Научная статья на тему 'Монгол улсын уул уурхай: байр суурь, бодлого (1911-1919 он) (горная промышленность Монголии и ее место в политике государства (1911-1919  гг. )'

Монгол улсын уул уурхай: байр суурь, бодлого (1911-1919 он) (горная промышленность Монголии и ее место в политике государства (1911-1919  гг. ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
264
65
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Oriental Studies
Scopus
ВАК
Область наук
Ключевые слова
INDEPENDENCE / BOWELS OF THE EARTH / PUBLIC REVENUES / ORE MINING / GOLD MINING / "MONGOLOR" / ВРЕМЕННОЕ ПРАВИТЕЛЬСТВО / ПОЛОЖЕНИЕ О ВЫБОРАХ / УЧРЕДИТЕЛЬНОЕ СОБРАНИЕ / ДЕМОКРАТИЗАЦИЯ / ИЗБИРАТЕЛЬНОЕ ПРАВО / ИЗБИРАТЕЛЬНЫЙ ПРОЦЕСС / ИЗБИРАТЕЛЬНЫЙ УЧАСТОК / ОКРУГ / ОБЛАСТЬ ВОЙСКА ДОНСКОГО / ПРИКАСПИЙСКИЙ / СТАНИЦА / УЛУС / НАЦИОНАЛЬНЫЙ РЕГИОН / КАЛМЫКИ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Содбаатар Янгугийн

В статье рассматриваются вопросы формирования в 1917 г. Учредительного собрания в соответствии с положением, принятым Временным правительством. Демократические принципы избирательного права и избирательного процесса, введенные Временным правительством, позволили отдельным национальностям, в том числе и калмыкам, принять активное участие в подготовке и проведении выборов депутатов в Учредительное собрание, а также в реализации пассивного и активного избирательного права. В результате в Учредительном собрании, провозгласившем в начале января 1918 г. Россию демократической федеративной республикой, калмыцкий народ впервые был представлен в высшем органе законодательной власти страны двумя своими депутатами. Однако России не было суждено пойти по определяемому Учредительным собранием пути. Почти через 75 лет Россия вынуждена была вернуться на путь демократического федеративного правового государства с республиканской формой правления, к тому, что пыталось заложить Учредительное собрание.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Mining Industry in Mongolia and its Place in the State Policy (from 1911 to 1919)

After gaining the independence, Mongolia, in the period of 1911-1919, carried out an independent policy aimed at reviving the national economy. An important policy direction of the Mongolian government in this area was considered to be the exploitation of wealth and natural resources, the proceeds from which were to be the source of the solution of financial difficulties. In these circumstances, the government of the country took concrete measures such as drafting legislative acts, entering into contracts and contracting with the company “Mongolor” and Russian entrepreneurs for the development of gold mines and increase of tax for the exploitation of the country’s wealth. All this though did not bring big economic benefits, but contributed significantly to the strengthening of national interests of the Mongolian state.

Текст научной работы на тему «Монгол улсын уул уурхай: байр суурь, бодлого (1911-1919 он) (горная промышленность Монголии и ее место в политике государства (1911-1919  гг. )»

Copyright © 2016 by the Kalmyk Institute for Humanities of the Russian Academy of Sciences

Published in the Russian Federation

Bulletin of the Kalmyk Institute for Humanities

of the Russian Academy of Sciences

Has been issued since 2008

ISSN: 2075-7794; E-ISSN: 2410-7670

Vol. 23, Is. 1, pp. 50-58, 2016

DOI 10.22162/2075-7794-2016-23-1-50-58

Journal homepage: http://kigiran.com/pubs/vestnik

UDC 94(517)

Mining Industry in Mongolia and its Place in the State Policy

Yangugiyn Sodbaatar1

1 Post-graduate Student at Mongolian State University of Education (Ulaanbaatar, Mongolia). E-mail: [email protected]

After gaining the independence, Mongolia, in the period of1911-1919, carried out an independent policy aimed at reviving the national economy. An important policy direction of the Mongolian government in this area was considered to be the exploitation of wealth and natural resources, the proceeds from which were to be the source of the solution of financial difficulties. In these circumstances, the government of the country took concrete measures such as drafting legislative acts, entering into contracts and contracting with the company "Mongolor" and Russian entrepreneurs for the development of gold mines and increase of tax for the exploitation of the country's wealth. All this though did not bring big economic benefits, but contributed significantly to the strengthening of national interests of the Mongolian state.

Keywords: independence, the bowels of the earth, public revenues, ore mining, gold mining, "Mongolor".

(from 1911 to 1919)

Abstract

1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол улс санхуугийн хувьд хYндхэн сорилт туулсан юм. Монгол улсын Засгийн газар уг сорилтыг давахын тулд Хаант Орос улсаас зээллэг авахын зэрэгцээ дотоод неец бололцоогоо ашиглах, орлогын Yндсэн эх сурвалж болох гааль, татварт голлон ан-хаарсан ч тэдгээрээс тевлерех херенге менге тус улсын санхуугийн зардлыг нехеж дийлэх^й байлаа. Иймд орлогын еер эх сурвалж нэмэн олж засаг захиргаа, цэрэг, орон нутгийн олон зардлыг санхуужуулэх шаардлагатай тулгарчээ.

Манж Чин гYрний эрхшээлд гадаад ертенцеес бYрэн тусгаарлагдаж ирсэн Монгол орон тухайн цагийнхаа аж Yйлдвэр, бо-ловсрол, соёл, шинжлэх ухааны хегжлеес хол хоцорсоны улмаас санхуугийн тала-ар хел дээрээ босоход дорвитой нелее YЗYYлэхYЙц аж ахуйн салбар Yндсэндээ байсангYЙ. Харин 1900 оноос Манж Чин улсын хааны зевшеерлеер ТYшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт YЙл ажиллагаа явуулсан «Монголор» нийгэмлэгийн алт олборлол-тод татвар оногдуулах нь богино хугацаанд бага^й херенге менге босгох арга зам байв.

Монголын эрх нелее бYхий хYMYYC ч газрын хэвлийн баялаг, ялангуяа алтыг ол-борлож, санхуугийн нэг эх YYCвэрээ болго-хыг нилээд эртнээс телевлеж байсан болол-той. Тухайлбал, 1911 онд Гадаад Монголын ноёд, лам нар тусгаар тогтнолын тэмцэлдээ Хаант Орос улсаас тусламж эрсэн бичгийг дагалдуулж илгээсэн 21 ЗYЙл бYхий би-чигтээ «...Манай Монгол Их улсыг тYшиж бага улс болон еертее тогтнож болох бол-бол нууц болзоо гэрээ бичиг байгуулж хэн алиныг бат итгэмжийг илруулж болох ба ...тэр гэрээнд Монголын газар яахин Оро-сын худалдаа ^йлгээ, темер зам хийх ертее байгуулах, алт менге зоорь нээлгэх...зэрэг ЗYЙлийг хэлэлцэж тогтоох» санал тавьж байв [МХТТЭ 2010: 22].

