Научная статья на тему 'МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН, УТГА СОЁЛ ДАХЬ 108 ТООНЫ БЭЛГЭДЭЛТ УТГА'

МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН, УТГА СОЁЛ ДАХЬ 108 ТООНЫ БЭЛГЭДЭЛТ УТГА Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
167
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Буддын шашин соёл / 108 тооны бэлгэдэл / Buddhist religion and culture / 108 number symbolism.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Өрнөхдэлгэр Д.

Энэхүү өгүүлэл нь Монголын соёл, шашин дахь тоон билэгдэлд (108-ын жишээн дээр) зориулагдсан. Тоонууд нь янз бүрийн соёл, шашны уламжлалд ид шидийн ач холбогдолтой гэж эрт дээр үеэс үздэг. Зуун найм бол дэлхийн тоон зүйд гайхалтай тоо юм. Мөн Буддын шашин ч үл хамаарах зүйл биш юм. Буддын шашин бол дэлхийн хамгийн эртний шашин юм. Зохиогч монголчуудын бэлгэдэх сэтгэлгээнд уламжлагдан ирсэн тооллын код дахь 108 тооны бэлгэдлийн утгыг тайлбарлах логикийг судалж, монгол ардын утга зохиол, соёлын эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан түшиглэн авч үзэхдээ орчин үеийн монголчуудын өвөг дээдэс энэхүү ариун тоонд ямар ач холбогдол өгч байсныг тогтоохыг оролдсон. Буддын шашны сургаалын зарим заалтыг кодчилдог 108 тоо шүтлэг бишрэл, сэтгэлээ ариусгах сүсэг итгэлдээ ямар утга агуулга шингээж ирснийг лавшруулан тодруулсан. Монголчуудын хэрэглэж байсан эрх нь 54, 27, 21, 8 ширхэгтэй байж болно. Уншсан тарнины тоог бөмбөлгүүдийг тоолж тогтоодог. Тойрог бүр 108 удаа давтагдана. Аливаа үйлдлийг 108 удаа давтаж хийсний дараа хүн төгс төгөлдөрт хүрдэг гэж үздэг. Монголчууд тарни уншсан хүн сарнайн дээр тоологдох тарнины тоо дүүрсэн цагт тагнайд нь “Дун шуд” гардаг гэсэн аман домог бий.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SYMBOLIC MEANING OF THE NUMBER 108 IN CULTURE AND BUDDHISM OF MONGOLIA

This article is devoted to the numerical symbols in Mongolian culture and religion (on the example of 108). Numbers have long been believed to have mystical significance in various cultures and religious traditions. One hundred and eight is an amazing number in world numerology. And Buddhism is no exception. Buddhism is the oldest religion in the world. The author studied the logic of explaining the symbolic meaning of the number 108 in the numerical code inherited from the symbolic thinking of the Mongols, and based on the literary and cultural sources of the Mongolian people, he tried to determine the importance that the ancestors of the modern Mongolians attached to this sacred number. The 108 numbers, which codify some of the teachings of the Buddhist religion, have been clarified by referring to the meanings that have been absorbed into the faith of worshiping and purifying the soul. The rights used by the Mongols could have 54, 27, 21, or 8 pieces. The number of mantras recited is determined by counting the beads. Each round is repeated 108 times. It is believed that after repeating any action 108 times, a person attains perfection. There is an oral legend in Mongolia that the person who recited mantras has “seashell teething” (“Dun shud”) on his palate, when the number of mantras counted by beads on the rosary is fully complete.

Текст научной работы на тему «МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН, УТГА СОЁЛ ДАХЬ 108 ТООНЫ БЭЛГЭДЭЛТ УТГА»

Кочевая цивилизация: исторические исследования. 2023. №1 | ISSN 2782-3377

N.C.

Теология | DOI: 10.53315/2782-3377-2023-2-1-101-107

H.R.

УДК 24

МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН, УТГА СОЁЛ ДАХЬ 108 ТООНЫ БЭЛГЭДЭЛТ УТГА

врнехдэлгэр Д.

