Научная статья на тему 'Биография Мазан батыра и исторический аспект'

Биография Мазан батыра и исторический аспект Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
167
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Oriental Studies
Scopus
ВАК
Область наук
Ключевые слова
МАЗАН БААТАР / УДАМ УГСАА / ХАРЬЯАТ ЯСТАН

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Басан А.

Тус өгүүлэлд орос ба ойрдын түүх бичлэг жич аман уламжлалын материалд суурилан, Мазан баатрын удам угсаа хийгээд харьяат ястныг судлан шинжлэхийн зэрэгцээгээр өнгөрсний эрдэмтдийн Мазан баатарт холбогдох зарим ойлголт танилтын эндүүрэлд залруулга хийсэн байна.үүнд Мазан баатар бол түүхт үнэн хүмүүн байсан мөртөө өнгөрсний хүмүүсийн дурсамж тэмдэглэл дахь Мазаны эцэг нь Өлзийт байсан гэдэг үзэлт нь буруу байж, Мазаны жинхэнэ эцэг нь Очир байсан гэдгийг тод монгол үсгийн түүх бичлэгүүд гэрчилж байх юм. Тэрчлэн Мазан баатар бол торгуудын Аюк хаантай нэг язгуур ястай хүмүүн байсан жич оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цол өргөмжилж явсан гэдгээс үзвэл Мазан баатар бол торгуудын хаадын язгуур гаралтай хүмүүн байж торгууд хаант улсад нийгмийн байр суурь нь өндөр байсан юм. Ижлийн торгууд хаант улсын эрхтэн аймаг нь хамаг анх Мазан баатрын харъяат иргэний хувиар илэрсэн биш, харин Мазан баатрын элэнц өвөг Цэцэн ноёны үед анх илэрсэн буюу эсхүл түүнээс өмнө оршиж байжээ. Мазан баатар олон дайн байлдаан дунд өөрийн аймаг ястныхаа нэр дуудуулж ойрадын ард иргэдийн ой цээжинд гүн шингэж түүний хүү Яманы үед ч эрхтэн аймаг нь өөрөө өөрсдийгөө эзэн мэдэж, өөрөө эрх дураараа албат иргэнээ хамаарч байжээ. Мазан баатрын их хөвүүн Яман таалал төгссөний дараа, эрхтэн аймаг нь торгуудын хаад ноёдын олон удааны дотоодын самуурал, эрх суурийн булаалдаан, хаад ноёдын солигдол жич цагаан хаант оросын гар дүрэлт зэрэг шалтгаанаас болж, эрхтэн аймаг нь адил бус ноёдод ээлжлэн захирагдаж хамаг сүүлд нь оросын харьяанд орох буюу эсхүл халимагийн олон аймаг ястаны дунд уусан шингэсэн байна.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

A Historical Aspect of Mazan Baatar’s Biography

With evidence from Russian and Oirat primary sources as well as the oral tradition, the articles investigates the ancestry and clan history of Mazan Baatar and clears up some mistakes introduced by previous researchers. Apart from the fact that Mazan Baatar was actually a historical person, the statement found in some sources that his father’s name was Öljeitü is wrong: a number of texts written in the Clear Script testify that the latter’s name was Očir. Furthermore, Mazan Baatar was a relative of Ayuka Khan of the Torghuts. As reflected by Russian archival materials, he held the title ‘Prince’ and, thus, was a representative of the royal family of the Torghuts possessing a high social status in the Kalmyk Khanate. Members of the Erketen clan within the Volga Torghut Khanate were not mentioned as Mazan Baatar’s subjects but had been first attested in the time of his great-grandfather, Cecen Noyan, and might have existed even earlier. Taking part in numerous wars and battles, Mazan Baatar spread the fame of his clan and got it deeply ingrained in the memory of the Oirat people so that even in the time of his son Yaman the Erketen clan retained its independence. After Yaman’s death reported to have been Mazan Baatar’s most eminent son, the internal turmoil, disputes and struggle for leadership among the nobility of the Torghut Khanate which was aggravated by Russia’s pressure resulted in the fact that the Erketen clan was successively ruled by different nobles and, finally, became subject to Russia while some of its branches were absorbed by the diverse Kalmyk clans.

Текст научной работы на тему «Биография Мазан батыра и исторический аспект»

Copyright © 2016 by the Kalmyk Scientific Center of the Russian Academy of Sciences

____ Published in the Russian Federation

Bulletin of the Kalmyk Institute for Humanities

/«f ® И ii f Гп of the Russian Academy of Sciences

Has been issued since 2008

ISSN: 2075-7794; E-ISSN: 2410-7670 Vol. 27, Is. 5, pp. 24-31, 2016

DOI 10.22162/2075-7794-2016-27-5-24-31 Journal homepage: http://kigiran.com/pubs/vestnik

UDC 94

A Historical Aspect of Mazan Baatar's Biography

A. Basang 1

1 M. A., Assistant Lecturer, School of Mongolian Language and Culture, Northwest University for Nationalities (Lanzhou , People's Republic of China). E-mail: [email protected].

Abstract

With evidence from Russian and Oirat primary sources as well as the oral tradition, the articles investigates the ancestry and clan history of Mazan Baatar and clears up some mistakes introduced by previous researchers. Apart from the fact that Mazan Baatar was actually a historical person, the statement found in some sources that his father's name was Oljeitu is wrong: a number of texts written in the Clear Script testify that the latter's name was Ocir. Furthermore, Mazan Baatar was a relative of Ayuka Khan of the Torghuts. As reflected by Russian archival materials, he held the title 'Prince' and, thus, was a representative of the royal family of the Torghuts possessing a high social status in the Kalmyk Khanate. Members of the Erketen clan within the Volga Torghut Khanate were not mentioned as Mazan Baatar's subjects but had been first attested in the time of his great-grandfather, Cecen Noyan, and might have existed even earlier. Taking part in numerous wars and battles, Mazan Baatar spread the fame of his clan and got it deeply ingrained in the memory of the Oirat people so that even in the time of his son Yaman the Erketen clan retained its independence. After Yaman's death reported to have been Mazan Baatar's most eminent son, the internal turmoil, disputes and struggle for leadership among the nobility of the Torghut Khanate — which was aggravated by Russia's pressure — resulted in the fact that the Erketen clan was successively ruled by different nobles and, finally, became subject to Russia while some of its branches were absorbed by the diverse Kalmyk clans.