Тиймээс Монгол улсын Засгийн газар байгуулагдсан цагаасаа ашигт малтмалын асуудлыг чухлаар авч Yзсэн байна. Халхын Хурээний БYх Хэргийг ТYP Еренхийлэн Шийтгэх Газрын 1911 оны 12 дугаар сарын 12-ны едрийн шийдвэрээр их телев Манж Чин улсын алба нэвтруулэх YYPЭгтэй олон замын ертее, харуулаас зохихыг Yлдээж. бусдыг буулгахдаа «зуун хоёр аймгаас хэлт-гий суулгасан алт гаргах газар» зэрэг чухал хэрэглэгдэх харуул болон ертеедийг хэвээр Yлдээхээр тогтоожээ [МАТYЭЧТТТТ 1982: 116-117]. Ийн Монголын Засгийн газар ну-

таг орныхоо баялгийг хяналтандаа оруулж, хамгаалах арга хэмжээг эн тYPYYнд авчээ.

1912 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан VIII Богд ЖавзYандамбыг хаан ширээнд залж, Засгийн газрыг 5 яамтайгаар байгуулав. Дотоод хэргийг бYгд захиран шийтгэгч яаманд аливаа дотоод засгийн Yндсэнд холбогдох хэргийг эрхлэн захирч, ...улсын шастир, ху-уль <^йл, гэрээ бичиг, ерх амын данс, га-зар орны зургийг хадгалж зах хязгаар нутаг Yндсэнд холбогдох хэрэг, ертеений засгийг эрхлэх» эрх, YYPЭг оногдсон байна [Батбаяр 2011: 33]. YYгээр тус яам дотоод бодлогыг нэгтгэн зангидаж явуулах болсны дотор ху-уль ЗYЙл, гэрээ бичигт холбогдох буюу газ-рын хэвлийн баялгийг ашиглах, ашиглуу-лах асуудал багтжээ. Гэхдээ уул уурхайн за-рим чухал гэрээг боловсруулж байгуулахад Дотоод, Гадаад болон Сангийн хэрэг эрхлэх яамд хамтран оролцож байлаа.

1912 оны суулээр БYгд Еренхийлэн За-хирах Яам байгуулагдсаны дараа газрын хэвлийн баялгийн асуудлыг Гадаад хэргийг бYгд эрхлэн шийтгэгч яаманд шилжYYлжсэн нь Монгол улсад уул уурхай эрхлэгчдийн дийлэнх гадаад хYMYYC байсантай холбоо-той. Ийнхуу Монголын тереес газрын хэв-лийн баялгийн талаарх асуудлыг Засгийн газрыг ахлах Дотоод яам, улмаар дэд буюу Гадаад яаманд хариуцуулан уг салбарт бага^й анхаарал хандуулж байв.

Монгол улс уг зорилтыг еерийн хYч неецеер хэрэгжYYлэх боломжгYЙ байсны дээр Хаант Орос улсын улс тер, эдийн за-сгийн ашиг сонирхолтой зерчилдсен нь гол нелеег YЗYYлжээ. Хаант Орос улс Монгол улсын нутаг дахь алт олборлолтын асу-удлыг тус оронд эдийн засгийн нелеегее тогтоох зорилтын хYрээнд шийдвэрлэ-хийг зорьж байв. YYнийг Оросын терийн ЗYтгэлтэн С. Ю. Витте Монголд гадныхан алт олборлох явдлыг яавч хYлээн зевшеерч болохгYЙ хэмээн Гадаад хэргийн яамны сайд Н. М. Муравьевт бичсэн захидалдаа тэмдэ-глэснээс харж болно [Урангуа 2010: 46]. Хаант Орос улсын Засгийн газар Монгол дахь алт олборлолтоо бусад улсад алдал^й. лавшруулахыг эртнээс хичээж иржээ. Тухайлбал, «Монголор» нийгэмлэг 1904 оны байдлаар 666889 рублийн ертэй болж YЙл ажиллагаа нь доголдоход Хаант Орос улсын Засгийн газар тус нийгэмлэгийн YЙл ажил-лагааг зогсоох^йн тулд 50000 рублийн зээллэг егч байсан [Туяа, Баттемер 2012: 62] нь Орос улс хэдийгээр Японтой дайтаж

байсан ч Монгол дахь алт олборлолтод та-вих анхаарлаа сулруулаагуйг харуулна.

Эл нехцелд тусгаар тогтносон Монгол улс хувьд газрын хэвлийн баялгийг ашиглах талаар бие даасан бодлого явуулж, «Монго-лор» нийгэмлэг, бусад алт олборлогчидтой гэрээ хэлцэл байгуулах нь тулгамдсан асу-удал болжээ. Тухайн уед ганц «Монголор» нийгэмлэг жилдээ 120 пуд алт олборлож байснаас узэхэд тухайн асуудал денгеж байгуулагдсан Монгол улсын санхуугийн хувьд нэн чухал бегеед хойшлуулшгуй зо-рилт байсан нь тодорхой. Гэрээ хэлцэл хийх нь улс терийн талаар ч багагуй ач холбог-долтой байлаа.

Энэ бух шалтгаанаар Монгол улсын Засгийн газар «Монголор» нийгэмлэг болон бусад алт олборлогчидтой гэрээ байгуулах, уурхайн тоог нэмэгдуулэх, алт олборлолтоос татвар авч санхуудээ нэмэрлэх бодлогыг явуулав.

1911 оны эцсээр Монголын Засгийн газар тусгай шийдвэр гаргаж, «Монголор» ний-гэмлэгт уйл ажиллагаагаа ургэлжуулэхийг зевшеерсен [Туяа, Баттемер 2012: 79] бегеед чингэхдээ Дотоод яамны тэргуун сайд Г. Цэрэнчимэд тус нийгэмлэгээр 50 мянган рубль телуулж харуулуудын нутагт алт олборлох эрхийг олгожээ [Котвичийн 1972: 174]. Тэрээр мен «Монголор» нийгэм-лэгийн гэрээг хянаж, туунээс авах татварыг ахиулах саналаа Оросын консул, нийгэмлэ-гийн захиргаанд тавьсан [Содбаатар 2013: 92] нь Монгол улсын Засгийн газар дотоод бодлогоо явуулахдаа бие даах шугам барим-талж байсныг илтгэнэ [Сандаг 1971: 278].