Ховд их сургуулийн Нийгэм, хYMYYнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхим. Хэл бичгийн ухааны доктор, профессор Хаяг: urnukhdelger.d@gmail.com

Хураангуй

Энэхуу егуулэл нь Монголын соёл, шашин дахь тоон билэгдэлд (108-ын жишээн дээр) зориулагдсан. Тоонууд нь янз бYрийн соёл, шашны уламжлалд ид шидийн ач холбогдолтой гэж эрт дээр Yеэс Yздэп Зуун найм бол дэлхийн тоон 3Y^ гайхалтай тоо юм. Мен Буддын шашин ч Yл хамаарах ЗYЙл биш юм. Буддын шашин бол дэлхийн хамгийн эртний шашин юм. Зохиогч монголчуудын бэлгэдэх сэтгэлгээнд уламжлагдан ирсэн тооллын код дахь 108 тооны бэлгэдлийн утгыг тайлбарлах логикийг судалж, монгол ардын утга зохиол, соёлын эх хэрэглэгдэхYYнд тулгуурлан тYшиглэн авч Yзэхдээ орчин Yеийн монголчуудын евег дээдэс энэхYY ариун тоонд ямар ач хол-богдол егч байсныг тогтоохыг оролдсон. Буддын шашны сургаалын зарим заал-тыг кодчилдог 108 тоо шYтлэг бишрэл, сэтгэлээ ариусгах CYCЭг итгэлдээ ямар утга агуулга шингээж ирснийг лавшруулан тодруулсан. Монголчуудын хэрэглэж байсан эрх нь 54, 27, 21, 8 ширхэгтэй байж болно. Уншсан тарнины тоог бембелгYYДийг тоолж тогтоодог. Тойрог бYP 108 удаа давтагдана. Аливаа Yйлдлийг 108 удаа давтаж хийсний дараа хYн тегс тегелдерт хYPДЭг гэж Yздэг. Монголчууд тарни уншсан хYн сарнайн дээр тоологдох тарнины тоо ДYYPCЭн цагт тагнайд нь "Дун шуд" гардаг гэсэн аман домог бий.

Тулхуур уг

Буддын шашин соёл, 108 тооны бэлгэдэл.

© ®

N.C.

Nomadic civilization: historical research. 2023. №1 | ISSN 2782-3377

H.R.

Theology | DOI: 10.53315/2782-3377-2023-2-1-101-107

UDC 24

SYMBOLIC MEANING OF THE NUMBER 108 IN CULTURE AND BUDDHISM OF MONGOLIA

Urnokhdelger D.

Department of Linguistics, School of Social Sciences and Humanities, Hovd University Doctor of Linguistics, Professor E-mail: urnukhdelger.d@gmail.com

Annotation

This article is devoted to the numerical symbols in Mongolian culture and religion (on the example of 108). Numbers have long been believed to have mystical significance in various cultures and religious traditions. One hundred and eight is an amazing number in world numerology. And Buddhism is no exception. Buddhism is the oldest religion in the world. The author studied the logic of explaining the symbolic meaning of the number 108 in the numerical code inherited from the symbolic thinking of the Mongols, and based on the literary and cultural sources of the Mongolian people, he tried to determine the importance that the ancestors of the modern Mongolians attached to this sacred number. The 108 numbers, which codify some of the teachings of the Buddhist religion, have been clarified by referring to the meanings that have been absorbed into the faith of worshiping and purifying the soul. The rights used by the Mongols could have 54, 27, 21, or 8 pieces. The number of mantras recited is determined by counting the beads. Each round is repeated 108 times. It is believed that after repeating any action 108 times, a person attains perfection. There is an oral legend in Mongolia that the person who recited mantras has "seashell teething" ("Dun shud") on his palate, when the number of mantras counted by beads on the rosary is fully complete.

Key words

Buddhist religion and culture, 108 number symbolism.

© ®

ОРШИ Л

ХYн терелхтен аливаа цаанаа ямар нэгэн учир ЗYЙтэй байдаг хэмээн

сэтгэж, тYYндээ бэлгэ ереелийн утга агуулга шингээж Yздэг сэтгэлгээний евермец аргатай. Монголчууд "амны бэлгээс ашдын бэлэг" хэмээх хэлцээр ярилцаж, аливаа бэлгэдлийг ихэд эрхэмлэн Yзсээр ирсэн ард тYмэн юм. Тиймээс, "Энэтхэг xyh билгээр, твввд xyh CYсгээр, хятад xyh бэлээр, монгол xyh бэлгээр" асуудалд ханддаг гэх Yrc гарсан нь мэдээж. Монголчуудын бэлгэдэх сэтгэлгээний ай савыг нэрт бэлгэдэл ЗYЙч, профессор С.Дулам багш тооны, енгений, ЗYг чигийн, ЗYYД, зен совингийн, цагийн, дохио зангааны, дYрсийн гэж ангилан Yзэж, нарийвчлан судлахдаа монгол аман зохиол утга зохиолын их ай савыг эх сурвалжаа болгоод зогссошуй, аман тYYx соёлын мэдээг чухалчлан Yзсэн билээ.

