УДК 82-343
DOI: 10.22162/2587-6503-2020-2-14-78-99
Миф о рождении Гесера в мир (сравнительный анализ с текстом «Рамаяны» и биографией Будды)
Цеценбат1,
Евдокия Эрендженовна Хабунова2
1 Институт национальных литератур Китайской академии общественных наук (5, Цзяньго мэнь нань дацзе, 100732 Пекин, КНР)
Доктор филологии, профессор
2 Калмыцкий государственный университет им. Б. Б. Городовикова (д. 11, ул. Пушкина, 358000 Элиста, Российская Федерация) доктор филологических наук, профессор
E-mail: [email protected]
© КалмНЦ РАН, 2020 © Цеценбат, Хабунова Е. Э., 2020
Аннотация. Во всех главах монгольского «Гесера» присутствует мотив рождения героя , структура которого включает несколько сюжетных элементов: Хормуста ради спасения живых существ отправляет на землю одного из своих сыновей; на земле у подножия «обо» совершается предсказание о рождении Гесера; о непорочном зачатии и о необычном рождении героя. На основе подобных элементов выстроен сюжет рождения героя и в тибетском «Гесере». Сходство содержания мотива рождения героя в тибетском и монгольском эпических сказаниях о Гесере не вызывает сомнения, но вместе с тем есть и заметные различия. В этих эпических текстах присутствуют общие для богатырских сказаний мотивы бездетных престарелых родителей, выспрашивание ребенка у божества, непорочное зачатие и необычное рождение героя. По такой же схеме выстроен мотив рождения героя в индийской «Рамаяне», но содержательная часть имеет свою отличную специфику. При анализе текста биографии Будды выясняется, что мотив рождения Будды также выстроен на вышеуказанных элементах. В данной статье дан сравнительный анализ содержательной части мотива рождения героя в монгольском «Гесере»,
тибетском «Гесере», индийской «Рамаяне» и в биографии Будды Шакья-муни.
Ключевые слова: мотив рождения героя, монгольский «Гесер», тибетский «Гесер», «Рамаяна», биография Будды
Благодарность. Исследование выполнено при финансовой поддержке РФФИ и Академии общественных наук Китая в рамках научного проекта № 19-512-93002 «Фольклор народов Шелкового пути: ойрат-монголы Китая и калмыки России (от сказки к эпосу)». Материалы статьи апробированы на Международной научной онлайн-конференции «Монголоведение в начале XXI в.: современное состояние и перспективы развития - II», проведенной при финансовой поддержке РФФИ (проект № 20-0922004) и частичной поддержке гранта Правительства РФ (№ 075-152019-1879).
Для цитирования: Цеценбат, Хабунова Е. Э. Миф о рождении Гесера в мир (сравнительный анализ с текстом «Рамаяны» и биографией Будды) // Бюллетень Калмыцкого научного центра РАН. 2020. № 2. С. 78-99. DOI: 10.22162/2587-6503-2020-2-14-78-99
UDC 82-343
DOI: 10.22162/2587-6503-2020-2-14-78-99
The Myth of Geser's Birth into the World (Comparative Analysis with the Ramayana Texts and the Biography of Buddha)
Tsetsenbat1, Evdokia E. Khabunova2
1 Institute of Ethnic Literature, Chinese Academy of Social Sciences (5 Jiannei Dajie, Beijing 100732, People's Republic of China) PhD, professor
2 Kalmyk State University named after B.B. Gorodovikov (11, Pushkin St., Elista 358000, Russian Federation)
Dr. Sc. (Philology), Professor E-mail: [email protected]
© KalmSC RAS, 2020 © Tsetsenbat, Khabunova E. E., 2020
