УДК 398
DOI: 10.22162/2587-6503-2020-3-15-166-173
Монгол аман зохиол дахь гэрийн тотгоны дYрслэл (= Описание притолоки юрты в монгольском фольклоре)
ЗаяасYрэн Ч.1
1 Институт языка и литературы Академии наук Монголии (д. 54a, пр. Энхтайван, район Баянзурх, 13330 Улан-Батор, Монголия) доктор филологии, научный сотрудник E-mail: [email protected]
© КалмНЦ РАН, 2020 © Заяасурэн Ч., 2020
Аннотация. В письменных памятниках, образцах монгольского фольклора (сказках, эпосе, загадках и др.) очень часто описывают притолоку двери юрты. В связи с этим в данной статье автор сделал попытку показать все описания дверной притолоки, которые встречаются в указанных образцах фольклора, и на основе анализа примеров дает разъяснение каждой примете и ритуалу (обряду). В дальнейшем на основе тщательного изучения каждого предмета и детали, из которых возводится монгольская юрта, ставшая важной составной частью культурного наследия монгольских народов, новые поколения получат возможность узнать их семантику и значение. Этому посвящена и данная статья. Ключевые слова: монгольская юрта, притолока, символика, сказки, эпические сказания, загадки, образ, обряд
Благодарность. Материалы статьи апробированы на Международной научной онлайн-конференции «Монголоведение в начале XXI в.: современное состояние и перспективы развития - II», проведенной при финансовой поддержке РФФИ (проект № 20-09-22004) и частичной поддержке гранта Правительства РФ (№ 075-15-2019-1879).
Для цитирования: Заяасурэн Ч. Монгол аман зохиол дахь гэрийн тотгоны дурслэл (= Описание притолоки юрты в монгольском фольклоре) // Бюллетень Калмыцкого научного центра РАН. 2020. № 3. С. 166-173. (На монг.). DOI: 10.22162/2587-6503-2020-3-15-166-173
UDC 398
DOI: 10.22162/2587-6503-2020-3-15-166-173
The Description of Yurt Lintel in Mongolian Folklore
Zayasuren Ch.1
'Institute of Language and Literature of the Academy of Sciences of Mongolia (54a, Enkhtaivan ave., Bayanzurkh distr. Ulan Bator 13330, Mongolia)
Ph.D. (Philology), Research Associate E-mail: [email protected]
© KalmSC RAS, 2020 © Zayasuren Ch., 2020
Abstract. In the written monuments, in the samples of Mongolian folklore (fairytales, epos, riddles, etc.) they often describe yurt lintel. In this article the author attempts to show all the descriptions of lintel that are mentioned in the Mongolian folklore and gives comments on each sign and rite based on the analysis of the examples. The thorough study of each object and detail in setting up a yurt that has become a significant constituent part of the cultural heritage of Mongolian nations will give the new generations the opportunity to learn their meaning and significance.
Keywords: Mongol yurt, lintel, symbolism, fairytales, epic legends, riddles, image, rite
Acknowledgement. The article was presented at the international scientific online conference «Mongolian Studies at the beginning of the 21st century: Current State and Development Prospects — II», held with the financial support of RFBR (project № 20-09-22004) and partial support of the Russian Government Grant (№ 075-15-2019-1879).
For citation: Zayasuren Ch. The Description of Yurt Lintel in Mongolian Folklore. In: Bulletin of the Kalmyk Scientific Center of the RAS. 2020. No. 3. Pp. 166-173. (In Mong.) DOI: 10.22162/2587-6503-2020-3-15-166-173
Монгол гэрийн тотго ч аман зохиолд зохих дYрслэлээ олсон, монголчуудын зан заншилд ул мерее Yлдээсэн эд юм. Тотгоны унь
ихэвчлэн тав байна. Энэ нь арга билгийн зохист харьцааг илэр-хийлж буй анхны аргын тоо тав гэж Yзэх Yзэлтэй холбоотой болов уу. Монголчууд уг унинуудыг тавьдаг тотгоны нYхийг таван тэн-гэр хэмээн ихэд эрхэмлэн дээдэлдэг заншилтай байжээ. Энэ тухай монгол ардын оньсогод тотгоны тогтоолыг оньсголохдоо бавжуур хэмээн нэрлэж ирснээс харж болно.