Keywords: Mazan Baatar, genealogy, ancestry, subjects.

Судалгааны Yндсэн хэсэг

Торгуудчууд бол монгол туургатны доторх Ойрадын нэг салаа мен. 17 дугаар зууны хориод оны Yеэр торгуудын typyy Хоо ерлег угийн Зуунгарын нутгаасаа салаад, казахын тал нутгийг енгерч, Урал мерен, Ижил мерний ерген уудам нутаг дэвсгэрийг эзэлж амьдрав. Тууний хойно Зуунгарын нутгаас Дервед, Хошууд, белдууд ирж тэдний бурэлдэхуунд орж Ижил мерен ба Дон мерний хевее хязгаараар малжин амьдарч Торгууд хаант улсыг байгуулав. Торгуудын ШYхэр дайчингийн Yеэс аван Аюк хааны цаг Ye хYртэл торгууд хаант улс нь аж ахуй, улс терийн талаар нилээд хYчирхэг улс байв. Мазан баатар бол энэхуу торгууд хаант улсын Шухэр дайчин хааны цаг Yeэс

аван Аюк хааны цаг Ye хYртэл амьдарч байсан бегеед тэдний хамгийн шилдэг баатрын нэгэнд тооцогдож байсан хYMYYн болно. Зарим эрдэмтнээс Мазан баатрын амьдарч байсан цаг Ye ба намтар туухийн тухай адил бус Yзэл баримтлалаа дурдаж енгерсен юм. YYнд: Ц. Телемжцэцэгээс «Аюк хаанаас Астрахань мужийн цэрэг, засгийн ноёдуудад явуулсан бичгуудийн тухай» гэх егуулэлдээ Аюк хаан болон тууний сайд тYшмэлYYДийн 1714-1724 оны хоорондох захидал харилцааны бичгуудийн нэг хувь тод монгол усгийн захидалд суурилж «баянголд марал чих гэсэн морины уулдэр байдаг. Торгуудын дотор Мазаны тухай туухэн дуу болон домог байдаг. Тус бичгээс узвэл туухэнд Мазан хэмээсэн

Yнэн хYMYYн байж, Аюк хааны элчээр Орост очиж байжээ» [Телемжцэцэг 2015: 57] хэмээн энэхуу Аюк хаанаас астрахань мужийн цэрэг засгийн ноёдод егсен захидал бичигт гардаг «элч Мазан»-г халимаг ба Шинжааны Ойрад монголчуудын домог дурсамжийн туухэнд арвин гардаг «манай тохой нутагтай, марал чихэн адуутай, манай ноён Мазан баатар» буюу торгууд хаант улсын туухэнд нэр нелеетэй явсан Мазан баатартай нэг хYMYYн хэмээн эндуурч буруу тайлбар хийж егуртсэн байна. Мазан баатрын тухай одоохондоо олдож байгаа хамаг анхны мэдээлэл нь Москвагийн Yндэстэний Архивт хадгалагдаж буй «1661 оны 11 сарын 20-ий едер, оросын зуутын толгойлогч Г. Голоцлофийн халимгийн тайж нарын тухай бичиг» [Самоквасова 1901: 460] юм. Энэхуу 1661 оны Оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цолтой хYMYYн байсан гэх мэдээлэл болон Москвагийн Yндэстэний Архивт хадгалагдаж байгаа Мазан баатрын нас барсантай холбогдох хоёр хувь тод монгол Yсгийн захидал бичиг [Бичеев] болон герман улсын эрдэмтэн П. С. Палласын номд «1683 оны 8 сарын суулчээр Урал мерний казак нь Мазан баатрын нутаг уруу гэнэтийн их дайралт хийх Yес Мазан баатар хYнд шархадсан байна. Хэдэн едрийн дараа шархнаасаа болж Урал мерний Яик хотод нас барсан байна» [ [Ш Р^.ЙЙ^^ 2002: 68] гэж тэмдэглэснээс Yзвэл Мазан баатар 17 дугаар зууны 80-аад оны эхний Yе хYртэл амьдарч байсан нь тодорхой байна. Иймээс дээрх оросын архивын материал болон П. С. Палласын тэмдэглэл дахь Мазан баатар ба Аюк хааны 1714-1724 оны хоорондох захидал харилцааны бичигт гардаг «элч Мазан» бол нэг цаг Yеийн хYMYYн биш байсан гэдэг нь тодорхой юм. Ийнхуу бид Ойрад монгол ба оросын туух бичлэг хийгээд аман уламжлалын материалд суурилж Мазан баатрын удам угсаа болон харъяат ястаны ирэл гаралд холбогдох асуудлыг CYвэгчилье.

Мазан баатрын удам угсааны учир 13 дугаар зууны Yеийн сурвалж бичиг болох «Монголын Нууц Товчоон»-оос нааших «Алтан товч» , «Эрдэнийн товч», «Шар тууж» зэрэг олон сурвалж бичгуудэд монголын хаад ноёдын уг язгуурыг бичиж тэмдэглэсэн ЗYЙлс олон бий. Монголчуудын язгуур сэтгэлгээнд «хYMYYн гэж тереед, уг удмаа мэдэх^й бол хээрийн сармагчныг гYЙцэхгYЙ» хэмээн еерийн уг язгуурын

tyyx цадигаа бичиж тэмдэглэдэг уламжлал заншил орчин Ye хYртэл уламжлагдсаар ирсэн ба одоо ч уламжлагдаж бий. Ойрад монголын tyyx бичлэг ба дурсамж тэмдэглэлYYДЭД Мазан баатрын уг язгуурын тухай тэмдэглэсэн 3Y^c едгее хYртэл цеен бус Yлдэж иржээ .Энэ тухай холбогдол бYхий тYYхэн сурвалжийг Yндэслэвэл:

1. Хошууд ноён Баатар Увш ТYмний туурвисан «Дервен Ойрадын tyyx» хэмээх тод Yсгийн сударт «Бойгу Эрлегийн хоёрдогч хевгYYн Буур, эдний хевгYYД Цэцэн ноён, ввYYн тайш, Далай цорж, ноён Убаши энэ дервен. Цэцэн ноёны хевгYYн Мамзушир, Асмана овог, Архлан ахт, Бех Ахарай, ДYнихэй, Эцес хYлгэн, Евел, Далай Увшай, Чин. Архлан ахтын хевгYYн Очир, Диваан, Хай, Хулхай. Очирын хевгYYн Мазан. Эдний хевгYYн Яман...» [Дамбийпэлжид, Лижээ 2008: 140-141] гэж тэмдэглэжээ. ЭнэхYY Ye залгамжийн тэмдэглэлийг зурваслаж YЗYYлбэл: «Бойгу ерлег — Буур Цэцэн ноён — Архлан ахт — Очир — Мазан — Яман» болно.