Бэлгэдлийн айн нэгэн ЗYЙл нь тооны бэлгэдэл юм. Эрт цагаас тоог зевхен то-оллын учир зорилгоор бус бэлгэдлийн утга аясаар боловсруулан хегжYYлсээр иржээ. Тоо нь гагцхуу хэмжээг бус бас утга санаа, хYчин чадлыг илэрхийлдэг. "Уламжлалт соёл сэтгэлгээнд тоо бол юм, узэгдэл, уйл явдлын унэн мвнийг хурэлцэн ойлгох ер бишийн гайхалтайучир холбогдолтой зуйл байдаг" (Дулам, 2007: 23).

ХЭЛЭЛЦYYЛЭГ

Уламжлалт мэдлэг ухаан болон бурхны шашны зан YЙлд 108-ийн тоо нь Yлэмж олны, цааш есен дэлгэрэхийн бэлгэдэлт шинжийг илэрхийлэх нь тYгээмэл аж. YYнд:

• Шашин CYм хийд, хот суурингийн бYтээн байгуулалт (эрт цагийн Эрдэнэзуу хийдийн 108 суварга, эдугээ уеийн Завхан, Ховд аймагт байгуулсан 108 суварга);

• Шутлэг мергелийн зан YЙл (108 зул вргвж буян уйлдэх ёс, 108 удаа сунаж мвргвх);

• Ном, эд елгийн ЗYЙлс (108 тоотой маанийн эрих, Ганжуур буюу Зарлигийн орчуулгын 108 боть /Лигдэн хааны зарлигаар 1629 онд 50 гаруй хэлмэрч орчуулсан "Ганжуур" хэмээх хелген их судар 100 шахам жил гар бичмэлээр дэлгэрч байгаад 1717-1720 оны хооронд модон бараар хэвлэгдсэн байна (Цэрэнсодном, 2007: 65) / гэх зэрэг жишээг дурдаж болно).

Дэлхий нийтэд 108 тоо нь ямар учиртай болохыг дараах гурван янзын Yзлээр тайлбарлажээ. YYнд:

1. Энэтхэгийн шашны уламжлалд шидэт гурвалжин гэх ойлголт байдаг бегеед уунийг бие биеэр нь YржYYлэхэд 108 гэсэн хариу гардаг.

2. 108 гэдэг нь 12 сар, 24 хувирган сар, 72 таван едрийн нийлбэрийг бэлгэдсэн Одон орон судлалын учир холбогдолтой.

3. 108 тоог нэгж болгон 1, 100, 7 гэж задлаад, 1 нь нарны бэлгэдэл, 100 нь нарны туяа, 7 нь нарыг эргэж байдаг гараг эрхэсийн тоо юм гэж Yздэг.

Эдгээрээс маани уншин буян хураах эрих яагаад 108 тоотой байдаг тухай, монголчуудын тYгээмэл хэрэглэдэг эрихний эд материалын бэлгэдлийн утга, маани тоолох ёс зэргийг тодруулан авч Yзье. Юуны емне, "Эрих" хэмээх Yгийн утгыг Я. Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь"-д, "Тоог тэмдэглэх хэрэгсэл, юмны тоог авах ба зуулт чимэгт хэрэглэнэ" (Цэвэл, 1966) гэж тайлбарласан бол "Монгол хэлний дэлгэрэнгуй тайлбар толь"-д, "1: Зандан, хас, шур, сувд зэргийг тодорхой

Nomadic civilization: historical research. 2023. №1 | ISSN 2782-3377 Theology | DOI: 10.53315/2782-3377-2023-2-1-101-107

тоогоор хэлхэн маани мэгзэм уншсан тоогоо тэмдэглэх хэрэглэл, 2. Сувд, ШYP зэрэг Yнэт эдлэлээр хэлхсэн XYЗYY бугуйн чимэг 3. Сампингийн мехлег" (Монгол хэл-ний..., 2008) гэж тайлбарласнаас Yзэхэд эрих гэдэг нь тодорхой тооны мехлег эдийг утас зэрэгт хэлхсэн ЗYЙлийн еренхий нэр болох нь харагдаж байна.

