Published in the Russian Federation
Oriental Studies (Previous Name: Bulletin of the Kalmyk Institute for Humanities of the Russian Academy of Sciences) Has been issued as a journal since 2008 ISSN: 2619-0990; E-ISSN: 2619-1008 Vol. 41, Is. 1, pp. 78-86, 2019 DOI 10.22162/2619-0990-2019-41-1-78-86 Journal homepage: https://kigiran.elpub.ru
УДК 811.512.37
О происхождении некоторых топонимов в эпосе «Джангар»*
Буудангийн Менгкай1
1 Институт монгольской филологии и культуры, Северо-Западный университет национальностей (д. 1, Северо-Западная Нью Виллидж, г. Ланьчжоу 730030, Ганьсу, КНР) доктор филологических наук (Ph.D.), профессор ORCID: 0000000. E-mail: mengke64@163.com
Аннотация. В статье поднимаются актуальные вопросы, касающиеся проблемы эпической топонимики в калмыцком героическом эпосе «Джангар». Рассматриваемые аспекты проблемы представляют особый интерес для выявления исторического содержания эпического текста. В эпических песнях «Джангара» многие названия природных объектов связаны с исторической средой обитания ойратов (калмыков) — Алтаем. Алтайская топонимика является универсальной особенностью для всех эпических сказаний монгольских народов. Вместе с тем в песнях «Джангара» также обнаруживается топонимическая лексика, которая могла войти в текст эпического сказания калмыков после их переселения на Волгу в начале XVII в. По мнению некоторых эпосоведов, именно в эпической традиции калмыков произошла циклизация песен «Джангара». Автор статьи рассматривает в «географии» калмыцкого эпоса возможные восточноевропейские и среднеазиатские элементы топонимики.
Ключевые слова: «Джангар», Бумба, оронимы, гидронимы, топонимы, потамонимы, этнонимы Для цитирования: Б. Менгкай. О происхождении некоторых топонимов в эпосе «Джангар». Oriental Studies. 2019;(1):78-86. DOI: 10.22162/2619-0990-2019-41-1-78-86
UDC 811.512.37
The Jangar Epic: Origins of Some Toponyms Revisited
B. Mengkai1
1 Institute of Mongolian Philology and Culture, Northwest University for Nationalities (1, Northwest New Village, Minying Rd, Chengguan, Lanzhou 730030, Gansu, People's Republic of China) Ph.D. in Philology, Professor ORCID: 0000000. E-mail: mengke64@163.com
Abstract. The article deals with epic toponymy which is of particular interest to clarify the history of the Kalmyk heroic epic Jangar. Names of natural objects remain preserved for thousands of years, so they are of high historical value. The analysis of epic place names makes it possible to trace the ethnic and migration processes in a certain area, to identify cultural contacts between different ethnic groups
* Данная работа публикуется в целях дискуссии на обозначенную тему. Редакционная коллегия не разделяет мнение автора. — Прим. ред. [The work is published to facilitate to further research discussions on the topic mentioned. The Editorial Board does not share the author's view.]
and to recreate the ethno-cultural background. In Jangar epic songs, some names of natural objects are associated with the Altai which is a characteristic feature of the entire epic of Mongolic peoples. Those also contain toponymic vocabulary that could have been included into the text of the epic tale of the Kalmyks in the Volga Region already where, according to the assumption of authoritative experts in epic studies, the cyclization of Jangar songs could have taken place. The paper attempts to substantiate into the 'geography' of the Kalmyk epic using the Eastern European and Central Asian toponymic elements.
Keywords: Jangar, Bumba, oronyms, hydronyms, toponyms, potamonyms, ethnonyms
For citation: Mengkai B. The Jangar Epic: Origins of Some Toponyms Revisited. Oriental Studies.
2019;(1):78-86. DOI: 10.22162/2619-0990-2019-41-1-78-86
&
«Жангар» туулийн олонх бYлгYYДЭД 'Ар Бумбын орон'-ы хил хязгаар, ДYрс байдал, орчин тойрны тухай маш нарийн дYрслэн танилцуулахаас алдар ноён Жангарын хаан ордны бэлгэдэл болсон 'Арван давхар, есвн внгийн алтан торлог байшин'-гийн орчин тойрон дахь уул ус, гол мерен, нуур тэнгисийн тухай дэлгэрэн^й танилцуулдаг. Ер нь, 3Yr чиглэлийн нарийн тодорхой заалттай, нутаг усны Yнэн бодитой нэрлэлттэй байдаг нь «Жангар»-ын бусад туульсаас ялгагдах чухал нэг онцлог мен.
Жишээлбэл: Оле Мацхън Цаhан уулни / Ьазър, тэцгер хойрин киисен болад, / ОрYн hархъ нарни квл доръ / Мацхаhад бээдег гинэ. / Орген Шартъг гидег далани / ОрY, сврY хойър уръсхълта, / внгетэ бадмиин гэрел hарад бээдег гинэ. / Эзен ЩацЫр эврэн бийни уудъг / Киитн харъ Домбъ Ылни / Овел зуун уга уръсхълта, / Yргелщи гадър эрген балвълън / Бульгълсън бээдег. / Эркен Бумбан Цаhан вргэ дотран / Шаран зурhан мицhен / Арвън хойър баатърни / Сууhад куундегсен Yгени эне: / — Эзен нойън ЩацЫртан/ Энэ нарън доръуга / Бээшец бэрYлейе! — гисен суудъг. / Дврвен тввиини / Двчин хойър хааhан цуглулщи ирэд, / — Йамър дYЦгэhазъртъ бэрейе? — гищи / Зввчилщи куундегсен. / — Нарън hархиин аръ бийе талъ, / Артъ арвън хойър далан цутхълъцдъ, / Бумбъ дала гидег далан кввэде, / Оле Мацхън Цаhан уулыын /Барун врген доръ, / Тальвинцаhан ташудъ, / Тавънзуун hалвър зандън уласни суудрииге / Дахулъйъ, — гищи куундегсен болна [Ж^ацЬьр 1978: 369-370] — хэмээн нэлээд олон бYлгийн эхэнд бараг адил зарчмаар хэлэгддэг. YYнээс гадна бас догшин Хар тэнгис, Цагаан тэнгис, Хойт мвсвн далай, Авхай балгад далай, Эрчис Бумба буюу
Эрчис гол, Шихэрлуу, Мин уул зэрэг олон арван нуур далай, гол мерен, уул усны тухай дахин дурдагдана.
