН ОНЦЛОГ'

ЦАХАР НЭРИЙН УЧИР ХИЙГЭЭД ТЭДНИЙ ГЭРИЙН ЕРӨӨЛИЙН ОНЦЛОГ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
47
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ЦАХАР МОНГОЛЧУУД / ХУРИМЛАХ ЁС / ХУРИМЫН ЕРөөЛ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Соёлцэцэн (Suyilasiqin)

Даяарчлалын давалгаа эрч хүчээ авсан 21-р зуунд улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, оюуны амьдралд асар том өөрчлөлт гарч, ялангуяа нүүдлийн соёлын нийгмийн экологи буюу гадаад орчин өөрчлөгдөн хувьсч, уламжлал шинэчлэлийн харилцан шүтэлцээ алдагдаж, монголчуудын уламжлалт зан үйл мартагдах хандла-гатай болж байна. Энэ бол хэрэг дээрээ уг соёлын орших эс оршихын асуудал болж байна. Иймээс монгол соёлын зан үйлийн бүрэн бүтэн цутгалан, нийлбэр, цогцол-бор болсон хуримын зан үйлийг анхааралтай судалж, өнөөгийн амьдралд нийцэх ашиг тустай дэвшилттэй ёс заншлыг сурталчилах, дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад бага балчраас нь эзэмшүүлэх арга ухааныг шинэ нөхцөлд тохируулан боловсруулах шаардлагатай байна. Тэр тусмаа ураг хуримын зан үйл, үйлдэл, уг бүрийн цаана ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн ерөөсөн, төр улсын үндэс суурь болсон гэр бүлийн бат бэх, тогтвортой байх утга учрыг ухааруулан ойлгуулсан, үүрэг хариуцла-гыг мэдрүүлсэн утга төгөлдөр ёс ёслол учраас тусгайлан судлаж, цахар угсаатны хуримын аман яруу найргийн төрөл зүйл хэрхэн уламжилж өнөө цагт яаж хувирч өөрчлөгдсөн, өөрчлөгдөх болсон учир шалтгаан, хүчин зүйлийг гэрийн ерөөлөөр жишээлэн авч энэхүү өгүүлэлд авч үзлээ.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

WHO ARE THE TSAHARS AND THE PECULIARITIES OF GOOD WISHES FOR THE YURT

In the 21st century, when the wave of globalization gained momentum, there were huge changes in the social, political, economic and intellectual life of the country, especially the social ecology of the nomadic culture or the external environment changed and evolved, the mutual respect for tradition and innovation was lost, and the traditional behavior of Mongols tended to be forgotten. This is actually a question of the existence or non-existence of the culture. Therefore, it is necessary to carefully study wedding rituals, which are a complete complex of Mongolian cultural rituals, and to develop methods for promoting and popularizing useful and advanced customs that are compatible with today’s life, and for children and youth to master them from an early age. In particular, it is a meaningful ceremony that symbolizes the good future of the family, which is the foundation of the state, and makes people understand the meaning of the family, and makes them feel the responsibility. The wedding ceremony of the Tzahar ethnic group is specially studied. It is interesting how the genre of poetry has been passed down and how it has changed in the present day. The reasons and factors that led to change have been discussed in this article on the example of home blessing.

Текст научной работы на тему «ЦАХАР НЭРИЙН УЧИР ХИЙГЭЭД ТЭДНИЙ ГЭРИЙН ЕРӨӨЛИЙН ОНЦЛОГ»

Этнография, этнология и антропология | DOI: 10.53315/2782-3377-2023-3-3-83-90

H.R.

УДК 39(517)

цахар нэрийн учир хийгээд тэдний

гэрийн ереелийн онцлог

Соёлцэцэн (SUYILASIQIN)

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн докторант, БНХАУ-ын Эвер Монголын Эертее Засах Орны Хеххотын Yндэстний дээд сургуулийн багш E-mail: Sylsq0825@163.com