Бавжуур дээр таван гэлэн (тотго) гэх энэ оньсогын адилтгал нь тотгоны унь сагалдарга^й байдаг. Лам хYн гэлэн сахил сахих-даа Yс гэзэг, сахлаа хусуулж, хувраг болдогтой ЗYЙрлэн ийнхYY со-нирхолтой оньсголжээ. Мен бурхны шашны лам хувраг, тойн, той-мог толгойт бYхэн нь еерее зумарч унасан тухай домоглон ярьдаг.
«Монгол ардын баатарлаг тууль»-д: гэрийг магтсан хэсэгт тотгыг дYрсэлсэн дYрслэл цеенгYЙ тохиолдож байгаа юм. Жишэ-элбэл,
«Бужин даваа хаан» туульд: «...Тотго талд нь тогос гургуул Тонголзуулан сийлээд Элкэн талд нь элээ, ангир шувууг
Эргэн нисгэн сийлээд явна аа...» [НТЧТ 2010: 175] гэсэн бол,
«Наран хаан хYY» туульд:
«...Тотго талд нь тогос гургуул
Тонголзуулан сийлээд
Хатавч талдаа элээ, ангир шувууг
Эргэлдуулэн нисгэж сийлээд...» [НТЧТ 2010: 371].
гэх мэтээр тотго, хатавчинд тогос гургуул, элээ, ангир гэх зэрэг тэнгэрийн шувууг сийлж, чимэглэн зурж дYрсэлсэн явдал нь нэг талаар тэнгэртэй адилтган бэлгэдэж Yзсэнтэй холбоотой. Уг амьтныг дYрслэхдээ «тогос гургуулыг тонголзуулан сийлээд» гэж туунийг байнгын хеделгеент шинж байдлаар дYрсэлсэн нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Энэ нь тогос шувууг «эрт цагаас YхэлгYЙ менхийн бэлгэдэл хэмээн Yзэж, едеер нь тэнгэр одыг бэлгэддэг. тYYний едийг '^дтэй" хэмээн хэлэлцдэгтэй холбоотой» [Батбаяр 2013: 21] ажээ. Эндээс харахад сонор сэрэмжит байдал, гэр доторхыг хамгаалахын бэлгэдэл болгож тогос гургуул шувууны
дYP зургийг сийлбэрлэдэг байсан юм биш биз гэсэн санааг хэлж болмоор санагдана. Тотгоны тухай монгол ардын оньсогод:
— Тал дээр таван согоо...
— Таг дээр таван галуу...
— Тавцан дээр таван хуухэд...
гэхчлэн хэлдэг нь дээрх санааг тодруулж егч байна. «Хаан чингэл тууль»-д: «Швнв дундын хирд: Хар нYдэн Урангуа дагина нь хаан чингэл ахдаа тотгоор хоёр эрээн бор бялзуухай ороод ирсэн болж л зуудэллээ гээд цочин тусан босож хэлэхээр нь дYYдээ ахыгаа байгаа цагт айжэмээхявдалгYй, унт гэв» [МАБТ 1982: 77] хэмээжээ. Энэ нь Хар нYДЭн Урангуа дагина мангаст баригдахынхаа урд шене гэрийн тотгоор эрээн бор бялзуухай орж ирж байгаагаар зуудэлсэн нь бор бялзуухай ямар нэг муу ЗYЙлийн зен совинг дамжуулж байгаа мэдээч шувуу болохыг илтгэн харуулж байна. «Монгол гэрийн тотго, ерх, хатавч нь хий биет, хийсгэлэн дYртний орох гарах орон болдог» [Пагвадулам 2014: 58] тул Хар нYДЭн Урангуа дагинын естен дайсан нь бялзуухай шувууны ДYPД хувилан ирж шене орой туунийг айлгаж ичээж байгаа нь Баатарлаг туулийн баатруудын ешеет дайсан нь тэнгэрийн шувууны ДYPД хувилж байгаагийн нэгэн тодорхой жишээ юм.