Халимагийн алдарт эрдэмтэн А. Ш. Ки-чиков «Жангар» дуулврин hарлhин тухай зохиолдоо: «Ж^а^рахн уулта, модта, усн да-лата hазрт, эргн ик мерн ^лта орнд буурл-сэр YЗYлгднэ. Нег ми^н тавн зун ^илин хо-оран хальмг улсин хол урдкс сэньби татаби, шивей, татар гих нертэ, моцЬл келтэ нутгуд ик хол дорд Y3^, Амур ^лас емэрэн, ода цагин Корей орна ар захар йовцхасн бээ^. Ода карт авад хэлэхлэ, тедн Хинган гидг уулын нуру дор, Дала-нур гилг уста, олн ^лта hазр алднд буурлэд йовдг чигн бээсн бээдлтэ» [Кичгэ 1974: 6] гэж тэмдэглэсэн байна.
Эдгээр уул ус газар орны бодитой байршлын тухай цеен хэдийг нь тодруулж эс чадавч олонхийг нь бур нэг нэгээр тодорхойлж болох юм.
1. врген Шарт далай
«Жангар»-т 'Орген Шартъг гидег далани' [Ж^ацЪьр 1978], 'Орген Шарт гэдэг хоёр далай, 'Орген Шартаг далай, 'Орген Шарт гэдэг хоёр гол' [Жангар 1958; Жангар 1986] гэх мэтээр олон дахин тохиолдоно. Энэ нь нэрийн талаар ч гэсэн гол мерний онцлогоороо ч гэсэн одоогийн Ижил мерний дээд доорд хоёр урсгалын хэсгийг зааж байгаа гэдэг нь тов тодорхой байна. Нэрийнх нь талаар авч Yзэхэд халимагууд одоогийн Ижил мернийг 'ерген их Ижил мерен' гэж нэрлэдэг заншилтай байв. YYнээс Ижилийн халимагууд ба Шинжааны ойрадуудын дотор одоо хуртэл уламжлагдан дуулагдаж байгаа 'ерген их Ижил мерен' гэж нэрлэдэг заншилтай байв. YYнээс Ижилийн халимагууд ба Шинжааны ойрадуудын дотор одоо хYртэл уламжлагдан
ОшЕОТАЬ 8ти01Е8. 2019. 18. 1
дуулагдаж байгаа «Оргвн их Ижил Зай» гэдэг ардын дуугаас тодорхой мэдэж болно. Ижил мерен Yнэхээр ерген уужим далай мэт томгол болохыг Yзсэн бYхэн гэрчилнэ. Зай мерен (едгее Урал мерен) 2428 км урсхлта. Зай хэмээн тюрк хэлни jayik серген, уужим' гисэн Yг.
Тэгвэл «Жангар»-т энэхYY Ижил мернийг яагаад 'Оргвн Шарт гэдэг хоёр далай' (зарим бYлэгт гол гэж хэлэгдэнэ) хэмээн салган хэлж байна вэ?
YYнийг одоогийн газрын зураг дээрээс Yзвэл тодорхой мэдэж болно. Даруй Ижил мерний дундад урсгалын хэсэг нь одоогийн ОХУ-ын Саратов мужийн тал дундуур енгерехдее нэгэн нарийхан хоолой болон 'Оргвн Шарт хоёр далайг' хэлхэж байдаг бегеед энэхуу нарийхан хоолойн хэсэгт нь зуун хойт ЗYгээс нь Их Эрчис мерен цутгаж, баруун хойт ЗYгээс нь Ульяновск мужийн дунд хэсгээс эх аван урссан нэгэн гол ирж цутгадаг байна. Энэ орчимд едгее Саратовын усан цеерем (нарийхан хоолойн дээд хэсэгт буй) гэж байдаг ба 1590 онд байгуулагдсан энэхуу Саратов (халимагууд одоо ч Шарту балгасан гэдэг) хот нь оросын хилийн сэргийлэлтийн чухал боомтын орон байжээ.
Иймээс «Жангар»-т энэхYY нарийхан хоолойгоос дээших хэсгийг 'Шарт' буюу 'Шартаг далай хэмээн нэрлэж, доорд хэсгийг нь Ижил мерен хэмээн нэрлэж байсныг 'Оргвн Шарт гэдэг хоёр далай гэдэг нэрийдлэгээр тодорхой илтгэсэн байна.
2. Ардай арван хоёр далайн цутгалан
«Жангар»-т: Наран гарахын ар бие тал, / Гарбид их шилийн омруун тал, / Ардай арван хоёр далайн цутгаланд, / Бумба далай гэдэг далайн хввввд, / Ол Манхан Цагаан уулын баруун эруу доор, / Талбайн цагаан ташууд / .... / Ол манхан цагаан уулын влгвнд, / ОргвнШарт далайн цутгаланд, / Алтанарлуудын аараг дунд, / Араат арван хоёр бYCлyYртэй / Талибуу цагаан ташуугийн нуурт [Жангар 1958: 21] — гэх мэтээр Ардай арван хоёр далайн цутгалангийн тухай их нарийн танилцуулна.
Тодорхойлох нь, халимаг ойрадууд тэнгис далайгаас гадна бас ерген том гол мернийг эртдээ 'далай хэмээн нэрлэдэг байсныг Эрдэмтэн А. Ш. Кичиков зохиолдоо: «Дала гисн хуучн цага келнд "океан" биш, урсхлта ергн ^л (ик уста болснднь дала ги^ келгднэ). ЗYнhарин hазр
тиим ергн ^л — Эрцс (Иртыш), Или, Хатн (Катунь) ги^ бээнэ» [Кичгэ 1974: 62] гэж тэмдэглэсэн байна.
Ингэхлээр энэ 'далай гэдгийг гол мернеер Yзэх нь ЗYЙтэй. Европ тивийн газрын зургийг Yзэхэд алдарт Ижил мерний доорд урсгалын цутгалангийн хэсэг нь Yнэхээр арван хоёр салаа урсгал болж Каспийн тэнгист цутгадаг байна. Иймэрхуу евермец онцлогтой гол мерний цутгаланг бид еер газраас эрээд ер нь олох^й. Энэ нь «Жангар» дахь 'Ар Бумбын орон-ы бодит байршлыг илэрхийлж болохуйц бас нэгэн CYвэгч юм. YYнээс «Жангар» дахь 'ар Бумбын орон-ы уул усны нэрс бол хYCлэнгийн буюу санаан дураараа зохиосон ЗYЙлс бус гэдгийг улам нэг алхам бат итгэж болно.