Эл уйл ажиллагаа нь Монголд улс тер, эдийн засгийн нелеегее бэхжуулэх гэсэн Хаант Оросын бодлогод харшилсан учир Нийслэл Хурээн дэх Орос улсын консулаас «Дан ганц Орос улстай гэрээ» байгуулахыг Дотоод яамны тэргуун сайд Г. Цэрэнчимэдэд эртнээс тулгаж [Котвичийн 1972: 78], улмаар «...гурав дахь этгээдэд концесс егех аваас Орост найртай бус хандсан хэрэг» гэж узнэ хэмээн сурдуулж байв [Содбаатар 2013: 93].

Туунчлэн Да лам Цэрэнчимэдийн «Монголор» нийгэмлэгийн алт олборлол-тын талаар гаргасан шийдвэрийг консул В. Ф. Люба цуцлахыг оролдсоноос тэдний харилцаа мууджээ [Котвичийн 1972: 174]. Тэдний зерчлийг ашиглан Ф. Москвитин зэрэг хумуус Баруун Монголд алт олбор-лохоор эрх мэдэл бухий хумуустэй хэлцэл хийсэн боловч Оросын харьяат худалдаа,

уйлдвэрлэл эрхлэгч нарт давуу байдал бий болохоос болгоомжилж зевшеереегуй байна. Харин М. Лушников гэгч консул В. Ф. Любатай ерселдеж байсан Хиаг-тын комиссар А. Д. Хитровоор зуучлуулан Сайн ноён хан аймгийн нутагт алт олборлох эрхийг Монголын талаас авч чаджээ. Чингэж Оросын консул В. Ф. Люба «Монголор» нийгэмлэгийн эрх ашгийг, тууний ерселдегч А. Д. Хитрово Оросын харьяат хувиараа алт олборлогчдын эрх ашгийг хамгаалж, Монгол улсын алт олборлол-тын талаар бодлого, уйл ажиллагаанд тус тусын эрх ашгийг эн тэргуунд тавьж байв. Тэгвэл Монгол улсын Засгийн газар хэдий санхуугийн хунд байдалд байсан ч Оросын алт олборлогчдод нехцел болзол тавих, за-рим саналаас татгалзах зэргээр тэдэнд давуу байдал егехгуйг хичээж, эрх тэгш харилцаа уусгэхийг эрмэлзэж байжээ. YYний зэрэг-цээгээр Нийслэл ХYрээн дэх "Монголор" нийгэмлэгийн телеелел болох фон Грот Чингийн Yеийн хэлэлцээрийг хэвээр барим-талж [Котвичийн 1972: 127], нийгэмлэгийн алтны уурхайн Yйл ажилллагааг зогсооно хэмээн мэдэгдсэн [Туяа, Баттемер 2012: 84] нь нехцел байдлыг улам хYндрYYлж байв. Гэвч Оросын Засгийн газар «Монголор»-ын хувьцааг худалдан авсан [Урангуа 2010: 64] нь хэлэлцээ цааш Yргэлжилж, YP ДYHД хYрэхэд нелеелсен бололтой. Фон Грот «Монголор» нийгэмлэгийн алтны уурхайн ажлаас огцрох хYCЭлтээ гарган Петербург буцжээ [Ширэндэв 1999: 56].

Энэ нь Монгол улсын Засгийн газар алт олборлолтын талаар бие даасан бодлого явуулахад дехем болсон ч алт олборлуу-лах эрх олгох, олборлолтоос авах татварыг ахиулж улсын орлогоо нэмэгдуулэх гэсэн Монголын бодлого, зорилт хаант Орос улсын шахалтад оржээ. Тодруулбал, Орос улс Монголын засаг захиргаа, цэргийн зардлаа дийлэх^й байдлыг ашиглан 100 мянган ру-блийг алтны уурхайгаас хураах татварын орлогоор 10 жилийн хугацаанд барагдуулах гэрээг 1912 оны 4 ДYгээр сарын 25-нд бай-гуулжээ [Лонжид 2011: 320]. YYгээр тус улс Монголын алтны татварын орлогыг зээлийн телбереер дамжуулан хянах боломжтой болов. Энэ гэрээний дараа Монгол улсын За-сгийн газар, Хаант Оросын элчин консулын хооронд «Монголор» нийгэмлэгийн тухай хэлэлцээр Yргэлжилжээ.

Монгол улсын Дотоод, Гадаад, Сангийн хамаг хэргийг бYгд захиран шийтгэгч

яамны сайд нар Оросын консултай хэдэнтээ хэлэлцсэний дYнд 1912 оны 5 сард тохиролцоонд хYрч [МУYТА. ФА-3. Д-1. Хн-20], Монголын Засгийн газар, Орос улсын консул хооронд «Монголорын алтны уурхайн хэрэг Орос консул лугаа зввлвлдвж шийтгэн тогтоосон гэрээ бичгийн хорин хоёр ЗYйл» гэрээ байгуулагдсан байна. Энэ нь Монгол улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хаант Орос улстай анхны томоохон гэрээг байгуулж чадсан хэрэг болох бегеед гэрээгээр «Монголор» нийгэмлэгийн Монгол улс дахь газрын хэвлийн баялгийн олборлолтын YЙл ажиллагааг зохицуулах болжээ.

Монгол улсын Засгийн газрын сайд Цэрэнчимэд, Ханддорж, Чагдаржав нарын ЗYтгэлтнYYДийн хYчин чармайлтаар уг ба-римт бичигт Монголын терийн газрын хэв-лийн баялгийг ашиглахад баримтлах бодло-го, зорилт тусгалаа олсон байна. Эн TYPYYHД тэмдэглэх ЗYЙл бол газрын хэвлийн баялгийг хайх, неец тогтоох, нээж ашиглахад Монгол улсын холбогдох яамдын зевшеерелтэйгээр явуулах ба олборлосон алтнаас гэрээнд за-асан хувийг тус улсын санд тушаах, хэрэв уг гэрээг зерчсен бол нутгаасаа албадан гаргах хYртэл арга хэмжээг авах зэргээр эрх ЗYЙн Yндсийг бYPДYYлсэн явдал болно.

1912 оны 11 сарын 3-нд Орос-Монголын Найрамдлын гэрээ бичиг байгуулагдаж, хоёр улсын харилцааны Yндсэн зарчмыг тогтоож егсен билээ. Уг гэрээгээр Орос улс нь Монголын бие даасан байдлыг бататгахад туслан дэмжих ба тус улсын нутагт эдийн засгийн онц эрхийг олж авчээ. Тодруулбал, тус гэрээ, тууний хавсралтаар худалдаа, YЙлдвэрлэл эрхлэх, гаалиас челеелегдех болон ой мод, ан агнуур зэрэг баялгийг ашиглах тухайд Орос улсын харьяат нар давуу эрх эдлэх болсон юм [Батсайхан 2002: 262-267].