2. Дундад улсын Шинжааны Ховогсайраас олдсон «Гаван Шаравын тууж хэмээх оршивой» хэмээх тод Yсгийн сударт: «...Бойгу ерлег <...> хоёрдугаар Буурын дервен хевYYн, их нь Цэцэн ноён, вв^й тайш, Далай цорж, ноён Увш. Цэцэн ноёны арван гураван хевгYYн. Их нь Мамэзушир, Асам, Аваг, Архал, Ахт, Бех хайран, Тенс Мэргэн Тэвнэ, Дурал дайчин, Цехдий. Ахтын хевгYYн Очирой, Диван, Нарихулахай гурван. Очиройн зургаан хевгYYн, их нь Мазан. Мазаны дервен хевгYYн, их нь Яман. Ямны гураван хевгYYн... Буурын уг Яман» [Бадай, Алтан-Оргил 1987: 246] гэж тэмдэглэжээ. YYнийг зурваслаж YЗYYлбэл: «Буур Цэцэн ноён — Ахт — Очирой — Мазан — Яман, Ямны гурван хевYYн» болно.

3. «Гаван шаравын тууж»-ийн еер нэг тод монгол Yсгийн судар нь Оросын Санкт-Петербургийн Дорно дахины салбарын Голстунскийн Архивт хадгалагдаж байсныг Монгол Улсын эрдэмтэн, академия Б. Ринчен Ленинградаас тус сурвалжийн гэрэл зургийн хуулбар эхийг олж, 1967 онд Улаанбаатарт латин галигтай хамт гэрэл зургийн эхийг нь хэвлYYлжээ. Тус сурвалж бичигт: «... Бойгу ерлег <...> Бойго ерлегийн хоёр гэрийн хевYYн <...> хоёр ану Буур <...> Буурын дервен хевYYн. Их нь Цэцэн ноён, вв^й тайш, Далай гурван хевгYYн. .<...> Буурын уг Яман» [Дамбийпэлжид, Лижээ

Bulletin of the KIH of the RAS, 2016, Vol. 27, Is. 5

2008: 160-161] хэмээн тэмдэглэжээ. ЭнэхYY сурвалж бичигт Бойгу ерлегеес эхлэн Цэцэн ноён хYртэл бичиж тэмдэглэснээс бус, харин Мазаны тухай тэмдэглэсэн ЗYЙлс ор мер YГYЙ. Гагц буурын уг Яман гэж Мазаны хYYгийн нэрийг бичиж Yлдээжээ.

Tyyx нь енгерсенд бий болсон хэрэг явдал хийгээд тYYний явцыг заадаг болохоор бусдач байдаг боловч тYYний tyyx бичлэг нь харин биеч байдаг. Дээрх дурдсан Санктпетербургийн Дорнодахины салбар архивт хадгалагдаж буй «Гаван шаравын тууж»-д Бойгу ерлегеес эхлэн Мазаны элэнц евег Цэцэн ноён хYртэл тэмдэглэжээ. Харин «Хошууд ноён Баатар Увш тYмний туурвисан Дервен Ойрдын тYYх»-д «Бойгу ерлег — Буур Цэцэн ноён — Архлан ахт

— Очир — Мазан — Яман» хэмээн Бойгу ерлегеес Яман хYртэл тэмдэглэсэн байхад, Хувагсайраас олдсон «Гаван шаравын тууж хэмээх оршивой»-д «Бойгу ерлег — Буур цэцэн ноён — Ахт — Очирой — Мазан — Яман, Ямны гураван хевгYYн» гэж Бойгу ерлегеес Яман, тэрчлэн Яманд гураван хевгYYн байсан хэмээн тэмдэглэж буй. Дээрх tyyx бичлэгYYДЭЭC бид Мазаны эцэг нь Очир, тэрчлэн Мазанд Яман гэдэг xyy байсан мэдээллийг олж болно. Халимаг ба шинжааны ойрдын дунд тархсан «Мазан баатрын тууж», «Мазан баатар», «Ноётны тууж» зэрэг домог яриануудад Мазан баатрыг «Очирын их толгой», «Очирын Мазан» гэж егYYлэх мертее «Мазан баатар» гэх тYYхэн дуунд «Эрхэнийн шийр зуслантай билээ, эмнэг зээрд адуутай билээ, эрх Яман хевYYнтэй билээ, эрхтэний ноён Мазан баатар» [Оконов 1989: 33] гэх буюу «Мазан баатрын шастир» гэх тYYхэн дуунд «эрвэлзсэн хYрэнтэй, эрх Яман хевгуунтэй, Эрхтэний ноён Мазан баатар» [Церенов 1962: 69] хэмээн Мазан баатрын эцэг нь Очир гэдэг байсан жич туунд Яман гэдэг xyy байсан хэмээн дурсаж дуулдаг нь дээрх tyyx бичлэг лугаа тохиролцож бий. Гэхдээ халимагчуудын зарим домог дурсамжид Мазан баатрын эцгийн тухай арай еер янзаар тайлбарласан байдаг. Тухайлвал, Мазан баатрын наймдугаар Ye болох Таисия Сакиловна Тягиновагийн дурсамж тэмдэглэлд «Очирын Мазан гэж Yгийн даршуулгаар хэлэгдсэн уг, юун гээд (яагаад

— ишлэгч) гэхул Мазаны эцэг влзийт байсан болдог, Мазаныг бяцханд нь влзийт енгерч одсон юман, тэгээд Мазан авга Очироо тушээд, ессэн боссон болдог гэж миний бажэй (Тягиновын эцэг — ишлэгч)