3. Бумба далай
Дээр дурдсан Ардай арван хоёр далай нь 'Бумба далай гэдэг далайд цутгах тухай олон газарт адилхан егуулнэ. Ингэхлээр энэхуу 'Бумба далай гэдэг нь бараг Каспийн тэнгис мен бололтой гэсэн бодол терне. «Жангар»-т энэ 'Бумба далай-н тухай:
Бумб дала гидг дала тYШлhтэ, / Бумб дала гидг дала / ... / Хойр эргэн гувдэд / Дольгалсн бээдг; / Гуунэннь кемжэнь — / Бум нээмн тумн берэ гун, / Оргнэннь кемжэнь — / Тунщур мвцгн mолhаmа, / Улавр мвцгн врвлhтэ, / Эр барсин зурктэ, / Куукн бургд ШYYрлhтэ, / Туулщн шар цоохр итлгнь девхлэрн, / Йирн берэ hазр девдм, / Йир хурдн итлг, / Зууран кууклщ hатлм / Оргн Бумб дала. Хан нойн Щацhрин дала гиж / Хэрин долан мицЫ хаани зуудн болв [Жа^р 1990: 177] — гэж маш тодорхой дYрсэлсэн байдаг.
YYнд хэдийгээр давуулсан ЗYЙл илхэн мэдэгдэж байвч энэхуу маш ерген их, гYн устай том далай гэдэг нь Каспийн тэнгисийн бодит байдалтай тохирч байна.
4. Эрчис ол
«Жангар»-т 'Эрчис бумба', 'Эрчис далай', 'Эрчис гол' гэх мэт адил бус нэрээр олонтоо дурдагдана. Алдар Жангарын арван давхар есен енгийн алаг шар бамбалай нь энэхуу Эрчис голын баруу хевее, 'Оргвн Шарт далай болон 'Бумба далай гэдэг далайн эх хевеед байдаг тухай «Жангар»-ын адил бус бYлгYYДЭД Yргэлж дурдагддаг.
Энэхуу Эрчис голыг судлаачид бYP Алтай уулаас эх авч, Зайсан нуураар дамжин баруун хойш урсаж, Овь голтой нийлэн, Хойт месен далайд цутгадаг Эрчис мерен,
бас Хар Эрчис, Хоо Эрчис, Хех Эрчис гэж хэд хэдэн хэсэгт хуваадаг мен хэмээн Yзэж байлаа. Энэ нь Ази Еворопод ганцхан л Эрчис мерен байна хэмээн дехемхен Yзсэнээс болсон болов уу [Козин 1940; Борисенко 2004].
Yнэндээ дээр дурдсан Эрчис мернеес гадна одоогийн Казакстаны Актюбинск мужийн хил дотор бас нэг Эрчис гол [Справочник 1994: 28] гэж байхаас гадна ОХУ-ын Саратов мужийн хил дотор Их Эрчис гэдэг бас нэг гол [Справочник 1994: 326] байдаг аж. Эмнех нь Турхай голын баруун салаа урсгал байж, Их Эрчис гол нь Ижил мерний ЗYYн салаа урсгал болно. Бидний Yзэж байгаагаар, «Жангар» дахь 'Эрчис далай буюу 'Эрчис бумба' гэдэг нь яг энэхуу Их Эрчис голыг зааж буй. Учир нь, энэхYY 'Эрчис бумба' нь яг ' Оргвн Шарт хоёр далай '-н дундах нарийхан хоолойд ЗYYн хойт ЗYГЭЭC ирж нийлдэг нэлээд томоохон гол болно. Энэхуу гол нь ЗYГ чиглэлийн талаар Жангарын алаг шар бамбалайн зYYн талд нь байх бодит байдалтай яг нийцэж байна.
5. Yйзэн
«Жангар»-т 'Уйзэн Алдар хааны хввгуун уеийн внчин Жангар\ 'Уйзэнгийн орон , 'Уйзэн нуур' зэрэг хэдэн янзаар хэлэгдэнэ. Эндээс: 'Уйзэн' гэдэг нь хYний нэр цол юм уу? Эсвэл газар усны нэр юм уу? — гэдэг асуудал гарч ирнэ. YYнийг тодлохын тул холбогдол бYхий бичиг материалыг нарийвчлан Yзсэнд 'Уйзэн' гэдэг нь газар орны нэр болохыг илэрхийлсэн гурван ЗYЙлийн чухал баримт олдлоо.
Нэгдэх нь, тев Ази хийгээд зуун Европын газрын зураг болно. Энэхуу зураг дээрээс Yзвэл одоогийн ОХУ-ын европын хэсгийн зуун емнед талд байх Их Yйзэн гол болон Бага Yйзэн гол гэдэг зэрэгцэн урссан хоёр гол байдаг байна. Энэ хоёр гол Оросын Саратов мужийн зуун хэсгээс эх авч Казакстаны или Хасагстаны Уралск мужийн баруун емне хэсэг дэх Камыш-Самарские нуурууд цутгадаг байна. Уртынх нь хэмжээ бараг 650 км орчим [Справочник 1994: 95] болно.
Хоёр дахь материал бол «Торгуудын уг язгуур CYлжил» гэдэг туухэн сурвалж бичиг болно. Тус сурвалж бичигт: «... туунд ноёны уг дврввний цагт суугаад, ноён тавдагч Хээ вангийн цагт сайн хун болон Тушхай ахтай зургаан хунд ,,... чи нугууд ойрадын орны Узэнд одоод газар
хийгээд ноён тэргуутэнд харж ирэгтун" гээд илгээсэн» [Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ 1992: 328] хэмээн тэмдэглэж буй. Энд хоёр чухал сураг зангийг илтгэж буй.
Нэгд, цагийн талаар 'дврввний цагт' гэдэг нь Торгуудын хаант улс байгуулагдсан анхны цаг Yеийг зааж буй. Учир нь «Торгуудын уг язгуур CYлжил» гэдэг сурвалжид: «Хо Орлвгийн хввгуун Шухэр Дайчин, Шухэр Дайчны хввгуун Дврввн...» [Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ 1992: 330] хэмээн тов тодорхой тэмдэглэж буй. Олны мэдэгчээр Торгууд хаант улсын уг суурийг тавьсан хоёр гавъяатан бол Хо брлег болон ШYхэр Дайчин эцэг хевгуун хоёр болно. Ингэхлээр энэхуу 'Дврввний цагт' гэдэг нь бараг XVII зууны тавиад оны орчмын цаг Yеийг зааж байх нь мэдэгдэж буй.