Мен Энэтхэг, Тевд, Монгол зэрэг эртний номт гурван улсын эрдэмтэн мэргэ-дийн зохиол бичих нэгэн ЗYЙл арга, маягийг "эрих" гэж нэрлэдэг ажээ. Энэ тухай доктор, профессор Д.Галбаатар, "Эрих гэдэг нэр томьёо нь зохиолын хэрэг явдлын дэс дарааллыг алдагдуулаагYй тус тус бие даасан хэсэг болгож зохиомжлох уран дурслэл болон тYYXэн баримтыг солбицуулан хослуулж, эрихмаягаарзохиомжилсон зохиолыг заана. Эрихний мехлег мэт хоорондоо холбоо бYXий олон янзын баримт, тYYX, дуулал, ШYлэг, домог мэтийг нэгэн гол ЗYйл явдалд нэгтгэн зангидаж бичих ёс нь эртнээс монголчуудын угийн бичиг, домог Yлгэр, тYYX, тYYхт явдал, уран сэ-тгэмж, баримтын уран сайхны зорилгоор зориудаар эрихчлэн нэгэн гол утга сана-анд хэлхэн егYYлэх евермец арга, зохиомжийн нэг хэлбэр. Ийм зохиомжтой бYтээл буюу эрих хэмээх нэр томьёо "Монголын нууц товчооноос ХУП-ХУП зууны Yеийн тYYXэн сурвалж бичиг, тYYXэн уран зохиолд ерген хэрэглэгдэх болжээ. Жишээ нь: Рашпунцагийн "Дай Юанулсын болор эрих", Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" гэхмэт" (Галбаатар, 2012) хэмээжээ.

Буддын шашны Махаяана Хинаяана буюу их хелген, бага хелгений ёсонд бясалгал хийж, еерийн сэтгэлийг нэгэн YЗYYPт чиглYYлэхэд эрихийг хэрэглэдэг байна (Чулуунбаатар, 2005). Зевхен буддын шашин тедийгуй Европчууд "Библи" судрын хамт эрихийг Бурхан тэнгэрт хандахад тусалдаг зэмсэг гэж Yзээд эрихийг хэрэглэдэг бол Оросын Yнэн алдартны шашинд залбирал YЙлдэхдээ эрихээ 7 удаа эргYYлдэг аж. Орос Европ эрих 1 толгой, 7 мехлегтэй, буддын шашинтан 108 мехлегтэй эрих хэрэглэдэг. Ереес буддын шашинтны эрих 108 мехлегтэй байдаг нь тооны бэлгэд-элтэй нягт холбоотой юм. 108 тооны бэлгэдлийн утга учрыг тодруулан Yзэхэд хоёр янзын тайлбар гарч ирнэ. Тухайлбал:

Бага хелгений ёс буюу доод авидармын тогтсон таалалд дараах 2 янзын тайлбар бий. YYнд:

• ^д, чих, хамар, бие, хэл, сэтгэл /ухаан/ тэргYYтэн мэдрэхYЙн 6 эрхтэн, тэд-гээрийн баригдахуун болох ДYPс, дуу, Yнэр, амт, хYлэлцэхYЙ, ном тэргYYтэн 6 ЗYЙл вишай /юм/-г цаг ямагт шYтэлцэн байх терен тYгэхYЙн бэлгэдэл нь 12 буюу 6+6=12 болно. Негеетэйгуур бие, хэл, сэтгэлээс уудэх 3 их хYCлэн нь энэ хийгээд енгерсен улмаар ирээдYЙн 3 цагт тасралт^й Yргэлжлэн менхед оршиж, нэгэн терлеес негеед терел ЮYлсээр байхын бэлгэдэл нь 9 буюу 3х3=9 юм. Дээрх 12 терен тYгэхYЙ нь Yйлийн Yрийн Yргэлжлэл болсон 9 ахуй учралтай шYтэлцэхийг 108 буюу 12х9=108 тоогоор бэлгэдсэн хэмээх Yзэл.