Хураангуй

Даяарчлалын давалгаа эрч хYчээ авсан 21-р зуунд улс орны нийгэм, улс тер, эдийн засаг, оюуны амьдралд асар том еерчлелт гарч, ялангуяа нYYДлийн соёлын нийгмийн экологи буюу гадаад орчин еерчлегден хувьсч, уламжлал шинэчлэлийн харилцан шYтэлцээ алдагдаж, монголчуудын уламжлалт зан YЙл мартагдах хандла-гатай болж байна. Энэ бол хэрэг дээрээ уг соёлын орших эс оршихын асуудал болж байна. Иймээс монгол соёлын зан Yйлийн бYрэн бYтэн цутгалан, нийлбэр, цогцол-бор болсон хуримын зан Yйлийг анхааралтай судалж, енеегийн амьдралд нийцэх ашиг тустай дэвшилттэй ёс заншлыг сурталчилах, дэлгэрYYлэх, хYYxэд залуучуудад бага балчраас нь эзэмшYYлэх арга ухааныг шинэ нехцелд тохируулан боловсруулах шаардлагатай байна. Тэр тусмаа ураг хуримын зан YЙл, Yйлдэл, уг бYрийн цаана ирээдYЙн сайн сайхныг бэлгэдэн ереесен, тер улсын Yндэс суурь болсон гэр бYлийн бат бэх, тогтвортой байх утга учрыг ухааруулан ойлгуулсан, YYPЭг хариуцла-гыг мэдрYYлсэн утга тегелдер ёс ёслол учраас тусгайлан судлаж, цахар угсаатны хуримын аман яруу найргийн терел ЗYЙл хэрхэн уламжилж енее цагт яаж хувирч еерчлегдсен, еерчлегдех болсон учир шалтгаан, хYчин ЗYЙлийг гэрийн ереелеер жишээлэн авч энэхYY егYYлэлд авч Yзлээ.

Тулхуур уг

Цахар монголчууд, хуримлах ёс, хуримын ереел.

0 ®

H.R.

Ethnography, ethnology and anthropology | DOI: 10.53315/2782-3377-2023-3-3-83-90

UDС 39(517)

who are the tsahars

and the peculiarities

of good wishes for the yurt

Soyoltsetsen (SUYILASIQIN)

PhD student at National University of Mongolia, Ulaanbaatar, teacher at Hohhot National Institute of Inner Mongolia Autonomous Region, China Email: Sylsq0825@163.com

Annotation

In the 21st century, when the wave of globalization gained momentum, there were huge changes in the social, political, economic and intellectual life of the country, especially the social ecology of the nomadic culture or the external environment changed and evolved, the mutual respect for tradition and innovation was lost, and the traditional behavior of Mongols tended to be forgotten. This is actually a question of the existence or non-existence of the culture. Therefore, it is necessary to carefully study wedding rituals, which are a complete complex of Mongolian cultural rituals, and to develop methods for promoting and popularizing useful and advanced customs that are compatible with today's life, and for children and youth to master them from an early age. In particular, it is a meaningful ceremony that symbolizes the good future of the family, which is the foundation of the state, and makes people understand the meaning of the family, and makes them feel the responsibility. The wedding ceremony of the Tzahar ethnic group is specially studied. It is interesting how the genre of poetry has been passed down and how it has changed in the present day. The reasons and factors that led to change have been discussed in this article on the example of home blessing.

Key words

Tsahar Mongols, wedding rituals, home blessings.

0 ©

ОРШИЛ

Монголын ард тYмний Yндэстний соёлд юу нь шинэчлэгдэж, юу нь уламжлаг-даж, тэдгээрийн тэнцвэрт харилцаа хэрхэн хангагдаж байгааг задлан шинжлэх нь эх орны соёл судлалын нэг чухал зорилт болж байна. Энэ асуудлыг тYYx, гун ухаан, соёл, урлаг судлал, нийгмийн бусад салбар ухаан тус тусын чиглэлээр ултай сайн судлан шинжлэх явдал зевхен онол, шинжлэх ухааны тедийгуй, терийн бодлого, Yндэстний оршин тогтнохуй хийгээд нийгмийн хегжлийн хYчирхэг хурдасгуур болсон соёлыг цаашид зев голдирлоор нь хегжYYлэхэд Yлэмж ач холбогдолтой гэсэн эрдэмтэн Б. Сумъяагийн тодорхойлолт монгол соёлын тухайд улам илYY шаардагдаж байгаа чухал асуудал болох юм (Монголын..., 1998: 4).