Хоёрт, газар орны тухай чухал мэдээ болно. Тухайлбал: «...чи нугууд ойрадын орны Уйзэнд одоод газар хийгээд ноён тэргуутэнд харж ирэгтун» гэдэг нь бас л Ижилийн Торгууд хаант улсын нутаг дэвсгэрийг зааж буй. Учир нь, энэ тэмдэглэлээс Yзвэл ' Узэн' гэдэг нь 'Ойрадын орон '-ы доторх нэг газар нутаг аж. Олны мэдэгчээр XVII зууны хориод оны орчмоор «Ойрадын чуулган»-ы зевшеерлеер Ижил ЗYг нуусэн торгууд, хошуудууд, ер нь еерсдийгее уг нутаг «Ойрадын нутаг»-аасаа салгаж YЗээгYЙ байсныг эрдэмтэд олон талаас нотолсон байлаа [Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ 1992: 68]. Тэгж хэлэхэд «Дврввний цагт ... ойрадын орны Уйзэнд одоод» гэдэг тэмдэглэлийг хооронд нь холбон Yзвэл Торгууд хаант улсын цаг Yе хийгээд тэдний нутаг дэвсгэрийг зааж байгаа нь тов тодорхой байна.
Гурав дахь чухал материал бол Энх-Амгалангийн тавин нэгдугээр он (1712 он)-ы зуны дунд сард бичсэн «Чин улсын Энх-Амгалан хаанаас Торгуудын Аюук хаанд егсен бичиг» болно. Тус бичигт: «...Эдугээ мврт их хэрэгч элч илгээх учир, Вэ зан дор тэнгэр хунийг удирдагч» [Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ 1992: 455] гэдэг сонирхолтой тэмдэглэл буй. Олны мэдэгчээр 1712 онд 32 хYнээр бYрэлдсэн Чин улсын элчийн бYлгэм нь Энх-Амгалан хааны зарлигаар алс холын Ижилийн Торгууд хаант улсад элч илгээсэн билээ. Дундад улсын туухэнд хамгийн анх удаа европын улсад элч илгээсэн энэхуу элчийн бYлгэм нь Хаант Оросын харшлалаас болж хоёр жил гаруй хугацаа зарцуулаад 1714 оны 7 сарын 12-ны едер Ману тохойд
байсан торгуудын Аюук хааны ордонд xyP4 бараалхсан билээ.
ЭнэхYY Ману тохой гэдэг газар нь их телев Астрахан мужаас хойших Волгоград болон Райгород хоорондох Ижил мерний баруун хевее дагуу их тал дээр байсан юм [Ма Дажэн 1991: 105]. Энэ орчим бол мен ч Жангар хааны ордны байршлын орон байр мен гэдгийг дээрх хэдэн хэсэгт тодорхойлсон билээ. Чин улсын хааны захидал бичигт хуртэл Торгууд хаант улсын нутаг дэвсгэрийг 'Вэ зан буюу Тйзэн'-ий орон гэж хэлж байснаас Yзвэл Торгууд хаант улсын нутаг дэвсгэрийг Yнэхээр 'Уйзэнгийн орон' гэж эртдээ хэлж байсан бололтой.
Ингэхлээр «Жангар»-ын тууль дахь 'Ар бумбын орон' хийгээд 'Уйзэнгийн орон' гэдэг нь адилхан утгатай байж, цем Торгууд хаант улсын нутаг дэвсгэрийг заасан утгатай аж. Харин 'Уйзэн алдар хаан' гэвэл 'Уйзэнгийн орны хаан гэсэн утгатай Yг болно.
' Уйзэн ' гэдэг Yг бол гарлын хувьд тевд Yг болох бегеед Лхасаар тев болгосон емнед Тевд орныг заасан «Уй» (dbus), Ригазигээр тев болгосон хойт Тевдийг заасан «зан» (gtsang) гэсэн хоёр Yгээс нийлэн бYтсэн 'Уйзэн' гэдэг Yг болох юм. Энэ Yг нь Мин улсын суулч, Чин улсын эхний Yеэр Тевд орныг заасан телеений нэр байсан ба XVII зуунаас хойш монголын туухэн бичигт олонтоо тохиолдох нэр цол болжээ.
6. Хар тэнгис
Эрклуу^н Мвцгн Цаhан / Уул деер hарч гинэ. / Ут зандн арман тушэд, / Довтлх шоцхрин нудэр, / Долан орни эмтиг, / Энд уга ацхрщ гинэ./ Цаад бийдэн хэлэхнь, / Найн тавн сара / Оргн киитн хар тецгс / Ору-свру хойр урсхулта, / Урсхулднь укрин дунгэ хар чолун / Бий бийэн гувдлдн, / Улан hал падрад, / Уулын дунгэ цаhан долган / Унду-сунду цокад бээв [Жа^р 1990: 234-235] — хэмээн Хар тэнгисийн тухай дYрсэлсэн дYрслэл нь догшин урсгал, шируун давалгаатай Хар тэнгисийн бодит байдалтай нийцэж буй.
Бас: Киитн хар тецгсин кввэд бээсн / Гузэн Гумбиниг би дээлнэв! — гищ йовна [Жа^р 1990: 91] — гэдгээс Yзэхэд «Жангар»-ын шилдэг арван гурван баатрын нэгэнд тооцогдох ^зээн ^мбийн нутаг нь энэ Хар тэнгисийн хевеенд байдаг аж.
7. Хойт месен далай
Зургаадагч жилийн адаг суулээр, /Хойт мвсвн далай буслууртэй / Эргуу хоймостой Догшин Шар мангас [Жангар 1986: 29].
Туунээс ондоо бас нэг хаан байж гэнэ, / Тэрхааныгхэлдэг болохула, /Эвхэрсэн мвсвн цагаан далай буслууртэй, / Эрс цагаан уул тушлэгтэй [Жангар 1986: 53] — гэх мэтээр дурслэгддэг ба тууний ЗYг чиг нь «хойт зугт байдаг» [Жангар 1986: 62] аж.
YYнээс энэхуу 'Хойт мвсвн далай гэдэг нь одоогийн Умард месен далай мен гэдгийг нэр болон ЗYг чигийн талаас мэдэж болно.
8. Xyy^h цагаан тэнгис
«Жангар»-т: Хуухэн цагаан тэнгисийн гурван буланг / Хий цовлон гарайдаад, гадацад нь гарав [Жангар 1986: 225] — хэмээн егуулдэг.
Энэ 'Цагаан тэнгис' гэдэг нь одоогийн Оросын Мурманск болон Архангельск хоёрын хооронд байдаг, энэ нь «Жангар» дахь «Ар бумбын орон»-ы эгц зуун ЗYгт (уламжлалт наран ЗYгээр) байдаг 'Цагаан тэнгис' болох болов уу хэмээн бодож байна. Т. Жамцаа гуайгаас тус тэнгисийг одоогийн Турк улсын баруун захад байх Эгийн тэнгис мен байх [Жамцаа 1997: 156] хэмээн Yзсэн болно.