Харин тус гэрээгээр Монгол улсын Засгийн газар Оросын харьяат нарт газ-рын хэвлийн баялаг ашиглахад давуу эрх олгосон^й. Энэ нь дээр дурдсан 22 ЗYЙл баримт бичигтэй холбоотой. Тус гэрээгэ-эр Монгол улс газрын хэвлийн баялгийг олборлолтод баримтлах байр суурь, зар-чмаа тодорхойлж, туунийг Оросын тал зевшеерсен тул тус улсын харьяат бусад уул уурхай олборлогчид ч уг баримт бич-гийн хYрээнд гэрээ байгуулж ажиллах эрх ЗYЙн Yндэс бYPДCЭн тул «Орос-Монголын Найрамдлын гэрээ бичиг»-т газрын хэвлийн баялгийн асуудал тусгагдаагYЙ болно.

1912 онд байгуулсан эл хоёр гэрээг шинжилвээс, Монгол улсын Засгийн газар нь тус улсын газрын хэвлийн баялгийг давуу эрхээр ашиглах гэсэн Хаант Оросын зорилгод зохих няцаалт егсен байна. Чингэснээр Монгол улс нутаг дэвсгэртээ гадаад олон орны уул уурхай эрхлэгчдэд нээлттэй, тэгш боломж нехцел олгох бодлогоо хамгаалж Yлджээ.

YYний дараа Монгол улсын Засгийн га-зар дотоод, гадаадын уул уурхай эрхлэгчид-тэй гэрээ байгуулан нутагтаа ажиллуулах болсон билээ. Ингэхдээ Монголын тереес тусгайлан дурэм гаргаж, уул уурхай эрхлэг-чидтэй байгуулах гэрээний нийтлэг асууд-луудыг зохицуулах бодлого баримталсан юм.

Монгол улсын Гадаад яамнаас хязгаарын доторхи «Олон зуйлийн уурхай нээн шийтгуулэх дYрэм»-ийг боловсруулан Богд хаанд айлтгаж 1913 оны 9 сарын 19-нд батлуулжээ [МУТТА. ФА-4. Д-1. Хн-2326]. Уг дYрмийг емнех 22 ЗYЙлийн гэрээг Yндэс болгон боловсруулсан ч агуулгыг ергетгеж, улам лавшруулж егчээ.

ДYрмийн 1-р ЗYЙлд «Тус улсын ба Орос улс жич бусад аль ч улсын хYн манай Монгол улсын харьяат газар уурхай нээсYгэй» [МУYТА. ФА-4. Д-1. Хн-2326] хэмээн зааж, нээлттэй зарчмаар дотоод, гадаадын херенге бYхий хYMYYCт газрын хэвлийн баялгийг ашиглуулах зорилт тавьжээ. Тухайн Yед Монгол улс Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг улсад ноот бичиг илгээн харилцаа тогтоож, гэрээ байгуулан худалдаа, YЙлдвэрийг нь нутагтаа нэвтруулэхийг эрмэлзэж байв. Гадаад улс орны компаниуд, херенгетнYYД ч Монголын баялгаас хYртэхийг сонирхож байсан учир энэхYY хоёр талын ашиг сонирхлыг бодит ажил хэрэг болгох нь улс тер, эдийн засгийн ач холбогдолтой байлаа. Чухам ууний учир дурэмд нээлттэй зарчмыг тусгасан бегеед энэ нь гадаад улсуудын херенге хYчийг уул уурхайд татах, хоёр хершийн улс тер, санхYYгийн дарамт шахалтыг сааруулах гэсэн Монгол терийн алсыг харсан бодлого байжээ.

Нээлттэй зарчмын зэрэгцээгээр Монгол улсад уул уурхай эрхлэгчдэд YЙл ажиллагаа явуулах тэгш нехцлийг бYPДYYлэхэд ч мен анхаарчээ.

Харин «Монголор» нийгэмлэг алтны татвар дээр Монгол улстай байгуулсан гэрээний дагуу давуу эрх эдэлж, Оросын харьяат нар «Найрамдлын гэрээ»-нд заасан

ёсоор алтны гаалийн татвараас челеелегдеж байв. Эдгээрээс бусдаар газрын хэвлийн баялгийг ашиглах зевшеерел авах, хайх, неец тогтоох, олборлох, тYрээс, татвар телех, гэрээнд нэмэлт, засвар оруулах, дуусгавар болгох зэрэг асуудлаар уул уурхай эрхлэгчдэд тэгш нехцел, шаардлага тавьжээ. YYний ДYHД Монгол улсын нутаг дэвсгэрт уул уурхай эрхлэгчдийн Yйл ажиллагааг эрх зYЙн нэгдмэл харилцаагаар зохицуулах боломж бYрдсэн байна.

ДYрэм батлагдсанаас хойш Монголд М. Лушников, И. Д. Синицын, К. В. Титов, Ф. Б. Голиков, А. Петров, А. Позднеев, О. Сулеймейнов зэрэг Оросын харьяат нар дангаар болон хамтарч уурхай нээж ажил-луулахдаа Yндсэндээ уг дYрмийн хYрээнд гэрээ байгуулжээ. ИйнхYY Монгол улсаас «Монголор» нийгэмлэгтэй гэрээ байгуулах YЙл явцад тус улсын газрын хэвлийн баял-гийн талаарх бодлого, ашиглахад мердегдех ДYрэм хэмжээ зохих хэмжээнд боловсорсон байна.

Монгол улсын тусгаар тогтнолыг хав-чиж байсан Хятад, Орос улсууд 1913 оны 11 сарын 5-нд Монголын талаар тунхаг бичиг гарган Дундад Иргэн улсын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэхийг харилцан баталж, Гадаад Монголын хязгаар доторхи дотоод засаг ба худалдаа, уйлдвэрийн хэргээ эрхлэх эрхийг зевшеерчээ. Мен 1912 оны Найрамдлын гэрээ, туYний хавсралт хэлэл-цээрийг Хятад хYлээн зевшеерсен байна.

Тус хэлэлцээрийн дараа талууд нот со-лилцсон бегеед хоёр талын нот бичгийн 2-р ЗYЙлд Гадаад Монголын засгийг засах ба газар дэлхий, гадаадтай холбогдох хэр-гийг Дундад улсаас Орос улсын Засгийн газартай зевлех, мен Гадаад Монгол тэр хэрэгт зевлелдех эрхийг зевшеерсен байна [Батсайхан 2002: 271-273]. ИйнхYY баримт бичигт газар нутагт холбогдох аливаа асу-удлыг бие даан шийдвэрлэх Монголын эр-хийг устгах хоёр хершийн бодлого илрэлээ олжээ.