Тотготой холбоотой «Монголын нууц ТОВЧОО»-Д «...швнв бYP цагаан шар XYн врх тотгоор гийгу^лэн орж ирээд миний хэвлийг илэхэд тууний гэрэл миний хэвэлд орж шингэх бYлгээ. тэр XYн гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно...» [МНТ 1990: 28] гэж Алунгуа эх хевгууддээ учрыг тайлбарлан егч байгаагаар бичигдсэн байдаг. Уг егуулэмж ч ерх тотгоны зай бол хийсгэлэн хоосон биетний орж гарах орон гэдгийг бататгаж байгаа юм. Мен негеетээгуур гэрийн тотго нь монгол ардын аман зохиолд гэрийн доторх, гадаах байдлыг урьдчилан мэдэх, хэн нэгэнд мэдээ дамжуулах уурэгтэйгээр ДYрслэгдэж байна. Энэ тухай «Энчин охин» Yлгэрт: «...Нэг швнв XYYгийн эх гадаа гарч явтал XYYгийн гэрт ярилцах, инээлдэх шиг сонсогдсонд "ийм орой болтол унтахгYй, ямар XYнтэй ингэж ярьж байдаг юм бол" гэж бодоод сэмхэн очиж тотгоор нь шагайвал, хуY нь гоо Yзэсгэлэнт охинтой хоёулаа бичгийнхээ ширээний дэргэд сууж, хвгжилтэй
ярилцаж байхыг Yзээд "манай xyy, ямар xyhuü тэнгэрийн дагина мэт гоо хуухэнтэй ингэж байдаг билээ. Энэ хавьд л лав байхгYй, YЗэгдээгYй, танихгYй, охин байх юм " гэж бодоод гэртээ очиж ввгвндвв хэлжээ. Хуугийн эцэг огтхон ч YнэмшдэггYй. Тэгээд дараагийн швнв эцэг эх хоёр нь XYн унтсанаас хойно сэмхэн гарч XYYгийн гэрийн хаяанд очиж, тотгоор нь шагайвал нэг гоо Yзэсгэлэнт охинтой xyy нь мен л хамт бичгийнхээ ширээний дэргэд суугаад ярилцаж байжээ» [Содном 2018: 59] гэснээс гэр дэх бух учрыг нууцаар мэдэхэд тотго гол уурэг гуйцэтгэдэг болох нь тов тодорхой байгаа юм. Мен монгол ардын «Хятадын баригддаг^й хулгайч» улгэрт ч тотгоны дээрх уурэг «Ламбугай, чи урьдаар нэг туламд ороодох. би дараа нь туламд чинь оруулаад егье" гэж дуугараад буцаж эргэжXYрч ирээд тотгоор нь шагайгаад харсанд, лам, дээлээ тайлаад туламд орох гэж байгаа бололтой байна гэнэ. Тэгэхлээр нь гэрт харайж ороод ламыг барьж аваад шар тосонд нь дYрж хаячхаад, гэр рYYгээ гYйсэн чинь 3Ye ЗYгээр таталдах ч юмгYй явжээ» [rXYT 2008: 123] гэх мэтээр дурслэгджээ.
Ер нь Монголчууд гэрийнхээ дээврийг уудний тотгонд ул шургуулэн тааруулж барьдаг нь гэрийн доторх болон гадаах уйл явцыг харах, хий хийсгэлэн биет челеетэй зорчих бололцоог олгож егсен нь дээрх туухэн сурвалж болон монгол ардын улгэр, туулийн дур дурслэлээс тов тодорхой харагдаж байгаа юм. Мен монголчууд гэрийнхээ «ууд хаалгыг ихэд эрхэмлэн дээдэлдэг, ялангуяа тотгыг ерх гэрийн ундэс, дэлгэрэхийн бэлгэдэл болгодог» [Баттогтох 2011: 107] байжээ. Тиймээс ч тотготой холбогдох цеенгуй зан уйл бидний уед уламжлагдан иржээ. Тухайлбал, Монголчуудын мал сурэг, амь амьдралаа тэнгэр бурхан, газар усны эзэд, заяагч нарт даатгахын тулд хийдэг олон янзын домын арга хийдэг. Жишээ нь: Малчид тотгоны униндаа хереегее хавчуулахдаа ирийг нь гадагш харуулан хавчуулдаг. Энэ нь гаднаас орж ирэх элдэв муу муухай зуйлээс хамгаалан домнож байгаа зан уйл. Мен мал сурэг нь хедее хээр хонох уед гэрийн эзэн галын хайчны амыг хонины ноосоор ороож боогоод тотгонд хавчуулдаг заншилтай. Энэ нь араатны амыг хааж боож, малаа хамгаалж байгаа хэрэг юм.