• МэдрэхYЙн 6 эрхтэн, 6 баригдахуун /вишай/-ны YP дагаврын шалтгааныг тооцон 36 тоогоор бэлгэдсэн нь 6х6=36 болно. Энэхуу шалтгаан Yрийн боловсрол енгерсен, одоо, ирээдYЙ гурван цагт ямагт тасрах^й илтгэн 36х3=108 хэмээх Yржвэр гарган 108 тооны бэлгэдэлд YЙлийн Yрийн шYтэлцээг хадаж егчээ.

Тэгвэл их хелгений /махаяана их хелгений/ ёс буюу дээд авидармын тогтсон та-аллыг баримталдаг дорнын номт гурван улсын нэг хэмээгдэх монгол орны буддистуу-дын 108 тоотой эрих хэрэглэдэг нь буддын дундад Yзлийн ёсны философи сэтгэлгээтэй холбоотой хэмээн ^н ухаантан академич, доктор Ч.ЖYгдэр Yзэж байжээ.

N.C. H.R.

Дундад Yзэлтэн нь аливаа юмс Yзэгдлийг тYPДЭхгYЙ, терехгуй, мeнхгYЙ, тасар-хайгYЙ, нэгэн чанартай бус, еер чанартай бус, ирэхгуй, одох^й хэмээх эсрэг, тэсрэг 4 ЗYЙлийн шYтэн барилдлагын ёсоор аливаа ЗYЙлсийг танин барих арга ухаанаар инагуух бодгалийн "би-угуй" хийгээд чинагуух номын "би-YГYЙ"-г онон барьж, менхуу чанар буюу "хоосон чанар"-ыг нээж чадсан бэлгэ билгуунийг номлогчдыг нэрлэж буй юм. Эереер хэлбэл, аливаа юм Yзэгдэл нь бYтэхийн хамт эвдэрч, эвдрэ-хийн хамт бYтэж, Yргэлжлэхийн хамт тасарч, тасрахын хамт Yргэлжилж, салахын хамт нийлж, нийлэхийн хамт салж, YГYЙ болохын хамт буй болж, буй болохын хамт YГYЙ болж байдаг шYтэн барилдлагыг танин мэднэ гэсэн Yг ажээ.

Дундад Yзлийн ёсыг баримтлагчид сэрэхYЙн эрхтнYYДЭД мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхYЙд танигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 юм гэжээ. Тэд хэдийгээр юм нэг байдлаас негее байдалд шилжих боловч махбодын тоо эвдрэх^й. Хэрэв аль нэг нь эвдрэх аваас орчлон сенене гэж Yзжээ. Эдгээр махбод эвдрэхгуй эвдрэх хоёрын дундаж "хоосон чанар"-т байх аваас орчлон бат байна гэжээ. YYний учир эрихийг 108 мехлегтэй хийдэг ажээ. YYнээс Yзэхэд 108 хэмээгч тоо орчлонг буй болгогч махбодын тоо ажээ.

Монголчуудын хэрэглэдэг эрих 108, 54, 27, 21, 18 мехлегтэй байдаг. Монголчууд эрих барьж маани эргуулэн уншдаг. Тэгэхдээ 108 мехлегтэй том эрихнээс гадна 21 юмуу эсвэл 108 мехлегтэй хоёр янзын эрих барьж тоолдог. Тэр хоёр эрихэндээ еер еер енгийн утсаар уншсан маанийхаа тоог тэмдэглэх гогцоо хийдэг. 108 тоотой эрихийг нэг бYтэн эргуулэн жижиг эрихний гогцоог нэг мехлег хоошлуулан ухраах зэргээр уншсан маанийхаа тоог тэмдэглэнэ. Ингэж тоолсоор жижиг эрих нэг бYтэн тойроход 108 тоотой эрихний гогцоог ухраан 1 тоо хийнэ. Маанийг тед хYртэл уншихад тоо нь гуйцнэ гэсэн тодорхой заасан тоо байдаггуй ч эрихэндээ уншсан мааниа тоолон уншсаар тоо нь ^йцэхээрээ маань баяжуулсан хYний тагнайд нь "Дун шYд"1 ургадаг хэмээх аман домог монгол нутагт яригдсаар байна.

Ийнхуу Монголчууд 108 тоотой эрихийг буян хураахад хэрэглэхээс гадна ахуйн хэрэглээнд 108 тоогоор гуйцэтгэх ажилбарыг эрихээ эргYYлэн мэддэг. YYний нэг жишээ нь Тев халхчууд чанаж буй цайгаа эрих тоолон 108 удаа самардаг байна.