Abstract. All the chapters of the Mongolian "Geser" contain the theme of the hero's birth the structure of which consists of several narrative elements: Khormusta sends one of his sons to the Earth in order to save the living beings; the prophesy about Geser's birth is made at the foot of "obo" on the Earth; the immaculate conception and the uncommon birth of the hero. The same narrative elements are used in the birth of the hero's subject in Tibetan "Geser". There are doubtless similarities in the pattern of hero's birth both in Tibetan and Mongolian eposes, however, there are visible differences. In these epic texts there are topics common to all heroic legends: childless elderly parents, begging a child from gods, an immaculate conception and an unusual birth of the hero. The same structure is used in the birth of the hero in the Indian "Ramayana", however, the content has its distinct peculiarity. The analysis of the biography of Buddha showed that in the topic of Buddha's birth the same narrative elements are used. The study gives a comparative analysis of the content of the hero's birth in Mongolian "Geser", Tibetan "Gesef', Idian "Ramayana" and the Buddha Shakyamuni's biography. Keywords: topic of hero's birth, Mongolian "Geser", Tibetan "Geser", "Ra-mayana", Buddha's biography
Acknowledgement. The research was funded by RFBR and Academy of Social Sciences of China within the scope of research project № 19-512-93002 "The Folklore of the peoples of the Silk Road: Oirat-Mongols of China and Kalmyks of Russia (from fairy tale to epos)". The article was presented at the international scientific online conference "Mongolian Studies at the beginning of the 21st century: Current State and Development Prospects - II", held with the financial support of RFBR (project № 20-09-22004) and partial support of the Russian Government Grant (№ 075-15-2019-1879). For citation: Tsetsenbat, Khabunova E.E. The Myth of Geser's Birth into the World (Comparative Analysis with the Ramayana Texts and the Biography of Buddha). Bulletin of the Kalmyk Scientific Center of the RAS. 2020. No. 2. Pp. 78-99. DOI: 10.22162/2587-6503-2020-2-14-78-99
1. ХYCлэн нэрт овоон дээрх чуулган
Хэн бухний мэдээжээр Гэсэрийн ертенцед мэндэлсэн улгэр монгол «Гэсэр»-уудийн хамгийн эхэнд гардаг бегеед нэлээд адилаар егуулэгдэнэ. Агуулга бутцийн хувьд дервен хэсгээр бурэлдэнэ.
1. Бээжингийн модон барын «Гэсэр», «Номч xaтны Гэсэр», «Устын зуугийн Гэсэр», «Заяын Гэсэр», «Ордос Гэсэр» зэрэгт Шаг-жамуни бyрxaн нирвааны дYP YЗYYлэxийнxээ вмнв ертвнц дэлxий ирээдYЙд самуун болоx, xYчтэй нь xYчгYЙгээ барьж идэx, гврввсвн ввр зуураа нэг нэгнийгээ барьж идэx болоxыг айлдан мэдээд, таван зуун жилийн дараа гурван xввгYYнийxээ нэгнийг ертвнцвд илгээ гэж Хурмаст тэнгэрт зарлиг болсон тул, Хурмаст тэнгэр xввгYYн YйлбYтээгчээ ертвнцвд бyyлгaxaaр болсныг вгуулнэ.
2. Дараа нь тyxaйн Yеийн ертвнцийн xaр тэргYYт xYнээс бус xaмaг амьтан ХYCлэн нэрт овоон дээр чуулган чуулсан нэгэн y^ ажиллагааг вгYYлдэг бвгввд xaмaг тYPYYнд чуулган болсон учир шалтгаан xийгээд чуулганы агуулгыг ингэж вгYYлсэн байна: Тууний xойно ертвнцийн цаг самуун болсонд xaр тэргYYт xYнээс бус нисэx шувуун бYгдээр ХYCлэн нэрт овоон дээр чуулган чуу-лав. Aръяa Aлмaгaрь оxин Цагаан тэнгэр xэлэв: "A^ гурван твлгвч нар, энэ ертвнцийн цаг самуун болсныг даралгалан чaдax xaaн тврвx буюу, YГYЙ буюу? твлгв орxиж Yз" гэв. Тэгээд Мова гYYш, Данбо нэрт твлгвч, Оваа ^нжид гурван твлгвч твлгв орxисонд Гэсэр Гарав Донров нэртэй xввгYYн тврвx бий, эx нь ГэY баяны оxин Гэгсэ Aмaржил болоx бий, эцэг нь энэ Оваа ^нжид болоx бий гэсэн твлгв буусанд оxин тэнгэр бас, та нарын твлгв Yнэн YY xyдaл уу xYлээж мэдье гээд ХYCлэн нэрт овоон дээр xYлээж гэнэ1.