9. Авхуй балгад далай болон Богдын уул
«Жангар»-т: — Алтан Цээж бава минь, / Зуун вмнв зугт / Авхуй балгад далайн хввввнд, / Шихэр тавцан гэдэг уулын / Баруунсууд нутагласан /... /Буурал hалзан морьтой, / Бумбын Хар Санал гэдэг хаан байна [Жангар 1986: 177-178] — гэж тоочсон байдаг.
Энд хэлж байгаа 'Авхуй балгад далай гэдэг нь чухам хаана байх болов хэмээн «Ар бумбын орон»-ы зуун емнед ЗYгт орших газар нутаг дотроос эрэн хайсанд Чив хэмээн одоогийн Хасагстаны баруун хойт хэсэг, Урал голын дунд урсгалын сав газарт байх Уральск мужийн хил дотор байх зургаан ихцэр нуур тэнгисийн нэгийг "Балгад" хэмээн тов тодорхой бичиж байхыг [Справочник 1994: 93] эрж оллоо.
Бас жишээлбэл: Хоёрдогч суурьт суудаг нь хэн бэ? гэвэл, / ... / Богдын вндвр уулаа ясаар нь тайгаад, / Булингарулаан далайгаа цусаар нь тахиад, /Бум сая нутаг нуруугаа / Эр биеэрээ харсан байдаг, / Булингарын хввуун Догшин Хар Санал болно [ЖЭМ-8 1988: 29] — гэж егуулдэг.
Энд хэлж байгаа 'Богдын уул' гэдэг нь дээр егуулсэн 'Балгад далай '-н орчим буюу одоогийн Хасагстаны хил доторх Турхай голын баруунтаа Урал голын зуунтээ байдаг их Богд уулыг зааж байгаа нь илэрхий.
Харин 'Булингар улаан далай гэдэг нь энэ орчимд байдаг 140 гаруй нуур тэнгисийн [Справочник 1994: 93] доторх аль нэг нь бололтой. Энэ Булингарын хевуун Догшин Хар Санал CYYлээр нь «бум тумэн албатаа ноён угуй орхиод, бурхан сайхан ээжээ ур угуй хаяад» Жангарт орж егсен байдаг.
Энэ бYхнийг дYгнэж хэлбэл, «Жангар» дахь 'Авхуй балгад далай хийгээд 'Богдын уул' ^нэхээр Хасагстаны баруун хойт хэсэг дэх хамгийн ендер уул болно) гэдэг нь одоогийн Хасагстаны баруун хойт хэсэг, Арал тэнгисийн баруун хойт бие, Каспийн тэнгисийн зуун хойт талд байдаг 'Балгад далай хийгээд 'Их Богд баявуул' гэдгийг их телев магадлаж болно.
10. Шихирлуу
Энэ Богдын уул хийгээд Балгад далайн орчимд бас нэг Шихирлуу гэдэг томоохон гол байдаг тухай дээрх номд тодорхой тэмдэглэжээ. Энэ нь «Жангар»-т олон дахин гараад байдаг 'Шихирлуу'-г зааж байгаа болов уу? «Жангар»-т:
Шихирлуугийн хввввнд байдаг / Шигширгийн вргввнд хурч, / Араг Улаан Хонгорт, / Энэ бичиги вгв. / Ойроор тавиад бодохула, / Удийн газар биш уу, / Холоор тавиад бодохула / Хоногийн газар биш уу [Жангар 1986: 221].
Хучтэй баатар Хонгор / ... / Ингэтэл тэгтэл хулээлгээд, / Эрчис бумбаараа ороод / Бумба далайн хввввнд, / Богд ноён Жангарынхаа / Хас мвнгвн уудэнд ирж буугаад [Жангар 1986: 221-230] — гэсэн нарийн тоочилт байдаг, уунээс Хонгорын нутаг бол 'Шихирлуу' гэдэг голын хевеенд байдаг ба энэ нь Жангарын хаан ордноос дэмий хол^й газар байдаг гэснийг мэдэж болно.
Энд ЗYг чигийн талаар тодорхой заалт хийсэн^й боловч 'Эрчис бумбаараа ороод' гэснээс Yзвэл 'Шихирлуу'' нь Жангарын хаан ордны зуунтээ талаар байх бололтой. Олны мэдэгчээр 1771 онд торгуудууд Ижилээс эх улсдаа буцаж ирэхдээ энэхуу 'Шихирлуу-г дамжин енгерсен тухай чухал баримт буй.
Энэ нь даруй торгуудууд Ижилээс буцаж ирэх Yе, нуудэл дайсны цэргуудтэй тулалдаж баатарлагаар бие Yрэгдсэн баатар эр Анай баатарлагийн тухай дахь дурсамж дуу болно. Тус дууны тухай хэд хэдэн хувилбар байдаг боловч газар усны нэрсийн талаар харин бYP нэгдэлтэй байдаг.
Ж^ишээлбэл: Хармаг луугийн хввввнд / Хар саарал нь хазаар эмээлтэйгээ
хантраатай, / Хайрладаг нутгийнхаа твлввд / Аанай Бардаанаг хайртай шиг амийгаа вргвв, / Шихирлуугийн хввввнд шихирдсэн цахараараа цахардчихлаа, / Шихийгээд ирсэн дайсныг Аанай Бардаанаг, / Шивэлзсэн саарлаараа свргвв [Зоригтой 1984: 16] гэж дуулдаг.
YYнээс «Жангар» дахь 'Шихирлуу' болон тус туухэн дуу дахь 'Шихирлуу' гэдэг нь бYP нэг газрыг зааж байгаа Yнэн бодот газрын нэр мен гэдгийг мэдэж болно. Т. Жамцаа гуай 'Шихирлуу'-г одоогийн Монгол улсын Ховд Алтайн орчим буй [Жамцаа 1997: 163] хэмээн Yзсэн байна.
11. Шихир дервен далай буюу Баримадын гурван далай
«Жангар»-ын адил бус хувилбарт 'Шихир дврввн далай, 'Баримад гурван далай'' гэж Yргэлж гардаг. Жишээлбэл:
Шихир дврввн далай гэдэг нь / Баруун зуун хоёроос нь буслээд, / Барчид зэтгэр хоёрыг бууж тосоод, / Хорон шоогоор буцалдаг гэнэ [Жангар 1986: 11] — гэх мэтээр ДYPCЭЛДЭГ.