Тунхагт заасан эрх хэмжээг Монгол улс 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр аргаг'рт хYлээн зевшеерсен юм. Хиагтын гэрээний 3-р ЗYЙлд «Автономит Монгол га-даад улсуудтай газар нутгийн талаар олон улсын хоорондох гэрээ хэлэлцээр байгуу-лах эрхгYЙ» хэмээгээд YYнд холбогдох хэ-рэгт 1913 оны Орос, Хятад улсын хооронд солилцсон нот бичгийн 2-р ЗYЙлийг ба-римтлахаар заажээ [Батсайхан 2002: 224]. Тодруулбал, Автономит Монголын газар

нутагтай холбоотой гэрээ хэлцлийг олон улетай байгуулах эрхийг хасч, худалдаа ба Yйлдвэрийн талаар гадаад улетай гэрээ хэ-лэлцээр байгуулах эрхийг Yлдээжээ.

1913 оны тунхаг болон Хиагтын гэрээний «газар дэлхий», «^йлдвэр» гэх ойлгол-туудад уул уурхай хамаарах^й. Гэрээнд «газар дэлхий» гэдгээр Автономит Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарыг илэр-хийлж, <^йлдвэр» Yгэнд тYYхий эд болов-сруулах ба аж Yйлдвэрийн салбарыг багта-асан гэж болно. вереер хэлбэл, Хиагтын гэрээнд Гадаад Монголын нутаг дэвсгэр дэх уул уурхайн буюу газрын хэвлийн баялгийг олборлох асуудал тусаагYЙ байна.

Монгол улс газрын хэвлийн баялгийг зевшеерелгYЙ хайх, ашиглах явдалд тавих терийн хяналтыг сайжруулах зорилгоор хариуцлага алдагсдад хYлээлгэх ял шийт-гэлийг чангатгаж байв. YYний тод жишээ нь тус улс «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль ЗYЙлийн бичиг» хэмээх 65 дэв-тэр терелжYYлэн нэгтгэсэн суурь хуулийг баталж [Батбаяр 2011: 7], туунд уул уурхай, эрдэс баялгийн асуудлыг тусгаж егсен яв-дал мен.

Хуулийн 10 дугаар дэвтэрт алт ба менгений зэргийн ордыг тYшмэл гаргаж байцаан барьж байх буюу хянахыг олон харьяат засгуудад уурэг болгон, «...хэрэв тэрхYY ордыг хулгайгаар хайж эрэгчид байх аваас чангалан барьж монгол бол харьяат чуулганы дарга Эрдэнэ шанздубын яаманд хYргэж нягтлан шийтгэ, гадаад хYн бол Гадаад хэргийг 6y^ эрхлэн шийтгэгч яам харьяат захирах сайдуудад хYргэж, еер еерийн телеений тушмэдтэй нийлж нягт-лан шийтгэ» хэмээжээ. Харин монголчууд гадаадын хYнийг элсYYлж YЙлдсэн уг хэргийг илруулж чадаагYЙ, алдаж зугатаалга-сан тушмэлийг огцруулан 100 ташуурдах ба харьяат засгийг нэгэн жилийн пунлуу хасаж, еерее тYшмэл гаргаж тус хэргийг ба-риулахаар заажээ. Хэрэв хэрэг YЙлдэгсдийг зориуд тавьж явуулсан тушмэлийг тушаала-ас огцруулан 100 ташуурдаж, нэг сар денге денгелуулех ба харьяат засгийн 2 жилийн пунлууг хасаж шийтгэхээр заажээ [МХТТЭ 2010: 229]. YYнээс Yзвэл, Монголын тер газрын хэвлийн баялгийг зохих зевшеерелгYЙ хулгайгаар эрж хайх, улмаар олборлох явд-лыг таслан зогсоох ууднээс ашигт малтмал бYхий ордыг хянаж цагдах явдлыг хYчтэй болгож байжээ.

Монгол улсын Засгийн газар газрын хэвлийн баялаг ашиглах явдлыг хил хязгаа-

рыг батжуулах, тус улсад дагаар орогчдыг тевхнуулэхтэй мен уялдуулж байв. Тухайл-бал, Засгийн газрын сайдуудаас Богд хаанд ергесен бичигт: «зуун, баруун, емне ЗYгийн монгол овогтон ...ус мэт дагаар ирсэн...аль болох зохихыг Yзэж, харуулын хуучин ну-таг газраас зааж олгуулан тохинуулж, ...тэд-гээр харьяат газруудын дотор хэрвээ ЗYЙл ЗYЙлийн орд ба эрдэнэ чулууны зэрэг эрхэм хэрэгтэй ЗYЙл буй аваас урьд шийтгэсэн хэр-гийн ёсоор орос, монгол хэн эрж олж чадах хYнд хугацаа ба хувь тогтоох явдлыг хууль ДYрэм хэмжээг мерден дагаж, нэгэн адил шийтгэн олсон ашгийг бурнээ улсын санд тушаалган туслуулах» [МУДХБЗШЯ 2011: 183-184] санал дэвшYYлснийг Богд хаан ёсо-ор болгож байв.

Монгол улсын газрын хэвлийн баял-гийг ашиглах бодлого боловсроход терд ЗYтгэж байсан ЗYтгэлтнYYДийн санал бо-дол чухлаар нелеелсенийг Манлай баатар ДамдинсYрэнгээс улс орныг тевхнYYлэх ба хамгаалах талаар ергесен айтгалд «...цэрэгт хэрэглэгдэх буу, сум, дарь зэргийг YЙлдэхэд хэрэглэх баялгийг нээн ашиглаж, гаднаас зээлэх, гуйх явдал^й» [Жамсран 1991: 45] хэмээснээс илэрхий.

Еренхий сайд Т. Намнансурэнгийн са-наачлага ЗYтгэлээр Монгол улсын терийн байгууламжид Улсын Дээд, Доод хурал хэ-мээх субьектууд 1914 онд буй болсон билээ. Улсын Дээд хурал «... улс терийн чухал хэ-рэгт бодлого гарган зевлен хэлэлцээд айлт-гах, таслан шийтгэх, Доод хуралд тушаан егч хэлэлцуртэх, ^йцэтгэн шийпуулэх» [МТЭЗТ 2006: 166], Доод хурал «...улс терд тустай болох хэрэгт санаа гаргаж зевлен хэ-лэлцээд Дээд хуралд ергех» [МТЭЗТ 2006: 166] эрх, уурэгтэй байв. Иймд тус хурлын байгууллагуудын гишуудээс уул уурхайн талаар дэвшуулж байсан саналууд терийн бодлого, YЙл ажиллагаанд нелее YЗYYлэхYЙц байсан хэмээн Yзэж болно.