надад хэлж егехул» [Тягинован 2011: 143] гэж тэмдэглэжээ. Бас халимгийн нэрт зохиолч Сайнбилэгийн Хасар (1909-1980)-ын «Заан бодон Мазан баатар» гэх туухэн найраглалд «Элзийт ноёны бYлд, елгийлех хевгуун терууш, YPYYД нь цугаар хуухчууд, Yзэх зовлонд орхош <...> арван сар саатай, агын хел жийжээ, хYЗYYн тасрам хэлтэй, хYMYYн дандам толгойтой, хевердегеерее сараам алт, хевуун YPэн тержээ. <...> Элзийт ноён енгерч, енчреед хевYYн нь Yлдэнэ, омогтой тохмоос сенгерсэн, Очир авгадаа шYтнэ, Элзийтийн уран „их толгойт", есеед босоод явна» [Каляев 1962: 171] гэж тэмдэглэжээ. Эдгээр дурсамжид, Мазан баатрын эцэг нь Элзийт гэдэг хYн байсан бегеед туунийг бага байхад нас барсан тул авга Очирдоо асрагдаж есчээ хэмээн дурсаж иржээ. Сайнбилэгийн Хасар бол «халимаг шYлэгчдийн дотроос „халимаг ардын шYлэгч" хэмээх дээд цолыг хYртсэн хоёрдахь хYMYYн» [Каляев 1962] байсан юм. Иймээс Сайнбилэгийн Хасрын туухэн найраглалд зохиолчийн бодгаль биеийн биеч нелее тусгагдсан нь яриан YГYЙ юм. Ердее дурсамж нь бодитой оршихуй хийгээд биеч танилтын уялдаанаас бYрэлдсэн болохоор хоёрдахь шинж, зохиомол шинж, будлиант шинжийг бий болгодог. Ийнхуу «Гаван Шаравын тууж» болон «Хошууд ноён Баатар Увш ТYмний туурвисан Дервен Ойрдын Туух» зэрэг туухэн сурвалж хийгээд олонх аман уламжлалд Мазаны эцэг Очир гэж тодорхой тэмдэглэх буюу ярьж байхад, харин Таисия Сакиловна Тягинова болон Сайнбилэгийн Хасараас Мазаны эцэг Элзийт хэмээн егуулсэн явдал нь дурсамжийн зохиомол шинж буюу будлиант шинжийг бий болгожээ. Иймээс зарим нехцелд туухэн сурвалжийн тэмдэглэл YГYЙ бол дурсамж нь арай евермецелсен хандаштай болж хувирдаг байна .

Дээр егуулсэн Гаван Шарав ба хошууд ноён Баатар Увш тYмний туурвисан туух бичлэгт Мазан баатрын уг язгуурыг «Бойгу ерлег» гэж тэмдэглэснээс Yзвэл тэр нь Аюк хаантай уг гарал нэгтэй болохыг мэдэж болох юм. Учир нь «Бойгу ерлегийн хоёр гэргийгээс гарсан зургаан хевуун, ах нь Зулзаган ерлег, Буур, Горой, Мангай. Албат гэргийгээс нь гарсан нь Ул Цэнц, Булихан» [Дамбийпэлжид, Лижээ 2008: 29-30] гэж хошууд ноён Баатар Увш ТYмний туурвисан «Дервен Ойрдын туух» гэх тод Yсгийн сударт тэмдэглэжээ. Энэхуу

Yе залгамжийн тэмдэглэлийг тодорхойлж YЗYYлбэл «Бойгу ерлег — Зулзаган ерлег

— Хоо ерлег — ШYхэр дайчин — Пунцаг

— Аюк» болно. Мазаны Yе залгамжийг тодорхойлж YЗYYлбэл «Бойгу ерлег — Буур Цэцэн ноён — Ахт — Очирой — Мазан» болно. YYнээс Yзвэл Аюк болон Мазан баатар нь Бойгу ерлегеес салаад тавдугаар Yе дээрээ яваа хYMYYC болно. YYнээс Yзвэл Мазан баатар бол торгуудын хаад язгууртны гаралтай хYMYYн байсан байна. Мазан баатрын торгууд хаант улсын туухэн дахь нийгмийн зэрэг хэргэмийн тухай «Оросын Yндэстэний Эртний Архив баримтууд»-ын «Халимгийн хэрэг явдал» хэмээх хэсэгт «Мазан баатар тайс» (Мазан Батыр тайсе) [Рогожин, Батмаев 2003: 64], «Мазан баатар тайш» (Мазан Батыр тайша) « Музан баатар тайш» (Музан Батыр тайша) [Рогожин, Батмаев 2003: 87] гэх мэт тууний нэр болон зэрэг хэргэмийг хааяа адил бусаар тэмдэглэсэн боловч утгын хувьд нэгдэлтэй юм. Хураангуйлбал, Мазан баатар бол туухт Yнэн хYMYYн байсан мертее тод монгол Yсгийн туух бичлэг дахь тэмдэглэлээс Yзвэл, Мазан баатрын эцэг нь Элзийт биш, харин Очир гэдэг хYн байсаныг мэдэж болох юм. YYнээс гадна оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цол ергемжилж явсан зэрэг материал сэлтээс ажиглавал Мазан баатар бол торгууд хаадын язгуур гаралтай хYMYYн байж торгууд хаант улсад онцгой нийгмийн байр суурьтай байсан гэдгийг мэдэж болох юм.

Мазан баатрын харъяат ястаны учир

Халимагт тархан дэлгэрсэн Мазан баатрын домог яриа хийгээд туухэн дуунд туунийг «Эрхтэний ноён Мазан баатар» гэх буюу эсхYл «Эрхтэний хевYYн Мазан баатар» гэж торгууд хаант улсын эрхтэн аймгийн хYMYYн байсан жич тэр аймгийн ноён байсан гэдгийг илуу товойлгож ярьдаг. Харин Шинжаанд тархсан Мазан баатрын домог ярианд тYYний ямар аймгийн хYMYYн байсан тухай егуулсэн ЗYЙлс арай харагдах YГYЙ байна.