Цахар монголчууд бол маш эрт цагт тYYхийн тавцан дээр бие даан гарч ирсэн ^н холын сурвалжтай томоохон монгол аймгийн нэг юм. Цахар аймгийн бYрэл-дэхYYнд нийт 179 овог бYртгэгдсэн байдаг (Далантай, 2007) ба эдгээр овгууд нь енеегийн ар, евер монгол, ойрад халимаг, барга буриадыг багтаасан бYх монгол-чуудын эл овог элгэн, аймаг бYлгийн ихэнх хэсгийг нь хамарч байгаагаараа нэн их онцлог юм. Цахар монголчуудын овгийн бYрэлдэхYYний хамрах хYрээ хявцаа (хэмжээ) нь яг ийм ерген дэлгэр байдаг болохоор тэдний зан Yйлийн хэв шинж нь зохих талаар бYхий л эсгий туургат монголчуудын зан Yйлийн енге терх, им тэмдгийг тусган харуулсан байдаг.

Тиймээс харьцуулан судлах аргаар цахар хуримын аман яруу найргийн нийтлэг болон евермец ЗYЙлсийг ар, евер монгол дахь цахар аймгийн хуримын аман яруу найргийн нийтлэг болон евермец ЗYЙлстэй харьцуулан задалж, тухайн зан YЙлийн дунд илэрсэн олон давхаргат эх сурвалжийг нээж, уг байдал, мен чанарыг тодруулан гаргаж, тYYний улмаас цахар хуримын уг сурвалж, Yндсэн тогтолцоо, ялангуяа хувирч шинэчлэгдсэн ул мерийг нь тодотгон тайлбарлах нь маш сонирхолтой бегеед чухал ач холбогдолтой асуудал болно.

1. Цахар нэрийн учир

Цахар бол Монголын их хааны харьяанд байсан олон отог бYхий том тYмний нэр, мен тус тYмний доторх хааны шууд харьяанд захирагдах бYлэг хYMYYCийн нэрийдэл юм. Туухэн судар тэмдэглэлYYДЭЭC "Мин улсын судар" нь цахарын тухай он цагийн хувьд хамгийн эрт мэдээлжээ. Энд "Хойдын их хааны нэгэн аймаг ереес энэ хилд малжин суумуй. ЭгYYлбээс даруй хуучин цахар хэмээмYЙ. Хишигтэн хэмэ-эмYЙ, бурваг хэмээмYЙ, баруун хороогоо баруун гар хэмээмYЙ, ЗYYн хороогоо ЗYYн гар хэмээмYЙ" гэж цахарыг бYPДYYлж байсан таван отгийн нэрийг заан гаргасан боловч цахар хэмээх нэрийн утга холбогдлыг тайлбарласан^й байна. "Алтан товч"-д мэдэ-элснээр Жигаан ах Мандуухай хатныг ятгахдаа "Цахад хYнд эчхYл, цагаан морь татаж, цахар тYмнийг эзэлью, цаглашгYЙ нэр алдаршъю" (Qad-un ündüsün..., 2002: 273) хэмээн егYYлсэн байдаг. Энд Таян хааныг "Цахад хYн" гэж, харьяа иргэдийг нь "Цахар" гэж нэрлэж байна. Цахад хYн хийгээд цахар иргэн нь бYP "Цах" язгуурын дор нэр Yг YYCЭх "р" дагавар залгаж "Цахар" гэх нэрийдэл буй болжээ.

ЭнэхYY "цахар" гэдэг нэрийн утгын талаар эрдэмтэд харилцан адил^й олон таамаглал нотолгоо дэвшYYлдэг. О. Латтимор "цахар" хэмээх Yгийг "Зах гэсэн Yгээс YYCЭлтэй бегеед хил хязгаар гэсэн утгатай" (Lattimore, 1958: 278) гэж Yзсэн бол

Жамбажав зэрэг судлаачид "зах хар" гэсэн хатуу тушаал хYлээсэн цэргийн зохи-он байгуулалтаас улиран "цахар" гэдэг нэрийдлэг YYCCЭн гэж тайлбарлажээ. Цахар тYмэн хил хязгаарт ойр суудгаас улбаалан зах гэсэн Yгээс энэ нэрийг олсон гэж Yзэх нь арай буруу болов уу. Яагаад гэвэл, цахар хэмээх нэр, хааны эл эзэмшил тYмэн нь тYYнийг нутгийн зах хязгаарт нутаглахаас нэлээд емне бYрэлдэн буй болж нэгэнт телевшеед байжээ. "Эрдэнийн товч"-д "Цахар холбад отгийн одой эмгэн хэмээ-хийн охин хYYxнийг елгийдэн тавиад, Самар гунж элэнцэг эхдээ одож" хэмээжээ. Дээрхээс Yзвэл Эсэн хааны Yед цахар тYмэн YYCЭн буй болоод байсан мэт. Тиймд дарийсун ХYДЭн хаан нYYж нутгийн захаар нутаглах болсноос энэхYY нэрийг олсон хэмээх нь Yнэмшил муутай болж байна.