YYнээс 'Ар бумбын орон буюу нэн тодруулж хэлбэл Алдар Жангарын алаг шар бамбалайн эргэн тойронд нь гурав буюу дервен далай байдаг юм байна. Энэ нь Торгууд хаант улсын нутаг дэвсгэрийн зуун баруун биед орших Арал тэнгис, Каспийн тэнгис, Хар тэнгис, Цагаан тэнгис буюу эсвэл Дон мерний цутгалан болох Азовын тэнгис зэргийг зааж байгаа нь тодорхой. Алтай, Тарвагатайн орчим дахь зуунгарын нутаг усны зуун баруун талд нь иймэрхуу том далай тэнгисууд байдаггуй, уунийг анхааран YЗYYштэй.
12. вл манхан цагаан уул
Алдар Жангарын алаг шар бамбалай нь энэхуу 0л Манхан Цагаан уулын елгуунд байдаг. Энэ тухай: Ол Манхан Цагаан уул нь / Газар тэнгэр хоёрын хуйсэн болоод, / Оглвв гарах нарны хвл доор / Манхайгаад байдаг гэнэ / . / Эзэн ноён Жангартаа, / Энэ наран доор угуй байшин бариулъя / ... / Наран гарахын ар бие тал, /Гурваних шилийн омруун тал, / Артай арван хоёр далайн цутгаланд, / Бумба далай гэдэг далайн хввввнд, / Ол Манхан Цагаан уулын баруун эруу доор, / Талбайн цагаан ташууд / Таван зуун галбир занданулиасыг / Дагуулъя гэж хуурнэлдсэн болно [Жангар 1958: 20] — гэж егуулдэг буюу.
Ол Манхан цагаан уулын влгуунд, / Оргвн Шарт далайн цутгаланд, / Алтан арлуудын
аараг дунд, / Араат арван хоёр бYCлyYртэй / Талбиу цагаан ташуугийн HYYPm, / Таван мянган галбир занданы / Суудэр дагуулъя гэж зввшилдввд [ЖЭМ-8 1988: 39-40] — гэх мэтээр нарийн дYрслэн тушаасан байдаг.
Энэ уулын 3Yr чигийн талаар 'Бумбын орон" буюу Жангарын хаан ордны аль 3YrT нь байх болов хэмээн «Жангар»-ын туулийг нарийн шYYж Yзсэнээ «Алтан Цээж Жангар хоёрын байр барилдсан бYлэг»-т энэ асуудлыг тодорхой тушаасан байна. Даруй Алдар ноён Жангарыг эрхэм таван настайд нь ТYвшин ширгийн хввгYYн, Бех Менген Шигширгэ олзод авдаг ба суулээр нь туунийг бусдын гараар хороож алуулахын телее, Алтан цээжийн адууг хеелгехеер явуулна. Тэгээд Алдар Жангар:
Дэкн hурвн сара hазрm гуулгсн цагт, / Ол Мацхн Цаhан уулын ора харhад ирв. /Курс-курсэр курч ирэд, / ШуЫ мвцгн цулвран суфщ бэрэд, / Ээрстин хар елдцгэн чирэд, / Киитн хар нудэрн дврвн талан хэлэв. / Байн Куцкэн Алтн Цеещин / Барвад алтн бээшц бас чиг харгдв [Жа^р 1990: 17] — гэж тодорхой тушаасан байдаг.
Дээрх хоёр жишээнээс доорх мэт хэдэн CYвэгч илэрч байна. Нэгд, энэхуу ' Ол манхан цагаан уул' гэдэг нь тэнгэр газрын xy^ болсон маш ендер уул юм. Хоёрт, энэ уул нь Алдар Жангарын 'Ар Бумбын орон-ы баруун буюу баруун хойт ЗYг болох «наран суух уд хоёрын хооронд» байдаг байна. Гуравт, Жангарын хаан ордон нь энэхуу ендер уулын елгуун омруун талд, Бумба далайн хевеенд байдаг байна. ЭнэхYY чухал хэдэн CYвэгчид тулгуурлан Ижил, Дон, Урал зэрэг гурван мерний ерген уудам сав газруудын хоорондох уул нуруудыг ажиглан Yзэхээр ихэнх газар нь 6yf Y3YYF хязгааргуй тэгш тал байж, харин 'тэнгэр газрын хуйС болмоор ендер уул нэг ч харагдсангYЙ.
ГагцхYY 'Ар бумбын орон'-ы баруун ЗYг буюу баруун хойт 3Y^, 6yf тодруулж хэлбэл, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд залгалдсан их Кавказын уулын дунд хэсэгт нь Yнэхээр нэгэн «Ол Буурал уул» (Эльбрус уул) гэдэг хамгийн ендер оргил байхыг олж мэдлээ [Селеева 2013: 270]. Тус уулыг хятадаар «Erbúlüshi» гэж тодорхой тэмдэглэж байдаг бегеед энэ уул нь далайн тYвшнээс 5633 метр ендер уул аж. Ингээд нэр усны талаар ч, ендрийн хэмжээгээрээ ч, ЗYг чиглэлээрээ ч, энэхYY уул нь "Жангар" дахь 'Ол Манхан Цагаан уул '-ын байдалтай яахын арга^й тохирч байна.
13. Мин уул
«Жангар»-т Орчлонгийн сайхан Минъян гэдэг олон талын авъяас, эрдэм, арга чадалтай эрхэм сайн сенчийн дYP гарна. Угтаа тэр бас
Мин гэдэг уулын тушлэгтэй, / Мин гэдэг голын услууртай, / Мянган тумэн врх албаттай, / Эрх Туг хааны хввгуун, / Орчлонгийн сайхан Минъян гэдэг [ЖЭМ 1988: 205] хаан байжээ.
ТYYний нутаг усных нь байдал бол Мин гэдэг уул тушлэг нь, / Мангнуг торгоор бурхсэн адил / .... /Мин гэдэг гол тэнгисэд нь /Мунрашаан бурэдусэн байна [ЖЭМ 1988: 203];
Дээрээн даранга дажрал угуй, / Дэргэдээндайн дажин угуй, / Орчлондундаа хувьдаа жаргалтай, / Очуухэнхааны нутаг гэгсэр / . / Очуухэн байтал яагаад уунд / Ороннутгаа харсагсан буй? — гэж / Хаан ноён Жангар бодоод, / Омог сэтгэлээр гайхахлаа нь / Очуухэн орон болсон болоод байдагаж [ЖЭМ-8 1988: 203]/
Гэвч энэхYY «найтаг тивийн вчуухэн орон билэй, найман уедээн бурэн бутэн билэй» [ЖЭМ 1988: 220] байж байгаад, Орчлонгийн сайхан Минъян Жангар хаан лугаа байр барилдах Yедээ тYYний аугаа их хаан болох тухай хYчин чадал ба хишиг буяныг шинжлэн мэдээд:
Мин гэгч уулаан / Эзэнгуй хаяад, / Мянган тумэн албатаан / Ноёнгуй орхиод, / Цуудай цагаан хатнаан / Ганц биеэр нь хаяад, / Цусан улаан хуухнээн / Аавгуй орхиод, / Алтан Шаргаараан ирээд [Жангар 1986: 340] алдар ноён Жангарыг дагаж, эрхэм сайн сенч нь болдог.