3. Тэр твлгийг сонссон Тусаа, ДYнсэр, Лингийн xYMYYC ГэY ба-янд цэрэг мордож очсон, Цотон ноён Гэгсэ Aмaржилыг ax Сэнлон ввгвнд эxнэр болгон вгсвн, Гэгсэ Aмaржил ууланд тYлээ тYYж ява-ад xyвилгaaн шувуу болон xyвилж ертвнцвд эx болоx xyn xaйж яв-сан тэнгэрийн xввгYYн YйлбYтээгчтэй тааралдсан, нэгэн иx xYнтэй тааралдаж мэдээ алдан унасан, дараа вглвв нь мврввр нь мвшгиж нэг иx агуйн xвндийд орсон ба тэр агуй дотор нэгэн аварга эр саа-таж, вчигдвр швнв aлжaaxын иxээр алжаав гэж xэлэxийг сонсоод айн эмээж xaрьж ирээд жирэмсэлснийг вгуулдэг.
4. Гэгсэ Aмaржилын учрал тоxиолыг Yзсэний дараа гурван зуун ввр xэлтэн амьтан тaрxaв, Aръя Aлмaгaрь оxин Цагаан тэнгэр тэн-
1 Oxин тэнгэрийн xэлсэн CYYлийн энэ Yг ордос «Гэсэр»-т бий.
81
гэрт гарав, Мова гууш, Данбу нэрт телгеч ХYCлэн нэрт овоон дээр оров, тэд бугд телгеч нарын уг Yнэн болов уу гэж хYлцэж билээ, Yнэн гэж тархав гэж егуулдэг. Энэ егуулэмжид гурван телгечеес хоёрыг нь дурдаад негее уулсын хаан Оваа Гунжидийг дурдсангуй байх нь сонирхолтой бегеед Хуслэн нэрт овоон дээрх чуулганд зарим тэнгэр, уул усны эзэд сахиус ч залран саатсан гэдгийг мен егуулэмж бас узуулж байна.
5. Удалгуй Гэсэрийн эх нярайлах болж, Гэсэрийн гурван эгч, Гэсэрийг теруулсэн ба дараа еглее нь болоход гадна байсан мал ахуй нь теллеснийг егуулнэ.
Yлгэрийн бутэц хийгээд агуулга, тушаах гэсэн гол санаана-ас узвэл, бурхны зарлигаар Yй бутээгч ертенцед буухаар нэгэнт шийдсэний дараа шууд Тусаа, Дунсэр, Лингийн ноёдын улгэрт шилжиж, Гэгсэ Амаржил хээр явж байгаад аварга хунтэй таа-ралдаж жирэмсэн болсон уйл хэргийг егуулж болох атал дунд нь ертенцийн хар тэргуут хунээс бус хамаг амьтан "Хуслэн нэрт овоон" дээр чуулсан улгэр оруулж байна. Энэ улгэр уйл явдал чухам ямар учир утгатай байна? Ямар ирэл гаралтай вэ гэдэг нь сонирхолтой. Энэ асуудлыг тодорхойлох гэвэл эрхбиш тувд "Гэсэр"-тэй харьцуулж узэх хэрэгтэй.