Судлаач Учралт "Чингис хаанаас Тулуйд олгосон емч иргэнийг Тулуйн хой-чис цахар гэж нэрлэх болжээ гэж магадалж болох мэт" гэжээ. Энэ нь Тулуйн их хевYYн Менх 1251 онд Монголын хаан ширээнд ергемжлегдсенеес хойш Лигдэн хааныг нас бартал энэ удмын хаад монголын терийн дээд эрхийг атгаж байсан тул цахарыг хааны емч эзэмшил гэсэн утгаар ийн Yзэж болох мэт гэсэн санаа мен. Энэ Yзэлт нь Рамстедээс "Цахар гэгч ноёны ойр суусан улс" хэмээсэн Yзэлттэй Yндсэндээ адил байна.

Темерцэрэн авгай "Цахар гэгч Yг тYрэгийн олон хэл аялгуунд байдаг (хамгаа-лах, бэхлэх), перс хэлний цахар ^йлчлэгч, ажиллагч) гэдэг Yг монгол хэлний цахар гэдэг Yгтэй учир холбогдолтой хэмээн Yзэх явдал нэлээд Yндэстэй мэт санагдна" гээд "Шинжааны торгуудын аялгуунд цахар гэгч нь ноёд тYшмэдийн дэргэд бараа бологч доорд хYMYYCийн гэр ергее зэргийг нэрлэдэг байсан байна" (Темерцэрэн, 1961: 111-114) гэжээ.

2. Цахар монголчуудын гэрийн ереелийн онцлог

Цахар хуримын ёсонд охины талд хадаг CYЙ тавьснаас хойш хоёр тал хYY, хYYxний ураг хуримын бэлтгэлийг хийдэг бегеед хYYгийн талын бэлтгэл дотор гэр бYрэх нь нэг том ажил багтана.

1) Хошлон, гэрийн бус сураглаж авах ёсон. Гэр бYрэх нь хYYгийн талын YYPЭг байж, гэрийн модны ЗYЙл; - хана, унь, тооно, хаалга; эсгийн ЗYЙл; - дээвэр, туурга, YYД, ээмч, хаяавч, цаваг зэргийг хевYYний тал хийдэг. Гэхдээ хYYxний тал бас хамжилцан гэрийн 22 хошлон, гэрийн дотор гадна 2 бYC, гэрийн ерхийг хYYхний тал хийдэг.

Гэр бYрэхээс гурван едрийн емне хYYгийн аав нь архи тавагтай ирж хуухний аав ээжээс нь хошлон, гэрийн бYCийг лавлан сурж аваачдаг. Энгийн хошлон нь дервен судастай, тэнхээтэй айл нь зургаан судастай хийдэг. Энгийн гэрийн бYC нь найман судастай болдог, тэнхээтэй айл нь 10-12 судастай хийж YЗYYPт нь цацаг гаргаж улаан хех бесеер хээ гулз (угалз) гаргадаг. ХYYxний тал нь хошлон, гэрийн бYCЭЭ егехдее ойр орчмын нутгаа дуудаж архи идээгээр хошлон, гэрийн бYCЭЭ мялааж ереел тавьдаг.

2) Гэр бурэх. Гэр бYрэх гэдэг нь гэрийн мод, эсгий, хошлон, гэрийн бYC зэргийг нь тааруулах явдал байжээ. Элзийтэй едрийг сонгож ойр орчмын айл ба садан тер-лее дуудаж гэрээ бYPДЭг. YYнд хYYxний талыг дууддаг^й, тогтсон едер нь садан терел нь эсгий ноосны ЗYЙл, эсгий оёх ээрсэн утас зэргийг сэлбэг болгон авчирдаг ажээ. Ингээд уужим, тэгш газарт бYрэх гэрийнхээ буурийг тогтоож, эрчYYД нь YДЭж дарсан хана, ширдсэн хаалгаа авчран сонгосон буурь дээрээ босгож, гэрийн YYДийг