«Эрхтэн» гэдэг Yгийг Yгийн гарлын хувьд еерее эзэн мэдэх эрхтэй, чадалтай хYMYYн хэмээн Yзэж болох юм. Ойрад монголчуудын олон аймаг угсаатан дотор эрхтэн гэдэг биеэ даасан ястан байсан нь туухийн сурвалж бичигт ч тэмдэглэгдсэн байдаг. Жишээлбэл, «ЗYYнгарын хаант улсын отог ба жасын тоо бYртгэлийн хYCнэгт»-д: «Эрхтэн отог (ястан буюу аймаг ^ — ишлэгч) нь нэг зайсантай,

таван мянган эрээтэй, хурдийн зуун хойт даруй Бадхаш нуурын емнех тевленд нутаглаж байжээ» [ [Й]|Й#^Д^1994: 57-66] хэмээн тэмдэглэжээ. Зуунгарын хаант улсын Эрхтэн ястан нь 1757 оны манжийн хядлагад учран устгагджээ. Дараа нь манжийн дарлалаас зайлан Ижилд хурсэн нь магад хэмээн зарим эрдэмтдээс судалсан байдаг [Лижээ 2008]. Гэтэл Мазан баатрын амьдарч байсан цаг Ye нь 17 дугаар зууны Ye болохоор зуунгарийн хядлагын дараа ижилд хурсэн эрхтэнтэй холбоо угуй байх ёстой. Ийнхуу энд Мазан баатрын харъяатын хувиар илэрч байгаа «эрхтэн» хэмээх ястан нь Мазан баатрын хойчсын цаг уед хэрхэн захирагдаж байсаныг шинжлэх явдал болно.

Халимгийн туухийн эрдэмтэн Авляевийн судалснаар, «халимаг дахь эрхтэн нь Мазан баатрын харъяат иргэний хувиар анх илэрсэн бегеед хожим Дондогомбо хаанд эзэмшигджээ» [Авляев 1994] хэмээн узсэн нь арай буруу тайлбарласан ч болов уу? хэмээн бодож байна. Халимагийн ард иргэдийн аман туухэд Мазан баатрыг эрхтэн аймгийн хумуун байсан хэмээн дурсаж ирсэн нь ч туухийн ундэслэл баримттай. Энэ тухай П. С. Палласын ижлийн торгуудчуудын дунд хийсэн хээрийн шинжилгээний материалд: «Бойгу ерлегийн хоёрдугаар хевгуун Буур дервен хевгуунтэй. Тууний ахмад хевуун Цэцэн ноён арван гураван эхнэр авч тоолш угуй олон ур хуухэдтэй болсон. Судар бичгуудэд тууний аль нэг эхнэрээс терсен ахмад хевгууний нэрийг тэмдэглэж байдаг. Цэцэн ноён ухэсний дараа, олон хевгууд нь тууний улсыг туячин хувааж, уг улс нь тархан бутарсан байлаа. Эдгээр уян буурай, чадал тэнхээ угуй жижиг ноёд эцэстээ арга бус Хоо ерлег болон тууний залгамжлагчдыг дагаж, тэдний ноёрхлыг хулээн таньжээ. Хоо ерлег эдгээр ноёдыг тууний зайсан болгож, онц эрх соёрхосноос торгуудын дотор их эрхтэн хэмээх биеэ даасан нэг отог бурэлджээ. Бех, зайсан болон их олон ноёдын терлийн угсааны энгийн хумуус ч гэсэн бур энэ отгоос гаралтай юм. Энэхуу отгийн зайсан нь уе залгамжлах эрхэм дээд эрхтэй бегеед еерийн аймгаа ур хуухэддээ хуваан егех эрх мэдэлтэй байж, бусад ван ноёдтой адилган харъяат ардаа захирч байдаг. Бойгу ерлегийн гуравдугаар хевууний хойчис бех тайш хожим нь харъяатаа дагуулан Ижилд ирж Ижлийн торгуудад нийлжээ. Тус угсааны ноёд ядран доройтож, хучирхэг их торгууд ноёдод эзлэгдэн, тэдний зайсан

Виььетм ор тне К1Н ор тне ЯЛ8, 2016, Уо1. 27, 18. 5

болж, нехцел байдал нь дээрхтэй адил болжээ. Ингээд торгуудчуудын дотор бас нэг отог бYрэлдэж, тэднийг бага эрхтэн гэдэг болжээ» [ [Ш Р.8.ШШ^2002: 59] гэжээ. П. С. Палласын тус мэдээллээс Yзэхэд их, бага эрхтэн бол Хоо ерлегийн дуу нараас бYрэлдсэн мертее их эрхтэн нь Мазан баатрын элэнц евег Цэцэн ноёны Yед нэгэнт биеэ даасан ба аймгийн зайсан нь Yе залгамжлах эрхэм дээд эрхтэй бегеед еерийн аймгаа YP хуухэддээ хуваан егех эрх мэдэлтэй байж, бусад ван ноёдтой адилган харъяат ардаа захирч байдаг хэмээн егуулжээ. Иймээс зарим эрдэмтдийн судалсан шигээр «Халимаг дахь эрхтэн нь Мазан баатрын харъяат иргэний хувиар анх илэрсэн» хэмээн Yзсэн нь арай цаг Yе: хYн харын хувьд зереетэй болохыг дээр егуулсэн тэмдэглэл гэрчилж болох юм. Ийнхуу халимгийн эрхтэн нь хамаг анх Мазан баатрын харъяат иргэний хувиар илэрсэн биш, харин Мазан баатрын евег элэнц Цэцэн ноёны цаг Yед оршиж байсан буюу эсхYл туунээс емне байсан гэдгийг мэдэж болох юм.