2. ТYвд «Гэсэр»-тэй харьцуулах нь
Тувд Гуйдэ «Гэсэр» хийгээд Тувдээс орчуулагдлаа гэгддэг монгол «Лин Гэсэр» буюу «Замлин Сэнчиний намтар» хоёр адил-хан эхлэлээр эхэлдэг бегеед монгол «Гэсэр»-уудтэй адилаар Гэсэр ертенцед мэндэлсэн улгэрээр эхлэлээ болгодог:
1. Урьд тоолшгуй галбын тэртээ тэнгэрийн орны хаан Чамба Гарав, хатан Бумжин Жалму хоёр Сайн уйлт, Цагаан уйлт, Yrä бутээгч хэмээх гурван хевгуунтэй байжээ. Тэр цагт дэлхий дахи-ныг догшин шумну эзлэх болсонд, бурхан бодисадваа нар бил-гийн нудээр узэж, чухал зевчлеед, хязгаарын дервен шумнуг доройтуулан дарах хучит хувилгаан нэгийг эс буулган илгээвээс болохгуй гээд Эсэруа хурмастын отгон хевгуун Yйл бутээгчийг илгээвээс сайн хэмээлцэж, эцэг хаанд нь шаардах бошиг егсенд, Эсэруа хурмаст отгон хевгуунээ ертенцед буулгахаар боллоо
гэдэг. Энэ бол монголоор орчуулсан «Лин Гэсэр» дэх егуулэмж [Замлин сенчиний... 1959: 2]. Тувд Гуйдэ «Гэсэр»-т бол Хоньсом бодисадваа Эсэруа тэнгэр хоёр зевчлен уг шийдвэрийг гаргалаа гэж егуулдэг ^ 1981: 1]. Энэ хэсэг нь монгол Гэ-
сэрийн егуулэмжтэй ундсэн уйл явдлын талаар нэлээд адилавтар. Адилгуй зуйл нь монгол «Гэсэр»-т бол Шагжамуни бурхан нирва-ан дур узуулэхийн урьд Хурмаст тэнгэрт зарлиг болсон тэр зарли-гаар Yйл бутээгчийг ертенцед буулгадаг бегеед энэхуу улгэрийн ирэлтийн тухай миний бие ««Гэсэрийн тууж»-д бурхны зарлигийн учир» хэмээх егуулэлд [Цэцэнбат 2015: 71-76] нэгэнт бурхны нам-трын улгэрээс ирэлтэй хэмээн нотолсон билээ.
2. Залгаад Yйл бутээгч хувилгаан шувуунд хувилан ертенцийн орныг эргэж эх болох хунийг хайсан уйл явдлыг егуулнэ. Хэдийгэ-эр улгэр уйл явдлын хувьд нэлээд зеруутэй боловч монгол «Гэсэр» дэх Гэгсэ Амаржил хээр явж байгаад хувилгаан шувуутай тааралд-сан уйл явдалтай тохиролцож байна.
3. Дараа нь тухайн цагт ертенцийн оронд ямар уйл явдал болж байсныг егуулнэ:
Лингийн орны их хаан Дагварал хатан Нанжинма хоёроос Сэн-дэнраж, Кали Комчон, Цотон Даг, Чавадкуд Даг, Брайсан Даг хэмээх таван хевгуунтэй бегеед есеж еелэй болсных нь суулээр тус бур хатан буулган егч хувь херенге салгаж егчээ. Тэгээд ахмад хевгуун Сэндэнражид Кун газрын хааны авхай Кугса Лаамуг хатан болгож залсан боловч Кугса Лаамугаас хуухэд ул терехийн учир тууний охин дуу Нандигмаг дэд хатан болгон залсан боловч бас ч хевгуун олдохгуй тул хамаг уулсын хаанд залбиран ур гуй-жээ. Тэгж байтал нэгэн еглее, нэгэнт тавь хурсэн Кугса Лааму сарлагийн хурээнд байтал огторгуйгаас енгет уул бууж туржигнэх чимээ гарсанд яаран дээш харж узсэнд элдэв эрдэнээр чимэглэж хив торго асгаруулсан нэгэн хевгуунийг олон дагинас ергелцен огторгуйн замаар бууж ирэхийг харахын сацуу ухаан мэдэлгуй унаж, туунээс болж хатан Кугса Лааму бие жирэмсэн болж, Гэсэр хаан ертенцед мэндэллээ гэж егуулдэг. Энэ бол монгол «Лин Гэсэр» дэх егуулэмж [Замлин сенчиний. 1959: 3-5]. Тувд Гуйдэ «Гэсэр»-т Сэндэнраж Кугса Лааму, Гандигма, Нандигма гурван
хатан авсан боловч ур хуухэд ер олдохгуй болохоор уулсын хаан хийгээд Эсэруа тэнгэрээс урийн хутаг гуйсан гэж бий. Харин ха-тан Кугса Лааму бие жирэмсэн болсон шалтгааныг монгол «Лин Гэсэр» дэх дээр дурдсан улгэртэй нэгэн адил егуулж байна [ï^ Ш, WmW 1981: 10].