нь гал YД ЗYг хандуулан босгож, хол ойрын бараа харж енгийвер байх эсэх, хар нохо-йн ам тоссон эсэхийг шинжиж, ямар нэг сэжиггYЙ болбол униа зэтлэн тооноо гаргаж униа елгеж гэрийнхээ модыг урьдаар босгодог. Тэгээд гэрийн боссон буюу хэвтсэн, ханын эрстэй буюу эрсгYЙ, унийн уртадсан буюу ахардсан, тоононы цомцгор буюу хэвтээ, YYД хаалганы ендер эсэх зэргийг ЗYг бYхнээс нь шинжин ярилцаж засдаг. ЭмэгтэйчYYД нь хоёр дээвэр, хоёр цаваг, дервен туургыг гэрийн модны баргийг харан эсгэж, дутагдагсанд нь нэмж, илYYДCЭнийг нь хайчлан авч залган оруулж, нэмэлтийг нь сайхан тааруулан оёж эхэлдэг. Дараа нь цавгийн найман хошлон, дарах туургын (хоёр туурга) найман хошлон, дарагдах хоёр туургын дервен хошлон, хоёр дээврийн найман хошлонг бYрээсэнд нь шидэж оёдог. Ханын нийлцийг уях долоон хошлон буюу есен хошлонг хар хех орог ямааны ноосоор хийдэг учир гэрийн хошлонтой ЗYC нь нийлэх^й, YYД, толговч, хаяавчийг хYYгийн ээж нь гэр бYрэхээс емне оёж бэлтгэдэг. Тотговч, хаяавчид нь хошлон хэрэглэхгуй, ахар шидээс хэрэглэдэг. YYДЭнд хоёр хошлон хэрэглэдэг, ерхенд дервен хошлонг нийлYYлбэл зургаан ханатай гэрт 37 хошлон, найман тэрэмтэй гэрт 39 хошлон ордог.

3) ерх ереех (гэр ереех ч гэдэг). Гэр бYрэх ажил бYтсэнээс хойш худ нь сарын сайн, едрийн елзийтэйг сонгож ерх ереех цагаа худгуйдаа хэлж егдег. Тогтсон цагтаа хYYxний аав ээж нь хэдэн хYнтэй, оёсон ерхее архи тавагтай авч худдаа ирж ерхенд нь дервен хошлон шидэж, бYрсэн хангай цагаан гэрийнх нь тоонон дээр нь гаргаж зуун баруун хойт гурван хошлонг нь батлан оёж емнех хошлонгоос нь татаж ерхийн емне хагасыг нь хойш нь хийж хариулдаг. Тэгээд тавгаа тавьж архийнхаа беглеег сугалан бурханд дээж тавин галд ба гадна цацаж, худ ба настан нарт архи барьснаас хоор гэр ереех Y^n эхэлдэг. Хевууний аав нь хамгийн ендер настанд архи барьж: «Муу Yрийн минь Эрх нь ендийв YYД нь онгойв ХYндэт та нарын Эндийсен ерхед нь

Тонтойсон тотгод нь ереелее хайрлахыг хYCнэ» гэж мергехед настан архийг нь авч ерхеес нь хадаг буюу алчуур уяж тоононд нь архи буюу тос тYрхээд: «ТYмэн елзий бYтсэн Тер улсыг бататгасан Тегс их жаргалын тYвшин сайн енеедер Найман талдаа унжсан Наян хоёр оосортой Ташаа нийлцийг нь тааруулсан Далан хоёр оосортой Эндер газар барьсан Эехен цагаан ергее нь Элзий дэмбэрэлтэй болтугай! Эрхеес нь утаа хойгол^й YYДнээс нь гийч хойгол^й Хотноос нь мал хойгол^й Хормойгоос нь ач нар хойголгуй Нарлаг талд дунхайж

Насан туршдаа жаргатугай!» гэх мэтээр ерееснеес хойш бусад хYMYYC ч барь-сан архийг нь авч ерхеес нь хадаг, алчуур, менге уях буюу морь, Yxэр, хонь нэрлэн залгаа залгаагаар ерееж гардаг.