Дээрх жишээ бидэнд ийм хоёр чухал CYвэгчийг хангаж буй. Нэгд, Минъяний нутаг бол 'Мин" гэдэг уул ба "Мин" гэдэг голтой байдаг, еереер хэлбэл Минъяний нутаг бол 'Мин" гэдэг нэртэй байсан байна. Хоёрт, Минъяний энэхYY 'Мин" нэртэй улс нь 'вчуухэн орон' болно. Одоо бид дээрх хоёр CYвэгчид нэг нэгээр задлал хийж Yзье.
1. 'Мин" гэдэг уул ба 'Мин" гэдэг улс байсан эсэх тухай. Ази тивд 'Мин" гэдэг нэртэй уул ус байх эсэх тухай тодорхой баримт байх^й, гэвч дундад улсын тYYхэнд 'Мин' улс гэдэг тер гYрэн тогтож байсан, YYнээс шалтгаалан зарим судлагчид орчлонгийн сайхан Минъянийг 'Мин улс'-тай ямар нэгэн харьцаатай болов уу гэсэн санаа гаргаж байсан. Бидний бодлоор, «Жангар»-т гардаг энэхуу 'Мин уул' гэдэг нь одоогийн Азарбайджаны хойт бие, Оросын европын хэсгийн емне тал, Хар тэнгисийн
зуун хевее дагуу байдаг «Гурж улс»-ын зуун хойт ЗYгт байдаг уулыг хэлж буй.
Тус уул далайн тYвшнээс 4008 метр ендер байдаг ба нэр нь 'Мингрэлия' гэдэг аж. Тус уулыг «Орос улсын туухэн газар зургийн тайлбар» гэх ном дээр хятдаар «Minggelieliya» [Карта России 1995: 76] хэмээн тодорхой тэмдэглэж байна. Харин одоогийн газрын зургууд дээр хятдаар /ханз/ гэж дехемжлен тэмдэглэж буй. Хэрвээ орос бичлэгийн уг тэмдэглэлийг олж чадсан бол энэ асуудал улам тодорхой болох байсан. Тэгвэл туухээс энэ уулын орчимд 'Мин' гэдэг улс гYрэн оршиж байсан уу? — гэвэл Yнэхээр 'Мин гэдэг улс байсан байна.
Тус улс нь эртний «Гурж улс» дотроос биеэ дааж тусгаарлан гарсан жижигхэн улс байсан ба туунийг хятдаар «Mingge lieliya gongguo» хэмээн тэмдэглэж буй. Тус улсыг Хаант Оросоос 1804 онд эрхшээлдээ оруулж 1867 онд жинхнээр нэгтгээд [Карта России 1995: 76] авчээ. Дээрх хоёр баримтаас «Жангар» дахь 'Мин гэдэг уул болон 'Мин' гэдэг улс нь даруй туухэн дэх Yнэн бодит 'Мин уул болон «Mingge lieliya gongguo» улсыг зааж байх нь их телев тодорхой байна.
2. Энэхуу «Minggelieliya» улс нь угийн ечYYхэн бага «Гуржулс» дотроос салбарлан гарсан нэн бага улс болохоор «Жангар»-т туунийг 'Очуухэн орон' хэмээн онцлон тодруулж хэлэх нь туухэн YHЭHTЭЙ нэн ойртож байна.
Олны мэдэж байгаагаар, «Жангар»-ын туульд «Орчлонгийн сайхан Минъян ТYрэг хааны шар цоохор агтыг хеесен бYЛэг» болон «Орчлонгийн сайхан Минъян хYчтэй Хэрэмэн хааныг амьдаар барьж ирсэн бYЛэг» гэдэг тусгай хоёр бYЛэг байдаг. Энэ хоёр бYЛэгт Орчлонгийн сайхан
Минъян Жангарын зарлигаар явж, ТYрэг хааны адууг хееж ирдэг ба хYчтэй Хэрэмэн хааныг амьдаар нь барьж ирдэг Y^n явдал егуулэгдэнэ. Олны мэдэгчээр дээр дурдсан 'Мингрэл улс'-ын нутаг усны байршил нь Чив хэмээн ТYрэг ба Крымийн хооронд хил залгалдан оршин тогтнож байсан 'Очуухэн улс' болно. «Жангар» дахь 'Мин улс'-ын байршил нь ч энэхуу туухэн бодит байдалтай яг тохирч байна. YYнээс «Жангар» дахь Орчлонгийн сайхан Минъянтэй холбогдсон егYYЛэмж бол нэлээд бат бэх туухэн Yндэс сурвалжтай учир явдал бололтой гэдгийг тесевлеж болох юм.
Бас цаашилбал, Орчлонгийн сайхан Минъянийг еер ЗYгт зарах^й яг еерийнх нь нутаг устай зэргэлдээ байсан ТYрэг хаан болон Хэрэмэн хааны нутагт элчлэн зарсан явдал нь ч туунийг тэр орчмын бYх талын нарийн байдлыг илYY тодорхой сайн мэднэ гэж Yзэж байсантай шууд холбогдох бус уу? Сонирхолтой нь, алдар Жангар хаанаас Орчлонгийн сайхан Минъянийг зарлигдаж ТYрэг хаан ба Хэрэмэн хааны нутаг ЗYг зарах Yед, орчлонгийн сайхан Минъян:
Хэриин ик дззсенде / Ганцъ бийе миний юуцгад сврдегтен энуве? / Ончин гищи ввсентен энуве? / Онер болад, эне улъс суусън энуве? / Хэре hазъртъ хатрад йовхъла / Халун хээсен хот вгдег / Эгчи, дууЫн оцhа уга л! / Ардъ санщ кэлдег минь / Ах, дууЫн оцhа уга л! [Ж|а^р 1978: 419-420] — гэж хэлдэг, уунээс Орчлонгийн сайхан Минъян бол Жангар, Хонгор нартай ямар ч терел садны харилцаа^й харь овгийн хYн буюу харь Yндэстний хYн болох нь их телев мэдэгдэж байна. Энэ нь ч Минъянийг туухэн дэх 'Мингрэл улс'-ын хаад ноёдын туульжсан ДYP мен гэдгийг батлах хамгийн сайн дам баримт мен.
Ном зуй / Литература
Бадай, Алтан-Оргил, Эрдэнэ 1992 — Бадай Х., Алтан-Оргил, Эрдэнэ. Ойрад туухийн дурсгалууд. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1992. 496 н.