Монгол улс газрын баялгийг еерийн хYчээр нээж, ашиглах хYн хYч, техникийн бололцоо^йн улмаас Хаант Орос улстай хамтран ажиллах бодлогыг барьж, мэргэ-жилтэн, техникийн тусламж дэмжлэгийг авахыг эрмэлзэж байлаа. Тухайлбал, 1912 оны CYYлч 1913 оны эхээр Эрхуу хот-ноо Орос-Монголын худалдааны харил-цааг хегжYYлэх тухай асуудал хэлэлцсэн зевлелгеен дээр Гадаад яамны тэргYYн сайд М. Ханддоржоос «Газрын хэвлийд чухам юу байгааг монголчууд бид ер мэддэггYЙ. Тийм болохоор оросын мэргэжилтнYYД Монгол

нутагт ашигт малтмал эрж хайх, уурхай бай-гуулахыг бид Yнэхээр хYCЭж байна» хэмээн мэдэгдэж байжээ [Лонжид 2006: 47].

YYний хамт Орос улс нь Монгол дахь улс тер, эдийн засгийн эрх ашгаа хамгаа-лах, бататгах зорилгоор тус орныг бYхий л талаар судлан шинжлэх ажлыг хийж ирсэн бегеед энэ удаад ч Монголын санхууд хя-налт тавих, шинэчлэлт хийх, тус орны ний-гэм-эдийн засгийн байдлыг судлах зорил-гоор С. А. Козиныг 1913 онд санхуугийн зевлехеер томилж, тэрээр 1914 оны 5дугаар сарын 13-нд Нийслэл ХYрээнд ирж ажилдаа оржээ.

Монгол улсын Засгийн газар С. А. Кози-ныг ажиллуулахдаа «засгийн аливаа хэргийг зохион байгуулах ба улсын херенгийг захи-рах хэрэгт зевлех тYшмэл болохоос гадна, бас улсын засгийн хэргийг шинэтгэн засах ДYрэм хэмжээг зохиолгох» [МХТТЭ 2010: 104]-оор тогтжээ. ТYYнд улсын херенге, тесев орлого, санхуугийн асуудлуудыг цэгцлэх уургийг оногдуулсаны дотор улсын орлогын эх YYCвэрийг нэмэгдYYлэх буюу «дэлхийн хврвнгийг шинжлэх явдлыг YYсгэж Yйлдэх, ...газар орныг байцаан шинжиж дууссаны хойно эдийн засгийн хэргийг сайжруулан засахыг бодож, хууль дYрэм зохиогоод, сайдуудын чуулганд вргвн барьж, ШYYмжлYYлэн батлуулах» [МХТТЭ 2010:105] явдал багтсан байв.

С. А. Козин улсын тесев зохиох, орлогын эх уусвэрийг нэмэх, татвар, гааль, тYрээсийг жигдруулэх талаар цеенгуй ЗYЙл санаачилж байсан ч Монголын эрх баригчдын дэмжлэг дутагдаж байжээ. Харин тэрээр Монголын Засгийн газартай байгуулсан гэрээнд за-асан ёсоор уул уурхайн талаар даацтайхан санал боловсруулаа^й бегеед энэ нь Хаант Оросын YЙлдвэр, санхуугийн эздийн ЗYгээс егч байсан чиг бодлоготой холбоотой байс-ныг YГYЙсгэх аргагYЙ ч уунд цаг хугацаа, санхYYгийн хYчин ЗYЙлийн нелеег тооцож Yзэх нь ЗYЙтэй болов уу [Лонжид 2006: 9697].

Хаант Орос улс ба Монгол улсын За-сгийн газарын хооронд 1914 оны 8 сарын 1-нд байгуулсан Зээлийн гэрээнд «...зээлийн зарим хэсгийг газрын баялгийг ашиглах яв-далд зарцуулахаар тогтсон» [МХТТЭ 2010: 112] ёсоор эхний 600 000 рублийн зээллэ-гээс 150 000 рублийг ашигт малтмал, аж ахуй санхуугийн байдлыг судлахад зар-цуулахаар С. А. Козин тесевлеж, Засгийн газраа мэдуртж байжээ [Лонжид 2006: 38]. Ийнхуу Монгол улс газрын баялгийг аши-

глах, улсын санхYYг нэмэгдYYлэх бодлогыг ажил хэрэг болгоход шаардлагатай херенге менгийг тесевлеж егсен нь зев ЗYЙтэй шийдвэр байв.

Монголд явуулах судалгааны бэлтгэл ажлын хурээнд газрын хэвлийн баялгийг тандах багаж хэрэгслийг Орос улсаас авчру-улсан байна. Энэ тухай Монголын Сангийн яамны 1915 оны 5 сарын 18-ны бичигт «... орос тYшмэл Козиноос газар дэлхийн элдэв ашиг херенгийг шинжлэн Yзэх тухай хэрэг-сэх элдэв багаж хэрэглэлийг Хиагтын газ-раас 16 тэргэнд ачиж нэгэн буриад хYнээр харгалзуулан гаргасан нь тав хонож замын ертеений ачлага эцэгдэж, тэрэг эвдэрч уг эрхэм багаж хэрэглэлийг эвдрYYлэхэд хYPГYYлэн бухий хэмээх тул албаны хYн гаргаж хамт харгалзуулан, ачлага тэргийг сайтгаж тэрхYY багаж хэрэглэлийг эвдрэх хэмхрэхэд хYргэлгYЙ даруйхан хYргYYлэн ирYYлэх»-ийг Дотоод яамнаа мэдэгдэж [Содбаатар 2013: 137], дээрхи бэлтгэл ажил, багаж техееремж авахад 7664 руб. 43 коп. зарцуулсан аж [Лонжид 2006: 48].

ИйнхYY 1911-1919 онд Монгол улс уул уурхайн талаар бие даасан бодлого явуулж, улс тер болон эдийн засгийн ашиг сонирх-лоо олон улсын тавцанд хамгаалах байр су-урийг баримталж байв. Энэ бодлого тус ул-сын нутагт уул уурхай эрхлэгчидтэй гэрээ байгуулах, тэдний YЙл ажиллагааг зохицу-улах эрх ЗYЙн орчинг бYрдYYлэх замаар хэ-рэгжжээ. Чингэхдээ Монгол улс Yндэсний эрх ашгийг эн тэргYYнд тавьж, зохих шаард-лагыг хангасан дотоод, гадаадын компани, хувь хYMYYCт уул уурхай эрхлэх YYд хаалгыг нээж, тэдэнд ажиллах тэгш нехцел, боломж бYPДYYлсэн байна. YYний хамт уул уурхайн YЙл ажиллагаа нь хYн ардын суух нутаг орон, малын бэлчээр, эрхэм шYтлэг бухий газрын дагшин байдлыг алдагдуулахгYЙ байх зарчмыг баримталжээ. ТYYнчлэн Монгол улс газрын хэвлийн баялгаа боловсруу-лах бодлого явуулаагуй ба тийм ч бололцоо байсанг-рт.