Монголын буддистууд эрихийг ариун эд хэмээн Yздэг учир зориулалт хийгээд лам нар зэрэг дэвээсээ шалтгаалан янз бYрийн Yнэт материалаар хийнэ. YYнд алтан мехлегтэй (мехлег гэж 108-ын 1/4 буюу 27-гийн дэргэд хийсэн 28 дахь нь) сувдан эрих, алт, сувдан мехлегтэй шYрэн эрих гэх мэт Yнэт эрихнYYДЭЭC гадна терел бYрийн мод, жимсний Yрээр хийсэн эрихийг ихэд дээдлэн Yздэг байна. Эдгээрээс дурдвал,

1. ГYPрагчаа эрих: Хятад, Энэтхэг, Балба, Кашмирт ургадаг модны жимсний YP

2. МэгБодь эрих: Хутагт мэлмий гэсэн утгатай тевд Yг. Балба, Энэтхэг, Хятдын емнед мужуудад ургадаг модны жимсний Yрээр хийдэг. YYний онцлог нь энэ жимсний YP нь хоёр талдаа мэлмийн дYрстэй байдаг учир "билгууний нYДЭн" нээгдэхэд тустай хэмээн Тевд, Монголчууд ихэд бэлгэшээдэг.

1 Дун шуд—Маани уншсаар байгаад дээд тагнайд гарах шуд. Тийм шуд ургатал маани уншсан хYнийг их буян хураасан гэх бегеед ур хойч нь хэдэн Yедээ сайн явдаг гэж ярьдаг. Дун шудийг нь унахаар авч хадганд боогоод бурхан шутээндээ залж шутдэг аж (Аман мэдээ егсен: Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн иргэн 75 настай ШугархYY, эр. вгYYллийг бичигч 2016 оны 8 сарын 21-ний едер тэмдэглэв авав).

Nomadic civilization: historical research. 2023. №1 | ISSN 2782-3377 Theology | DOI: 10.53315/2782-3377-2023-2-1-101-107

3. Бадма нямбу эрих: Лянхуан ЗYрхэн буюу цэцгийн шим гэсэн утгатай. Энэ жимс нь Хятдын емнед, 3YYH емнед нутаг, Индонези, Балбын емнед хэсэг, Бутан мен Орос болон Европын бусад нутгуудад ургадаг анар жимсний нэг терел. Хунхарцаг дотроо 108 ширхэг мехлегтэй, мехлег тус бYP еертее Yртэй. Энэ нь Буддын шашны 108-ын бэлгэдэлт утгатай ижил тоотой учир буян хураахад бYтээл ихтэй гэж бэлгэшээдэг.

4. Зургаадай эрих: Ховор модон эрих. Энэ мод нь цагаан бургасны нэг терел бегеед Богд Зонховын Yеэс тевдийн ендер ууланд ургадаг болсон домогтой. Голоосоо гадагшаа зургаан цагаан зураасан ширхэгтэй модоор хийсэн эрих. Маанийн зургаан усэгт зориулагдсан бурханаас заяасан мод гэж Yздэг. Ийм учир барьсан эзэндээ урт нас, буян их хайрладаг, хураалгадаг гэдэг. Монгол ардын аман зохиолд байдаг "Зуу насалж Зургаадай таяг тулаарай" гэсэн ереел бэлгийн Yг нь уунтэй холбоотой ажээ. ТYYнчлэн, монгол нутагт ургасан мод бут, чулуугаар хийсэн эрих ард тумний дунд одоо хуртэл евлегден улдсэн нь биднийг хээрийн судалгаа хийх уед нэлээд таарч байсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбурэн сумынхан барьдаг эрих байлаа.

Суулийн уед, эрдэмэд эрихийг анагаах увдистай хэмээн узсэн байна. Хуний хуруу, гарын алга зэрэгт уураг тархийг бусад эрхтэнтэй холбосон мэдрэлийн олон мянган нарийн судал байх ба эдгээрийг урэх зэргээр хеделгеентэй байлгавал эд эсууд сэргэдэг ажээ. Эрих имрэн олон юм бодохгуй анхаарлаа тевлеруулнэ гэдэг бол хурууны узуурийн мэдрэлд зуу тавихтай адил нелеелне гэж уздэг.