Тоононы ерввл нь:

- Яргай зандан цагирагтай, яшил зандан даагатай, хYДэр зандан хYрээтэй, алтан хорол голтой, арван эрдэнийн сийлбэртэй, зандан модыг залан хийсэн, зааны зоогоор YДЭж хийсэн, сандан модыг сийлж хийсэн, сарлагийн зоогоор YДЭж хийсэн, жаран дервен хуруутай, зургаан салаа хэцтэй, наран сарны гэрэл цацарсан, найман елзийн шинж бYPДCЭн, эрхэм хоёр загас, элгээрээ нийлсэн, шYрэн улаан енгетэй, шYхэр эрдэнийн тооныг нь ереее!

Унийн ерввл нь:

- Нялх харгайг залан хийсэн, наргуй CYYДэрт хатаан хийсэн, унага даагын дэл CYYлээр, оосор бYчийг нь томж хийсэн, ацгYЙ тэгYхэн арзгаргYЙ шулуун, ендер богино нь тэнцсэн, ерген зузаан нь нийцсэн, Yе зэрэгцэн жигдэрсэн, Yлэмж гэрэлтэн цацарсан, унь эрдэнийг нь ереее!

Хананы ерввл нь:

- Хар зандан модоор, ханыг нь чавчин хийсэн, хандгай бугын ширээр, эвхэж татан Yдсэн, навчин бадмын эрээтэй, нарийн шижмийн оосортой, найман енгийн зан-гиатай, найтаг бураа биетэй, азарга хешYYPийн хYчээр, ай эвийг нь тааруулсан, асах галын нурмаар, арзгар биеийг нь гоолсон, ерем шевгийн дэмээр, ендийж боссон туYх-тэй, Yхэр царын Yдээрээр, оршиж зогссон намтартай, тэрэм эрдэнийг нь ереее!

Хаалганы ерввл нь:

- Баруун ууланд ургасан, бат цагаан занданг, баатар эрээр хэрчYYлж, банз татуулж YЙлдэхдээ, ган CYхээр цавчуулж, галтай ермеер нYхэлж, харуулын ирээр енгелж, хасын енгеер гадарласан, эргэх хоёр далавчтай, эрдэнийн шYхэрийн шин-жтэй, эвхэх ногоон бYCЛYYтэй, насны елзий ивээлтэй, намсрай бурхан сийлээтэй, навч цэцгийн зурагтай, нар харсан гэгээвчтэй хаалга эрдэнийг нь ереее! Хамаг их буян хишиг, энэ гэрт орших болтугай!

врхийн ерввлд нь:

- Усны доторх лянхуа шиг, удвал дэлгэрсэн шинжтэй, оюу эрдэнийн отог шиг, орны дээрээ гэрэлтэй, дэрэвсэн цагаан хун шиг, дээдсийн торгон хадаг шиг, талын цагаан меег шиг, тана сувдын мехлег, хур цасны халхавч, хурц нарны сэргээвч, тYв-шин амьдралын батлага, тэргуун дээрх CYЛД, энх цагаан сахиус, ерх чамайг ереее! YYPДийн их буян хишиг, энэ гэрт орших болтугай... гэх мэтчилэн гэрийн багана, цах, тавиур, YXYг (авдар), тулга, галын хайчыг хYртэл бYх юмсыг Yлдээж хоцро-ол^й ерееж CYу дусааж, тос тYрхдэг юм. Гэрийн бYх ереел ДYурснээс хойш найр эхлэж, аав ээжийн дуу, ах бэргэний дуу, эгч хYргэн ахын дуу, дYу нарын дуу гэж Yргэлжлэн, нэг едрийн найр жаргал1 болдог.

ДYГНЭЛТ

Дээр егуулсэн хэдэн жишээг хураангуйлан дугнэж узэхэд "Цахар" хэмээгч нь эхэндээ хааны ойр сууж, туунд уйлчилдэг хумуусийг зааж байгаад хожим хааны ша-дар хамгаалагч, емч иргэдийг нэрийдсэн утгатай болов уу хэмээн бид узэж байна.

'Бурэнжав, 1931 онд Шинжааны Бортал зуу (аймаг)-гийн Аршаан сияан (суман)-д тержээ, цахар ястан. 2012 оны 9 сарын 10- ны едрийн сурвалжилга.