Зapим нyтaгт зуны эxэн capд тeл мaлaa xeнгeлeeд тотгоны Унь дээгуур xapaйлгaж домнодог. ИйнxYY монголчууд xaмгийн эpxэмлэн дээдэлдэг тотгоны унины дээгуур xapaйлгaдaг нь ямap нэгэн eвчин эмгэг тycaлгYЙ xypдaн тургэн эдгэpэxийг зeгнeн бэлгэдэж бaйгaaгийн нэг илрэл мeн. Tотготой xолбоотой xоpио цээрийн ëc ч цeeнгYЙ бaйгaaгийн нэг нь тотгонооc дYYжлэгдэxийг Yл тaaшaaдaг. учир нь боож Yxэx xYн тотгонооc дYYжлэгддэг гэx aмaн ярта бий.
TYYxэн cypвaлж бичиг, aмaн зоxиолын эx xэpэглэгдэxYYн, eмнex cyдлaaчдын cyдaлгaaны бYтээл, зaн зaншилд тycгaгдaж буй мэдээ бapимтaac Yзэxэд ч тотгыг мaш эpтнээc эpxэмлэн дээдэлж иржээ. YYний жишээ нь: Алтaйн Уpиaнxaйчyyд битYYний орой гэpийнxээ тотго, xaтaвчны бapyyн бYCЭнд мec ^c тaвиxдaa цaгaaн eвгeнд зоpиyлдaг. цaгaaн eвгeн бол монголчуудын дунд иxэд дэлгэpcэн шYтээний нэг. Tиймээc «цастын цагаан ввгвн» жил бYpийн битууний орой aйл aйлaap явж aмьдpaл axyйтaй нь тaнилцдaг гэж Yздэг. Ийм yчpaac энэ eдep aйл бур цaгaaн eвгeнийг ^c мeceн зaмaap, тaягaa тyлaн зaлpaн иpэx зaм мepийг зaaж тycлaн aвч, xYндэтгэн зочлоx бэлгэдлийн утга caнaaг илэpxийлдэг бaйнa. TYYнийг тэр YДЭш бaяpлyyлaxын тулд цaй унд, идээ шYYC элбэг бэлтгэж axмaдyyдaacaa эxлэн xот aйл, axaн ДYYCЭЭ иxэд xYндэтгэн дaйлax ëcтой гэж Yздэг. Ингэcнээp цaгaaн eвгeнийxee ивээлд caйxaн aмьдapнa xэмээн бэлгэддэг Yзэл ойлголт бaйв. Монголын цaгaaн capbrn битYYний YДЭш aйл epxYYД тотгоны бapyyн дээр гypвaн шиpxэг цэвэр тyнгaлaг мec, бyдaa тaвьдaг yчиpтaй. Mec нь Лxaм бypxны xYлгийн yндaa, бyдaa нь Бypxaн тaxилдaa epгeж бaйгaa идээ тaxилын дээж юм. Meн гэpийнxээ тотгоны зуун дээр yлaaн xapгaнa тaвьж, бод мaлын чeмeгт яc чaнaж идээд xara цоxидог нь муу мyyxaй бYxнийг xaaж xeexийг зeгнeн бэлгэдэж буй нэгэн ëœbi домын Y^n. Эдгээр ëc зaншил нь эртний монголчуудын бaйгaль дэлxий, уул ycaa aмьдчилaн шYтэx Yзэл, xyk бaйгaлийн xооpондын зоxицон aмьдpaxyйн yлaмжлaлт гатгэлгээний илэpxийлэл юм. Нийт монголчуудын Yзэл ойлголтоор бол «Лxaм бypxaн xYнд caйн caйxныг aвчpax гэж шинийн нэгний eглee яapч явaxaд нь шyлaм caaд xийдэг тул шулмын yнaaны xeлийг xyгaлж буй» юм [Дyлaм
2018: 13]. Монгол ардын аман зохиол, зан заншилд тотгоны талаар туссаныг товч дурдахад ийм байна.
ДYГНЭЛТ
Монгол аман зохиол, сурвалж бичиг, зан заншилд тотготой холбоотой дурслэгдэхуун цеенгуй байна. Жишээлбэл, сурвалж бичиг, монгол ардын улгэр, туульд тотго нь гэр доторх болон гадаахыг урьдчилан мэдэх, хий хийсгэлэн биетэн дамжин орох гол уурэгтэйгээр дурслэгдэж байгаа юм. Мен монгол туульд тотго нь сайн сайхан, менхед ургэлжлэх бэлгэдэл болж байгаа бол зан заншилд тотго бол шутэн бишрэх гол объектын уурэгтэйгээр дурслэгдэж байна.