Товчилсон уг (Условные сокращения)

МУYТА — Монгол улсын Yндэсний Тев

Архив (Центральный Национальный архив

Монголии) Ф А — фонд Д — данс (опись)

Хн — хадгаламжийн нэгж (единица хранения)

Ашигласан эх сурвалж (Источники) МУУТА. Ф. А-4. Д. 1. Хн. 2326. МУУТА. Ф. А-4. Д. 1. Хн. 2326.

MyYTA. Ф. А-3. Д. 1. Хн. 20.

MyYTA. Ф. А-6. Д. 2. Хн. 16.

Баримтын эмхтгэл (Сборник документов)

Котвичийн—Котвичийн хувийн архиваас олдсон Монголын тYYхэнд холбогдох зарим бичиг. Судлан хэвлYYлсэн акад. Б. Ширэндэв. Улаанбаатар: ШУАХ, 1972. 298 с.

МХТТЭ — Монголын хууль тогтоомжийн тYYхэн эмхтгэл. Еренхий редактор Б. Чимид. Улаанбаатар: Менхийн Yсэг, 2010. 310 с.

МАТYЭЧТТТТ — Монголын ард тYмний 1911 оны Yндэсний эрх челее, тусгаар тогтнолын телее тэмцэл. Баримт бичгийн эмхтгэл (1900-1914). Эмхтгэсэн А. Очир, Г. ПYрвээ. Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар, 1982. 331 с.

МТЭЗТ — Монголын тер эрх ЗYЙн туух (Дээж бичиг). III дэвтэр. Эмхтгэсэн Б. Баярсайхан, Б. Батбаяр. Улаанбаатар: Соёмбо принтинг, 2006. 210 с.

МУДХБЗШЯ — Монгол улсын дотоод хэргийг 6y^ захиран шийтгэгч яам (Баримт бичгийн эмхтгэл. 1911-1919 он). Улаанбаатар: Менхийн Yсэг, 2011. 505 с.

Ашигласан ном (Литература)

Батбаяр Б. Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль ЗYЙлийн бичиг (Агуулга, мен чанар). Улаанбаатар: Менхийн Yсэг, 2011. 136 с.

Батсайхан О. Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916). Улаанбаатар: Адмон, 2002. 340 с.

Жамсран Л. Жанжин Манлайбаатар Дамдин-сурэн, TYYHИЙ шинэтгэлийн бодролууд. Улаанбаатар: Шувуун саарал, 1991. 52 с.

Лонжид З. Монголын татвар ба алт (19111915 он). Улаанбаатар: СЭЛЭНГЭ ПРЕСС, 2011. 412 с.

Лонжид З. Монгол улсын санхуугийн албаны туух (1911-1921). Улаанбаатар: Содпресс, 2006. 140 с.

Сандаг Ш. Монголын улс терийн гадаад ха-рилцаа. 1850-1919. Боть 1. Улаанбаатар: ШУАХ, 1971. 334 с.

Содбаатар Я. Монголын уул уурхайн туух. Тэргуун дэвтэр. Улаанбаатар: Менхийн Yсэг ХХК, 2013. 262 с.

Туяа С., БаттвмврБ. Уул уурхай Монгол оронд (Нэн эртнээс ХХ зууны эх). Улаанбаатар: ЖИКОМ ПРЕСС, 2012. 318 с.

Урангуа Ж. Монголын тусгаар тогтнолд Хаант Оросын YЗYYлсэн хYчин ЗYЙлс (19111917 он). Улаанбаатар: Соёмбо принтинг, 2010. 243 с.

Ширэндэв Б. Монгол ардын хувьсгалын тYYх (Залруулсан хоёрдахь удаагийн хэвлэл). Улаанбаатар: ШУАХ, 1999. 400 с.

The Collection of Documents

Kotvichijn — Kotvichijn huvijn arhivaas oldson Mongolyn tYyhjend holbogdoh zarim bichig. Sudlan hjevlyylsjen akad. B. Shiijendjev [Nekotorye dokumenty, obnaruzhennyev lichnom arhive V. Kotvicha i imejushhie otnoshenie k mongol'skoj istorii. Opublikovano akad. B. Shirendybom] [Some documents discovered in the personal archive of V. Kotvich related to Mongolian history. Published by Acad. B. Shirendyb]. Ulan-Bator, ShUAH, 1972, 298 p. (In Mongolian).

MHTTJe — Mongolyn huul' togtoomzhijn tyyhjen jemhtgjel. Erenhij redaktorB. Chimid. Ulaanbaatar, Menhijn Ysjeg, 2010. 310 p. [Sbornik mongol'skih zakonov i normativnyh aktov. Glavnyj redaktor B. Chimid] [The Collection of Mongolian laws and regulations. Editor in chief B. Chimid]. Ulan-Bator, Menhijn ysjeg, 2010, 310 p. (In Mongolian).

MATYJeChTTTT — Mongolyn ard tymnij 1911 ony Yndjesnij jerh chelee, tusgaar togtnolyn telee tjemcjel. Barimt bichgijn jemhtgjel (1900-1914). Jemhtgjesjen A. Ochir, G. Pyrvjeje [Bor'ba za svobodu i nezavisimost' mongol'skogo naroda v 1911 g. Sbornik dokumentov (1900-1914). Sostaviteli A. Ochir, G. PYrvjeje] [The Struggle for freedom and independence of the Mongolian people in 1911. the Collection of documents (1900-1914). Compiled by A. Ochir, G. Pyurvee]. Ulan-Bator, Ulsyn Hjevljelijn Gazar, 1982. 331 p. (In Mongolian).

MTJeZT — Mongolyn ter jerh zyjn tyyh (Djejezh bichig). III djevtjer. Jemhtgjesjen B. Bajarsajhan, B. Batbajar [Istorija prava gosudarstva Mongolii (Hrestomatija). Tetrad' III. Sostaviteli B. Bajarsajhan, B. Batbajar] [History of the law of the state of Mongolia (the reader). Notebook III. Compiled by Bayarsaikhan B., B. Batbayar]. Ulan-Bator, Sojombo printing, 2006, 210 p. (In Mongolian).