Мазан баатар нас негчисний дараа, эрхтэн аймгийг тууний их хевуун Яман хамаарч байжээ. Тэрээр «Яман бол торгууд хаант улсын анхны зайсан мертее эрхтэн аймгийн анхны зайсан» [Бакунин 1995: 41] байв . «Аюк хааны цаг Yед эрхтэн нь Яман, Дамиран, Хулхайч зайсан зэрэг ах дуу гурвын захиралд оржээ» [Бакунин 1995]. Б. М. Бакунины тэмдэглэлд: «Саратовоос еед Терешка хэмээх гол дээр Христосын шашныг хYлээн авсан эрхтэний халимгууд тосгон байгуулав. Тэнд бас CYм байв. Эрхтэний тэргуун зайсан Яманы дYY тосгоныг шатаагаад, Христосын шашинд орсон халимгийг еерийн эрхшээлд оруулав. Оросын ноёд Аюк ханыг шуумжилэв. Тэгэхэд эрхтэний ноёд еерийн албатаа дураараа захирах эрхтэй гэж Аюк хариу егев» [Бакунин 1995: 29] хэмээн тэмдэглэжээ. Эдгээрээс Yзэхэд Аюк хааны цаг Yед эрхтэн нь Мазан баатрын их хевуун Яманы харьяанд багтаж, тэрээр еерийн аймгийн хэрэг учрыг еерее шийдвэрлэдэг мертее еерее эзэн мэдэж хамаардаг байжээ. YYнээс мердвел, «Эрхтэн» аймгийн уурэг нь П. С. Палласын егуулсэн шиг «Эрхэм дээд эрхтэй бегеед еерийн аймгаа YP хуухэддээ хуваан егэх эрх мэдэлтэй байж, бусад ван ноёдтой адилган харъяат ардаа захирдаг» уурэгтэй байсан гэдгийг улам нэг алхам мэдэжж болох юм. Аюк хаан таалал тегссны

дараа эрхтэн нь хааны хевууд Цэрэндондог болон ууний дYY Галданданзаны албат болж оржээ. Торгууд хаант улсад олон удаагийн дотоодын самуурал, эрх суурийн булаалдаан, хаад ноёдын солигдол зэрэг шалтгаанаас болж эрхтэн нь адил бус ноёдод ээлжлэн захирагдаж байжээ. Энэ тухай Б. М. Бакунины тэмдэглэлд: «1734 онд Дондогомбоос халимгийн тал нутагт гэнэт довтложээ. Туун дотор эрхтэн (Яман болон бусад арван гурван зайсныг баривчилж, тэдний олонх нь шоронд нас баржээ. Яман туунчилэн таалал болов), таван отог, хавчин, хевуун ноёдын зарим хэсэг нь нэгдэж нэгдэж, Дондогомбын харьяанд оржээ» [Бакунин 1995: 72] хэмээн тэмдэглэжээ. Ингээд торгууд хаант улсын туухэнд биеэ даасан эрхтэн аймгийн нийгмийн байгууламжийн систем нь ч Ямны нас барахтай зэрэг Дондогомбо ханд эзэмшигджээ. Тууний дараа Дондогдаш хааны хевуун Увш хаан эрхтэнийг захирч байжээ. Энэ тухай Астрахань дахь халимгийн данс эвхмэлийн материлыг Yндэслэвэл: «Уг нь хаант улсын еренхий захирагч (Увашийг хэлж буй — ишлэгч)-ийн халимаг улсаас салж одсон эрхтэнууд, баруунууд, багууд одоо Ижил мерен уруу нYYДЭлж малжихаа хойшуулсан буюу тэнд одохоо бYP огоорч, гол гатлаж малжих дур YГYЙ болж одов» [Пальмов 1989: 137]. 1771 жилд торгууд болон хошууд аймаг Увш болон Цэвэгдоржийн дагуулгаар уугуул нутаг зуунгар уруу нуухэд эзэн YГYЙ Yлдсэн эрхтэн аймаг хуучин бууриндаа Yлдэж хоцроод, хамаг суулд нь Увш хааныг дагахаар бодоод YЙмээн гаргаж байжээ. Энэ тухай Пальмовийн тэмдэглэлд «Н. А. Бекетов дервед улсад, ялангуяа эрхтэний улс (аймаг ^ — ишлэгч)-д YЙмээн гарсан баттай чимээг олж сонсосноос хойно, эдгээр улсуудын эзэн, зайсан ба лам нар YЙмээн гаргасан тэргуун ялтан гэснийг олж мэдэж, 1771 онд зарлиг буулгаж байгаад Асрах, Маш, Жамъян, Дервед улсын ноёрхогч бага Гэцэл зэрэг ноёд жич тэдгээр улсуудын нэр хундтэй зайсан ба эрхтэн улсын зайсан нарыг орос халимгийг хольж бYPДCЭн цэрэг дотор оруулж Алексей Дондуков ^н хэргэмтэнд захируулаад Кубаний татаруудад хайлуулав» [Пальмов 1989: 185] гэжээ. Эрхтэн отог нь оросыг таалан дагаж хирс (Христосын шашны загалмай — ишлэгч) ЗYYCЭн Алексей Дондуков (Дондогомбо хааны Кабардан Зан хатнаас терсен хуу)-ын захиралд орж

байснаа суулд нь «Алексай Дондуковын ач Yр нь гал хонин жил (1787 он)-д МYгелева хэмээх мужид орос албат нар аваад уг албат эрхтэн, бага цоохор хоёрыг шанд егвэй. Тэр мэт бага цоохор, эрхтэн хоёр улс ану еерийн ноёндоо ноёлуулахаа огоороод, анхан оросын шанд орж одсон нь энэ мен» [Дамбийпэлжид, Лижээ 2008: 78-79] хэмээн «Халимаг хаадын туужийг хурааж бичсэн товч оршивой» хэмээх тод монгол Yсгийн сударт тэмдэглэжээ. Эрхтэн аймгийн зайсангууд ингэж YЙмээн шуугиан дэгдээж байсныг Астраханий захирагч Бекетовийн зарлигаар хориглож эрхтэн аймгийг еер нутаг руу шилжYYлээд, шинэ газар оронд нYYлгэжээ. Энэ тухай тодруулж егуулэхэд «800 шахуу ерх эрхтэний улс Жамъяны хошууд улсад ирэв. Яргачин эрхтэн гэдэг отог их цоохор нутагт оров. Хавчин ангийн 30 шахуу ерх бYл бага дервед нутгийн авганар аймагт тусав, зургаадагч анги нь болов. Тэн гол (Дон мерен- — ишлэгч)-ын хевеенд Бозов дотор эрхтэний болон багуудд хоёр аймаг хэзээнээс аван байдаг мен. Яман зайсангийн цагаас аван эдэн салаад, Хазах улс болов» [Авляев 1990] хэмээн эрхтэн нь уулын торгууд хаант улсын Yеийн биеэ дааж эрх мэддэг чухал нэг аймаг байснаасаа оросын ноёдын захиралд хашигдаж суулдээ нэг хэсэг нь шууд оросын харьяанд орж, нэг хэсэг нь халимаг ноёдын харьяанд орсон буюу халимгийн торгууд, хошууд, дервед, бозов аймгийн бYрэлдYYнд орж бутарсан байна.