Мен балчир хуухдийн сэтгэхуйг судалдаг судлаачид хурууны узуурийг хеделгехед тархины уг хэлэх чадварт нелеелж, хуухдийн хэл ярианы хегжилд зохих ур дунгээ егдег гэж узсэн байна. Хуухдийг 6-7 сартайгаас эхлэн хурууны узуурийг илж имрэх, эрихээр тоглуулах, товчоор оролдуулахад сайн ур нелеетэй. Ойндоо хурсэн хуухэд товчоо товчлох, тайлах, уяа зангилаа уях, гутлынхаа удээсийг удэх тайлах, эрих имрэх зэрэг дасгал сургууль хийлгэвэл хэл ярианы хегжил сайжирдаг байна.

Монгол оронд шашин дэлгэрэхтэй зэрэгцэн орж ирсэн шашны утга агуулга, бэлгэдэлт 108 тоо нь едгее манай ард тумний сайн сайхны бэлгэдэлт тоо болон утга агуулга нь улам баяжиж байна. "Монголын уран зохиолын дээж" 108 боть, зарим нэгэн зохиолч яруу найрагчид зохиол бутээлээ 108 тоогоор эсвэл 108-аар ботилж хэвлуулэх, ахуй соёлд ядаргаа тайлах цайгаа 108 удаа самрах зэргийг энэ тооны бэлгэдлийн утгад хамааруулан узэж болох юм.

ДYГНЭЛТ

• Маанийн зургаан усгийг уншихдаа уйл урийн шалтгаант сансар нисваани-сын хурднээс гэтлэхийн тухайд эх болсон зургаан зуйл амьтны зовлонг амирлуулах чанадын зорилгыг ургэлж агуулж, сусэг итгэлийн орон болгон, бэлгэдэл шингэсэн 108 тоот эрих эргуулдэг учир нь тэр ажгуу.

• 108-ын тооны бэлгэдлийн утгыг агуулсан эрих нь монголчуудын ахуй амьдрал, шашны зан уйл, мэргэ телге зэрэгт ерген хэрэглэгддэг бегеед хэрэглээний хурээ хязгаар, эрихийг хийж бутээх явц, орц зэрэг нь монгол утга соёлын салшгуй нэгэн судлагдахуун мен.

N.C. H.R.

Ном з у й

Галбаатар, Д. (2012). Уран зохиолын нэвтэрхий толь. Улаанбаатар. Дулам С. (2007). Монгол бэлгэдэл зуй I. Тооны бэлгэдэл зуй. Улаанбаатар. Монгол хэлний дэлгэрэнгуй тайлбар толь (2008). Еренхий ред. Л. Болд. Улаанбаатар. Омакаева, Э.У (2001). Число и цвет в текстах калмыцкой мифоритуальной традиции. Смыслы мифа: мифология в истории и культуре. 8. Сборник в честь 90-летия профессора М.И. Шахновича. Санкт-Петербург: Санкт-Петербургское философское общество. 65-67 (in Russian). Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар. Цэрэнсодном, Д. (2007). Монголын бурханы шашны уран зохиол. Улаанбаатар. Чулуунбаатар, Ш. (2005). ХYн гэдэг амьтан чинь... Улаанбаатар: Согоо нуур.

References

Galbaatar, D. (2012). Uran zokhiolyn nehvtehrkhij tol'. Ulaanbaatar. Dulam, S. (2007). Mongol behlgehdehl zyj I. Toony behlgehdehl zyj. Ulaanbaatar. Mongol khehlnij dehlgehrehngyj tajlbar tol' (2008). Erenkhij red. L. Bold. Ulaanbaatar. Omakayeva, E.U. (2001). Chislo i tsvet v tekstakh kalmytskoj miforitual'noj traditsii. Smysly mifa: mifologiya v istorii i kul 'ture. 8. Sbornik v chest' 90-letiya professora M.I. Shakhnovicha. Sankt-Peterburg: Sankt-Peterburgskoe filosofskoe obshhestvo. 65-67 (in Russian).

Tsevel, Ya. (1966). Mongol khehlnij tovch tajlbar tol'. Ulaanbaatar. TSehrehnsodnom, D. (2007). Mongolyn burkhany shashny uran zokhiol. Ulaanbaatar. CHuluunbaatar, SH. (2005). KHyn gehdehg am'tan chin'... Ulaanbaatar: Sogoo nuur.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.