MUDHBZShJa — Mongol ulsyn dotood hjergijg bygd zahiran shijtgjegch jaam (Barimt bichgijn jemhtgjel. 1911-1919 on) [Rasporjazhenija Ministerstva vnutrennih del Mongolii (Sbornik dokumentov)]. [Orders of the Ministry of Internal Affairs of Mongolia (the Collection of documents. 1911-1919)]. Ulan-Bator, Menhijn ysjeg, 2011, 505 p. (In Mongolian).

References

Batbayar B. Zarligaar togtooson Mongol ulsyn huul' zyjlijn bichig (Aguulga, men chanar)

[Vysochajshe utverzhdennye ulozhenija Mongol 'skogo gosudarstva (Soderzhanie i sushhnost')] [Constitutions of the Mongolian State ratified by his Majesty

(contents and essence)]. Ulan-Bator, Menhijn ysjeg, 2011, 136 p. (In Mongolian).

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Batsaihan O. Mongolyn tusgaar togtnol ba Hjatad, Oros, Mongol gurvan ulsyn 1915 ony Hiagtyn gjerjeje (1911-1916) [Mongol'skaja nezavisimost' i Kjahtinskij dogovor 1915 g. mezhdu Kitaem, Rossiej i Mongoliej (19111916) [Mongolian independence and Kyakhta agreement of 1915 between China, Russia and Mongolia (1911-1916)]. Ulan-Bator, Admon, 2002, 340 p. (In Mongolian).

Lonzhid Z. Mongolyn tatvar ba alt (1911-1915 on). Tyyh sehehyj. [Nalog i zoloto Mongolii (19111915 gg.) Priotkryvaja istoriju] [Tax and gold of Mongolia. Uncovering history]. Ulan-Bator, Selenge Press, 2011, 412 p. (In Mongolian).

Lonzhid Z. Mongol ulsyn sanhyygijn albany tyyh (1911-1921). [Istorija finansovoj sistemy Mongolii (1911-1921)] [The history of the financial system of Mongolia]. Ulan-Bator, 2006, 140 p. (In Mongolian).

Sandag Sh. Mongolyn uls terijn gadaad harilcaa. 1850-1919. Bot' 1. [Vneshne-politicheskie otnoshenija Mongolii. 18501919. T. 1.] [Foreign relations of Mongolia. 1850-1919. Vol. 1]. Ulan-Bator, 2006, 140 p. (In Mongolian).

Sodbaatar Ja. Mongolyn uul uurhajn tyyh. Tjergyyn djevtjer. [Istorija gornodobyvajushhej promyshlennosti v Mongolii. Kniga 1] [The History of the mining industry in Mongolia. Book 1]. Ulan-Bator, 2013, 262 p. (In Mongolian).

Shirendev B. Mongol ardyn huv'sgalyn tyyh (Zalruulsan hojordah' udaagijn hjevljel). [Istorija mongol 'skoj narodnoj revoljucii (Izdanie 2-e, ispr.)] [History of the Mongolian People's Revolution (2nd ed-n., revised]. Ulan-Bator, ShUAH, 1999, 400 p. (In Mongolian).

Tujaa S., Battemer B. Uul uurhaj Mongol orond (Njen jertnjejes HH zuuny jeh). [Nedra Mongolii (s drevnejshih vremen do nachala XX v.)] [Entrails of Mongolia from ancient times to the early 20 century)]. Ulan-Bator, Zhikom Press, 2012, 318 p. (In Mongolian).

Urangua Zh. Mongolyn tusgaar togtnold Haant Orosyn Yzyylsjen hychin zyjls (1911-1917 on). [Faktor carskoj Rossii v stanovlenii nezavisimosti Mongolii (1911-1917). [The Role of the Tsarist Russia in Mongolia's independence]. Ulan-Bator, Sojombo printing, 2010, 243 p. (In Mongolian).

Zhamsran L. Zhanzhin Manlajbaatar DamdinsYrjen, tYYnij shinjetgjelijn bodroluud. [Voenachal'nik Manlaj Bator DamdinsYrjen i ego novatorskie idei] [The Commander Manlaj Bator DamdinsYren and his innovative ideas]. Ulan-Bator, Shuvuun saaral, 1991, 52 p. (In Mongolian).

УДК 94(517)

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ: БАЙР СУУРЬ, БОДЛОГО (1911-1919 он)

(Горная промышленность Монголии и ее место в политике государства (1911-1919 гг.)

Янгугийн Содбаатар1

1 аспирант Монгольского государственного университета образования (Улан-Батор, Монголия).

E-mail: [email protected]

Монгол улс бие даан тусгаар тогтноод, Yндэсний эдийн засгаа сэргээн хегжYYлэхэд чиглэсэн бие даасан бодлогыг 1911-1919 онд явуулсан юм. Тухайн салбар дахь Монголын засгийн газрын бодлого, y^ ажиллагааны нэг чухал чиглэл нь газрын баялгийг ашиглах, тYYнээс олох орлогоор санхYYгийн хYндрэлээ шийдэх явдал байв. Энэ зорилгоор Монголын Засгийн газраас тодорхой арга хэмжээнYYДийг, тухайлбал, газрын баялгийг ашиглахтай холбогдсон эрх ЗYЙн актуудыг боловсруулах, «Монголор» нийгэмлэг, Оросын харъяат нартай алт олборлох, орд уурхай нээх концессийн гэрээ байгуулах, тэдний y^ ажиллагаанаас олох татварыг нэмэгдYYлэх зэргээр ажиллажээ. Энэ нь эдийн засгийн ихээхэн ашиг авчраагYЙ ч Монгол улс Yндэсний эрх ашгаа хамгаалахад чухлаар нелеелсен юм.

Тулхуур уг: Тусгаар тогтнол, эдийн засаг, уул уурхай, бие даасан бодлого, улсын санхYY! алт олборлолт, «Монголор».

Аннотация. В статье рассматриваются вопросы формирования в 1917 г. Учредительного собрания в соответствии с положением, принятым Временным правительством.

Демократические принципы избирательного права и избирательного процесса, введенные Временным правительством, позволили отдельным национальностям, в том числе и калмыкам, принять активное участие в подготовке и проведении выборов депутатов в Учредительное собрание, а также в реализации пассивного и активного избирательного права. В результате в Учредительном собрании, провозгласившем в начале января 1918 г. Россию демократической федеративной республикой, калмыцкий народ впервые был представлен в высшем органе законодательной власти страны двумя своими депутатами. Однако России не было суждено пойти по определяемому Учредительным собранием пути.

Почти через 75 лет Россия вынуждена была вернуться на путь демократического федеративного правового государства с республиканской формой правления, к тому, что пыталось заложить Учредительное собрание.

Ключевые слова: Временное правительство, Положение о выборах, Учредительное собрание, демократизация, избирательное право, избирательный процесс, избирательный участок, округ, Область войска Донского, Прикаспийский, станица, улус, национальный регион, калмыки.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.