Багцалбал:

1. Мазан баатар бол туухт Yнэн хYMYYн байсан мертее енгерсний хумуусийн дурсамж тэмдэглэл дахь Мазаны эцэг нь блзийт байсан гэдэг Yзэлт нь буруу байж, Мазаны жинхэнэ эцэг нь Очир байсан гэдгийг тод монгол Yсгийн туух бичлэгууд гэрчилж байх юм. Тэрчлэн Мазан баатар бол торгуудын Аюк хаантай нэг язгуур ястай хYMYYн байсан жич оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цол ергемжилж явсан гэдгээс Yзвэл Мазан баатар бол торгуудын хаадын язгуур гаралтай хYMYYн байж торгууд хаант улсад нийгмийн байр суурь нь ендер байсан гэдгийг мэдэж болох юм.

2. Ижлийн торгууд хаант улсын эрхтэн аймаг нь хамаг анх Мазан баатрын харъяат иргэний хувиар илэрсэн биш, харин Мазан баатрын элэнц евег Цэцэн ноёны Yед анх илэрсэн буюу эсхYл тYYнээс емне

оршиж байжээ. Мазан баатар олон дайн байлдаан дунд еерийн аймаг ястныхаа нэр дуудуулж ойрадын ард иргэдийн ой цээжинд гYн шингэж тууний хYY Яманы Yед ч эрхтэн аймаг нь еерее еерсдийгее эзэн мэдэж, еерее эрх дураараа албат иргэнээ хамаарч байжээ. Мазан баатрын их хевуун Яман таалал тегссений дараа, эрхтэн аймаг нь торгуудын хаад ноёдын олон удааны дотоодын самуурал, эрх суурийн булаалдаан, хаад ноёдын солигдол жич цагаан хаант оросын гар дурэлт зэрэг шалтгаанаас болж, эрхтэн аймаг нь адил бус ноёдод ээлжлэн захирагдаж хамаг CYYЛД нь оросын харьяанд орох буюу эсхYл халимгийн олон аймаг ястаны дунд уусан шингэсэн байна.

Литература

Авляев Г. О. Происхождение калмыцкого народа.

Элиста: Калм. кн. изд-во, 2002. 325 с. Авляев Г. О. Эркетн улсин туужас // Хальмг Yнн. 18.05.1990.

Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ. Ойрад туухийн сурвалж бичиг (тод монгол Yсэг). Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1987. 442 с.

Бакунин В. М. Описание калмыцких народов, а особливо из них торгоутского и поступков их ханов и владельцев. Элиста: Калм. кн. изд-во, 1995. 153 с. Бичеев Б. А. Тус материалыг Оросын Холбооны Халимаг Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны судлагч хангав. Дамбийпэлжид, Гэ. Лижээ. Монгол хятад харьцуулсан тод Yсгийн ойрад монголын туухийн сурвалж бичгууд. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2008. 269 с.

Гээнээн Л. Шинжааны ойрадууд — туух судлал. Улаанбаатар: Соёмбо принтинг хэвлэх Yйлдвэр, 2008. 118 с. Каляев С. К. Антология калмыцкой поэзии.

Элиста: Калмгосиздат, 1962. 300 с. Пальмов Н. Халимагчууд орост байсан Yеийн туухэн тойм (тод монгол Yсэг). Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1989. 137 с.

Посольские книги по связям России с Калмыцким ханством 1672-1675 гг. / сост. Рогожин Н. М., Батмаев М. М. Элиста: АПП «Джангар», 2003. 316 с. Самоквасова Д. Я. Акты московскаго государства изданные императорскою академыею науки. Московский столь. 16601664. Санкт-Петербург, 1901. Т. 3.

Bulletin of the KIH of the RAS, 2016, Vol. 27, Is. 5

Твлвмжцэцэг Ц. Аюук хаанаас астрахань мужийн цэрэг, засагийн ноёдод явуулсан бичгууийн тухай // Ойрад монголын туух соёлын асуудлууд. Улаанбаатар, 2015. С. 57.

Терскн hазрин дуд / сост. и авт. вступ. ст. Б. Б. Оконов. Элиста: Калм. кн. изд-во, 1989. 318 с.

Т. С. Тягинован амн урн Yгин керцгэс. Фольклорные материалы из репертуара Т. С. Тягино-вой. Самозапись 2004-2010 гг. / предисл. Н. Г. Очировой, сост., коммент. Б. Б. Горяе-вой. Элиста: КИГИ РАН, 2011. 208 с.

Церенов В. З. Эркетени: Земля и люди. Из истории Черноземелья. Элиста: АПП «Джан-гар», 1997. 556 с.

№ 2002. 228 с.

M'lhM' 1994. 216 с.

References

Avlyaev G. O. Proiskhozhdenie kalmytskogo naroda [The origins of the Kalmyk people]. Elista, Kalm. Book Publ., 2002, 325 p. (In Russ.).

Avlyaev G. O. Erktne ulsin tuuzhas [Excerpts from the history of the Erketen clan]. Khalimag Unen [Kalmyk Truth newspaper], 18 May 1990 (In Russ.).

Baday, Altan-Orgil, Erdene. Oyirad tuukhiyn survalzh bichig (tod mongol useg) [Oirat historical sources (in western Mongolian Clear Script)]. Urumqi, Xinjiang People's Publ. House, 1987, 442 p. (In Oirat-Kalm.).

Bakunin V. M. Opisanie kalmytskikh narodov, a osoblivo iz nikh torgoutskogo i postupkov ikh khanov i vladel'tsev [Description of the Kalmyk peoples, in particular, Torghut people, and deeds of their khans and landlords]. Elista, Kalm. Book Publ., 1995, 153 p. (In Russ.).

Bicheev B. A. Tus materialyg Orosyn Kholboony Khalimag Ulsyn Niygmiyn Shinzhlekh Ukhaany sudlagch khangav [Private research materials of the scholar from the Republic of Kalmykia (Russia)].