Ер нь монголчууд овог аймгаа гуйцэтгэх уурэг, ажил мэргэжил болон удирдагчдын-хаа нэрээр нэрлэсэн явдал цеенгуй байдаг. Халх тумний нэр нь халхлах, халхавч гэсэн угээс уусэтэй бол Чингис хааны дуу Хасар харвах намнахдаа гаргууд сайн байснаас тууний хувь иргэдийг хожим нь хорчин хэмээн нэрийдсэн. Ордос хэмээх нэр нь орд онгон гэсэн угнээс улбаатайн нэгэн адил цахар хэмээх уг нь хааны ойр сууж туунд уйлчилж байсан хумуусийг зааж байгаад 15-р зууны эхэн уеэс хааны эзэмшил тумний нэр болон хувирчээ. Бидний энэ узэлтийн зев болохыг цахарын уусэл бурэлдэл хийгээд туухэн уурэг, гавьяа зутгэл нь мен хажуу талаас батлан тодотгож байна.

Монголчуудын хуримлах ёсны зан уйлийг тусгасан яруу найраг тууний дотор ереелийн терел зуйл нь маш баян тансаг байдгаас цахар хуримын зан уйлд шууд нелеелсен байна. YYний бодит илрэл нь цахар хуримын ереелийн терел зуйл, ереел тавих зан уйл, ереелийн бутэц, уран сайхан уг хэллэгээр батлагдаж байна.

Монгол хуримын зан уйл хегжлийн урт замыг туулахдаа анхны учир утга, уурэг зориулалтаа алдаж зевхен ёслолын шинжийг олох, тухайн уеийн нехцел шал-тгаанаар шинэ шинэ элемент, терел зуйлээр баяжих зэргээр ихээхэн хувьсан еер-члегдеж байна. Иймээс монгол соёлын зан уйлийн бурэн бутэн цутгалан, нийлбэр, цогцолбор болсон хуримын зан уйлийг анхааралтай судалж, енеегийн амьдралд нийцэх ашиг тустай дэвшилттэй ёс заншлыг сурталчлах, дэлгэруулэх, хуухэд залуучуудад бага балчраас нь эзэмшуулэх арга ухааныг шинэ нехцелд тохируулан боловсруулах, цаашид зев голдирлоор нь хегжуулэх шаардлагатай байна.

Ашигласан материал

Далантай, Балдан (2007). Цахар монголын зан уйл. ввер монголын ардын хэвлэлийн хороо. Монголын нуудэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй (1998). Редактор Сумьяа, Б. Улаанбаатар: Адмон хэвлэлийн газар.

Темерцэрэн, Ж. (1961). Цахар хэмээх Yгийн учир. SM (Монгол судлалын зарим асуудал). III. 1. Улаанбаатар. 107-115.

Цахар ардын ереел магтаалын чуулган (2014). Ц. Гэрэлбаатар, Ш. Хишигманлай нар эмхэтгэн найруулав. ввер Монголын ардын хэвлэлийн хороо.

Lattimore, Owen (1935/1958). The Mongols of Manchuria. London: GEORGE ALLEN & UNWIN LTD. Манжуурын монголчууд. Шанхай.

Qad-un undusun quriyangyui Altan tobci: эх бичгийн судалгаа (2002). Галиглаж, Yгийн хэлхээг Yйлдэн, эх бичгийн судалгаа хийсэн Шаравын Чоймаа; эрхлэн нийтлуулсэн Ц. ШагдарсYрэн. Улаанбаатар.

References

Dalantai, Baldan (2007). Tsakhar mongolyn zan uyil. People's Press Committee of Inner Mongolia (in Mongolian).

Mongolian Nomadic Culture: Presence or Absence (1998). Editor Soumya, B. Ulaanbaatar: Admon Publishing House (in Mongolian).

Timurceren, J. (1961). The reason for the word Tzahar. SM (Some Issues in Mongolian Studies). III. 1. Ulaanbaatar. 107-115 (in Mongolian).

Tsakhar ardyn erool magtaalyn chuulgan (2014). Ts. Gerelbaatar, Sh. Khishigmanlai nar emkhetgen nairuulav. People's Press Committee of Inner Mongolia (in Mongolian).

Lattimore, Owen (1935/1958). The Mongols of Manchuria. London: GEORGE ALLEN & UNWIN LTD. The Mongolians of Manchuria. Shanghai (in English).

Qad-un undusun quriyangyui Altan tobci: a study of the original text (2002). Sharavyn Choimaa, who did transliteration, word chaining, and original manuscript research; published by T. Shagdarsuren. Ulaanbaatar (in Mongolian).

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.