Монгол домын зан уйлд алив муу муухай бухнийг хааж, зайлуулах гол хэрэглэгдэхуун болж байна. Харин тотгыг оньсогод дурсэлснийг бухэлд нь ажиглахад бодит юмсын адил тестэй талыг шууд адилтгаж дурсэлсэн явдал нь монгол хуний танин мэдэх сэтгэлгээнд ундэслэгдэн бутсэн гэдэг нь харагдаж байна.
Ингэж манай ард тумэн аман зохиол, зан заншлаар дамжуулан аливаа зуйлийн утга учир, бэлгэдэлт чанар, зан заншлыг ур хуухэд, хойч уедээ ойлгуулж, танин мэдуулдэг байсан нь дээрхээс тодорхой харагдаж байна.
Ер нь цаашид ганц тотго биш монголчуудын ев соёлын нэгэн хэсэг болсон монгол гэрийг бурэлдуулж байгаа эд зуйл болгоныг нарийвчлан судалж, учир зуйг залуу хойч уеийнхэнд таниулж мэдуулэх нь даяаршил дэлхий дахиныг хамарч буй енее цагт ач холбогдолтой гэж узэж байна.
Ном 3YÖ
Баатархуу, Одсурэн 2015 — БаатархYY Б., ОдсYрэн Д.«Монгол гэр» тайлбар толь. Хянан нягталсан: Академич Ж. Болдбаатар. Улаанбаатар: «ADMON ПРИНТ» ХХК, 2015. Батбаяр 2013 — Батбаяр Д. Бутээхуйн зуй тогтол / ред. Б. велуун.
Улаанбаатар: «Соёмбо принтинг» ХХК, 2013. 234 х. Баттогтох 2011 — Баттогтох Д. Монгол гэрийн утга соёлын нэрийтгэл тайллага. Ариутган шуугч Г. Гантогтох. Улаанбаатар: «Соёмбо принтинг» ХХК, 2011.
ГХУТ 2008 — Гонгорын хэлсэн Yлгэр, туульс / Эмхэтгэн боловсруулж, емнех Yг, удиртгал, тайлбар бичсэн Т. Баясгалан. Ред. П. Хорлоо. Улаанбаатар: ШУА-йин Хэл зохиолын хурээлэн, 2008. 253 х.
Дулам 2018 — Дулам С. Бэлгэдэл ЗYЙн судалгаа. Эрдэм шинжилгээний егYYлэл-1(IV). Улаанбаатар, 2018.
Дулам С. 2011 — Монгол бэлгэдэл зуй-ГУ (ЗYYД, зен совингийн бэлгэдэл ЗYЙ, цагийн бэлгэдэл ЗYЙ). Нэмэн засварласан гурав дахь хэвлэл. Ариутган шYYCЭн Д. Бум-Очир. Улаанбаатар, 2011.
МАБТ 1982 — Монгол ардын баатарлаг тууль. Эмхэтгэж, эрдэм шинжилгээний удиртгал бичсэн Ж. Цолоо / ред. Х. Сампилдэндэв. УХГ. Улаанбаатар, 1982. Х. 165.
МНТ 1990 — Монголын нууц товчоо. Улаанбаатар, 1990. 960 с.
НТЧТ 2010 — Нэрт туульч ЧойсYрэнгийн туульс. Эмхэтгэн боловсруулж, эрдэм шинжилгээний удиртгал бичсэн Б. Катуу. Ариутган шуусэн Д. Цэрэнсодном. <^Ытуор1ш» хэвлэх YЙлдвэрт эхийг бэлтгэж хэвлэв. Улаанбаатар, 2010. Х. 786.
Пагвадулам 2014 — Пагмадулам М. Хуухэн хутагтын тYYх домог, тYYхэн дуу / ред. Дулам С. Цэдэв Д. Улаанбаатар: «БЭМБИ» ХХК, 2014. 194 х.
Содном 2018 — Содном Б. Аман зохиол. Эмхэтгэж, хэвлэлд бэлтгэсэн Ч. ЗаяасYрэн, Г. Батменх. вмнех Yг бичиж, редакторласан профессор Д. Цэдэв. Улаанбаатар, 2018.