Борисенко 2004 — Борисенко И. В. Географические реалии эпоса «Джангар» по картографическим источникам // «Джангар» и проблемы эпического творчества. Мат-лы Междунар. науч. конф. (г. Элиста, 22-24 августа 1990 г.). Элиста: А1111 «Джангар», 2004. С. 390-392.
Жамцаа 1997 — Жамцаа Т. Тууль «Жангар»-ын учир. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1997. 516 н.
Жангар 1958 — Арван гурван бYЛэгт «Жангар». Хух-Хот: 0вер монголын ардын хэвлэлийн хороо, 1958. 341 н.
Жангар 1986 — Жангар. 1 боть. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1986. 861 н.
ЖЭМ-8 — Жангарын эх материал. 8. Урумчи: Дундад улсын ардын аман зохиол урлагийн хэвлэлийн хороо, 1988. 501 н.
Ж^ацЬьр 1978 — ЖдцЬьр. Хальмг баатърлъг дуулвър (25 белгин текст). I боти. М.: ГРВЛ, Наука, 1978. 442 с.
Жа^р 1990 — Жа^р. Хальмг баатрлг эпос. Ьурвдгч Иарцнь. Элиста: Хальмг дегтр hарhач, 1990. 286 с.
Зоригтой 1984 — Зоригтой Н. Ховогсайрын монгол урт дуу. Урумчи: Шинжааны ардын хэвлэлийн хороо, 1984. 224 н.
Карта России 1995 — Обоснование исторической карты России. Пекин: Коммерческое изд-во, 1995. 380 с.
Кичиков 1976 — Кичиков А. Ш. Исследование героического эпоса «Джангар» (Вопросы исторической поэтики). Элиста: Калмыцкое кн. изд-во, 1976. 155 с.
Кичгэ 1974 — Кичгэ Т. Баатрлг дуулвр «Жа^р» (Баатрлг дуулврин hарлhин, баг белгYДин, теднэ ^ллгч баатрмудын, утх багтаврин шин^ллhн). Элст: Хальмг дегтр hарhач, 1974. 159 х.
Козин 1940 — Козин С. А. «Джангариада». Героическая поэма калмыков (введение в изучение памятника и перевод торгутской его версии). М.; Л., 1940. 252 с.
Ма Дажэн 1991 — Ма Дажэн, Ма Рушэн. Этносы, ушедшие в другие страны. Пекин: Изд-во АОН КНР, 1991. 183 с.
Селеева 2013 — Селеева Ц. Б. Указатель тем калмыцкой и синьцзян-ойратской версий эпоса «Джангар». Элиста: КИГИ РАН, 2013. 276 с.
Справочник 1994 — Справочник пяти стран Центральной Азии. Урумчи: Изд-во науки и техники Синьцзяна, 1994. 220 c.
References
Arvan gurvan bulegt «Zhangar» [Thirteen chapters of the Jangar]. Hohhot: Inner Mongolia People's Publ. House, 1958. 341 p. (In Mong.)
Badai X., Altan-Orgil, Erdene. Oirad tuukhiyn dursgaluud [Works on Oirat history]. Urumqi: Xinjiang People's Publ. House, 1992. 496 p. (In Mong.)
Borisenko I. V Geographical realia of the Jangar epic according to cartographic sources. «Dzhangar» i problemy" epicheskogo tvorchestva. Conf. proc. (Elista, 22-24 August 1990). Elista: Dzhangar, 2004. Pp. 390-392. (In Rus.)
Dzhangar. KhaVmg baatrlg duulvr [The Jangar: a Kalmyk heroic epic]. Texts of 25 chapters.
Vol. 1. Moscow: Nauka, GRVL, 1978. 442 p. (In Kalm.)
Dzhangar [The Jangar]. Vol. 1. Urumqi: Xinjiang People's Publ. House, 1986. 861 p. (In Mong.)
Dzhangar. Khal'mg baatrlg epos [The Jangar: a Kalmyk heroic epic]. 3rd ed. Elista: Kalmyk Book Publ., 1990. 286 p. (In Kalm.)
Karta Rossii. Obosnovanie istoricheskoi karty Rossii [A substantiated historical map of Russia]. Beijing: Commercial Publ. House, 1995. 380 p. (In Chin.)
Kichikov A. Sh. Issledovanie geroicheskogo eposa «Dzhangar» (Voprosy istoricheskoy poetiki) [Investigating the heroic epic of Jangar: questions of historical poetics]. Elista: Kalmyk Book Publ., 1976. 224 p. (In Rus.)
Kichga T. Baatrlg duulvr «Dzhangar» (Baatrlg duulvrin yarlyin, bag bolgudin, tedne yollgch baatrmudyn, utkh bagtavrin shinzllyn) [The heroic epic of Jangar: an insight into origins of the epic, repertoire cycle, main characters, artistic content]. Elista: Kalmyk Book Publ., 1974. 159 p. (In Kalm.)
Kozin S. A. «Dzhangariada». Geroicheskayapoema kalmykov (vvedenie v izuchenie pamyatnika I perevod torgutskoy ego versii) [The Jangariad: a heroic poem of the Kalmyks (an introduction to epic studies supplemented with a translation of the Torghut version)]. Moscow; Leningrad, 1940. 252 p. (In Rus.)
Ma Dazhehn, Ma Rushehn. Etnosy, ushedshie v drugie strany [Ethnic groups that have left for other countries.] Beijing: Publ. House of China, 1991. 183 p. (In Chin.)
Seleeva Ts. B. Ukazatel' tem kalmytskoy i sin'tszyan-oiratskoy versiy eposa «Dzhangar» [The Kalmyk and Xinjiang Oirat versions of the Jangar epic: an index of themes]. Elista: Kalm. Hum. Res. Inst. of RAS, 2013. 276 p. (In Rus.)
Spravochnik pyati stran Tsentral'noi Azii [Five Central Asian countries: a reference book]. Urumqi: Xinjiang Science and Technology Publ. House, 1994. 220 p. (In Chin.)
Zhamtsaa T. TuuV «Zhangar»-in uchir [The Jangar Epic]. Urumqi: Xinjiang People's Publ. House, 1997. 516 p. (In Mong.)
Zhangarin ex material. 8 [Original texts of the Jangar. 8]. Urumqi: Publ. House for Oral Arts of Peoples of China, 1988. 501p. (In Mong.)
Zorigtoi N. Khovogsayryn mongol urt duu [Lingering songs of Qobuqsar Mongols]. Urumqi: Xinjiang People's Publ. House, 1984. 224 p. (In Mong.)
Ф