Dambiypelzhid, Ge. Lizhee. Mongol khyatad khar 'tsuulsan tod usgiyn oyirad mongolyn tuukhiyn survalzh bichguud [Oirat historical sources written in the Clear Script in comparison with corresponding Chinese and Mongolian compositions]. Urumqi, Xinjiang People's Publ. House, 2008, 269 p. (In Oirat-Kalm., Chinese, Mong.).

Geeneen L. Shinzhaany oyiraduud — tuukh sudlal [The Oirats of Xinjiang. Historical studies].

Ulaanbaatar, Soembo Printing, 2008, 118 p. (In Mong.).

Kalyaev S. K. Antologiya kalmytskoy poezii [Anthology of Kalmyk poetry]. Elista, Kalm. State Publ. House, 1962, 300 p. (In Kalm. and Russ.).

Palmov N. N. Khalimagchuud orost baysan ueiyn tuukhen toym (tod mongol useg) [Essay on the history of the Kalmyk people within Russia's borders (in western Mongolian Clear Script)]. Urumqi, Xinjiang People's Publ. House, 1989, 137 p. (In Oirat-Kalm.).

Posol 'skie knigi po svyazyam Rossii s kalmytskim khanstvom 1672-1675 gg. / sost. Rogozhin N. M., BatmaevM. M. [Ambassadorial books for Russia's relations with the Kalmyk Khanate, 1672-1675. Comp. by N. Rogozhin, M. Batmaev]. Elista, Dzhangar Publ., 2003, 316 p. (In Russ.).

Samokvasova D. Ya. Akty moskovskago gosudarstva izdannye imperatorskoyu akademyeyu nauki. Moskovskiy stol'. 1660-1664 [Acts of Moscow state published by the Imperial Academy of Sciences. 1660-1664]. Saint Petersburg, 1901, vol. 3 (In Russ.).

Tolomzhtsetseg Ts. Ayuuk khaanaas astrakhan' muzhiyn tsereg, zasagiyn noedod yavuulsan bichguuiyn tukhay [On letters submitted by Ayuka Khan to chefs of the Astrakhan garrison, his own nobles and landlords]. Oyirad mongolyn tuukh soelyn asuudluud [Questions of the history of the Oirat Mongols]. Ulaanbaatar, 2015, p. 57 (In Mong.).

Torskn hazrin dud/sost. i avt. vstup. st. B. B. Okonov [Songs of the Motherland. Comp. and introd. by B. Okonov]. Elista, Kalm. Book Publ., 1989, 318 p. (In Kalm.).

T. S. Tyaginovan amn urn ugin korqgas. Fol 'klornye materialy iz repertuara T. S. Tyaginovoy. Samozapis' 2004-2010 gg. / predisl. N. G. Ochirovoy, sost., komment. B. B. Goryaevoy [Folklore materials from T. Tyaginova's repertory. Records of 20042010. Introd. by N. Ochirova, comp. and comment. by B. Goryaeva]. Elista, Publ. Dept. of Kalmyk Inst. for Humanities of the RAS, 2011, 208 p. (In Kalm. and Russ.).

Tserenov V. Z. Erketeni: Zemlya i lyudi. Iz istorii Chernozemel'ya [The Erketens: land and people. Excerpts from the history of Chernozemelie]. Elista, Dzhangar Publ., 1997, 556 p. (In Russ.). [f P.S.ttM^ :

2002.

228 p.

[>£] iimnm ■■ >

M'dfc^' 1994. 216 p.

УДК 94

Мазан баатарын намтар тYYxийн шинжлэл (Биография Мазан батыра и исторический аспект)

А. Басан 1

1 преподаватель, Северо-Западный Университет национальностей (Ланьчжоу, Китай). E-mail: [email protected].

Аннотация. Тус егуулэлд орос ба ойрдын туух бичлэг жич аман уламжлалын материалд суурилан, Мазан баатрын удам угсаа хийгээд харьяат ястныг судлан шинжлэхийн зэрэгцээгээр енгерсний эрдэмтдийн Мазан баатарт холбогдох зарим ойлголт танилтын эндYYPЭлд залруулга хийсэн байна.YYнд Мазан баатар бол туухт Yнэн хYMYYн байсан мертее енгерсний хYMYYCийн дурсамж тэмдэглэл дахь Мазаны эцэг нь влзийт байсан гэдэг Yзэлт нь буруу байж, Мазаны жинхэнэ эцэг нь Очир байсан гэдгийг тод монгол Yсгийн тYYх бичлэгYYД гэрчилж байх юм. Тэрчлэн Мазан баатар бол торгуудын Аюк хаантай нэг язгуур ястай хYMYYн байсан жич оросын данс архивын материалд Мазан баатрыг «тайж» цол ергемжилж явсан гэдгээс Yзвэл Мазан баатар бол торгуудын хаадын язгуур гаралтай хYMYYн байж торгууд хаант улсад нийгмийн байр суурь нь ендер байсан юм. Ижлийн торгууд хаант улсын эрхтэн аймаг нь хамаг анх Мазан баатрын харъяат иргэний хувиар илэрсэн биш, харин Мазан баатрын элэнц евег Цэцэн ноёны Yед анх илэрсэн буюу эсхYл тYYнээс емне оршиж байжээ. Мазан баатар олон дайн байлдаан дунд еерийн аймаг ястныхаа нэр дуудуулж ойрадын ард иргэдийн ой цээжинд гун шингэж тYYний хYY Яманы Yед ч эрхтэн аймаг нь еерее еерсдийгее эзэн мэдэж, еерее эрх дураараа албат иргэнээ хамаарч байжээ. Мазан баатрын их хевYYн Яман таалал тегссений дараа, эрхтэн аймаг нь торгуудын хаад ноёдын олон удааны дотоодын самуурал, эрх суурийн булаалдаан, хаад ноёдын солигдол жич цагаан хаант оросын гар ДYрэлт зэрэг шалтгаанаас болж, эрхтэн аймаг нь адил бус ноёдод ээлжлэн захирагдаж хамаг CYYЛД нь оросын харьяанд орох буюу эсхYл халимагийн олон аймаг ястаны дунд уусан шингэсэн байна.

Ключевые слова: Мазан баатар; удам угсаа; харьяат ястан.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.