Энэ улгэр монгол «Гэсэр»-ээс нэлээд зеруутэй. Yyнд ертенцийн хамаг амьтан Хуслэн нэрт овоон дээр цуглаж гурван телгеч телге орхисон, тэр телге ёсоор Гэсэрийн эх жирэмсэлсэн улгэр гараагуй байна. Yyний оронд хэдийгээр маш дехемхен тушаасан боловч тувд Гуйдэ «Гэсэр»-т етелтел ур хуухэдгуй Сэндэнраж хаан хатан хоёр уулсын хаан хийгээд Эсэруа тэнгэрт залбирснаар урийн хутаг заяалаа хэмээх егуулэмж бий. Монгол «Лин Гэсэр»-т бол хаан ха-тан хоёр хамаг уулын хаанд залбиран урийн хутаг гуйснаар Гэсэр хаан ертенцед мэндэлснээр егуулж байна.
Тувд «Гэсэр» дэх уулсын хаантай тохиролцох дур монгол «Гэсэр»-т байх бегеед туунийг уулсын хаан Оваа Гунжид хэмэ-эдэг. Тувд «Гэсэр»-т уулсын хаанаас урийн хутаг гуйж байхад монгол Гэсэрт уулсын хаан Оваа Гунжид телге барьж Гэсэрийн мэндлэхийг урьдчилан мэдээлдэг. Тувд монгол хоёр эх дэх уулсын хааны тохиролцоо нь чухам монгол «Гэсэр» дэх Хуслэн нэрт ово-оны чуулганы учир утгыг тайлах тулхуур нь юм.
Учир нь тувд эхтэй харьцуулбал монгол эхууд дэх Хуслэн нэрт овоон дээр болсон чуулган нь чухамдаа уулсын хаанаас урийн хутаг гуйх учиртай чуулган аж. Гэхдээ етелтлее ур олоогуй хаан хатан хоёр, уулсын хаад хийгээд Эсэруа тэнгэрт даатгаж урийн хутаг гуйсан энэхуу уйл хэргийг бээжин барын «Гэсэр», «Номч хатны Гэсэр», «Заяын Гэсэр», «Устын зуугийн Гэсэр» болон ордос «Гэсэр» зэрэгт баахан балархайшуулан егуулсэн шинжтэй. Хэдий тийм боловч ертенцийн амьтад «Хуслэн нэрт овоон дээр чуулган чуулж», «Энэ ертенцийн цаг самуун болсныг даралгалан чадах хаан терех буюу, угуй буюу» гэж телге орхиулж байгаагаас, хаан ор суух хевгуун хусэж уул овоо тахиж байгаа гэдэг нь илхэн бай-на. Тэгээд ч хумуусийн цугларч байгаа овоо нь бас «Хуслэн нэрт овоо» нэртэй байх нь хаан терее барьж ертенц дахиныг амаржу-улах хевгуун терехийг хуссэн тэрхуу санаагаа давхар цухуйлгаж байгаа хэрэг юм.
Тэгвэл, «Гэсэр» дэх урийн хутаг гуйсан улгэр нь монгол улгэр туулийн уламжлал дахь урийн хутаг гуйдаг егуулэмжтэй ямар холбоотой, ямар ялгаатай болохыг чанагшид нягтлах хэрэгтэй.
3. Yрийн хутаг гуйх eгYYлэмж монгол Yлгэр туульд
Тувд «Гэсэр»-ийг судалсан эрдэмтэн Ли Ляньрун, тувд «Гэсэр»-т Хоньсом бодисадваагийн сануулгаар Эсэруа тэн-гэр хевгуунээ ертенцед буулгасан уйл явдал хийгээд ур хуухэд олдохгуй хаан хатан урийн хутаг гуйснаар хаан хевгуун терсен уйл явдал хоёр давхцаж байгаа ба суулийнх нь улам баларч бай-гааг ажиглаад, урийн хутаг гуйдаг нэн эртний егуулэмжийг боди-садваагийн сануулгаар Эсэруа тэнгэр хевгуунээ ертенцед буулгасан хожим уеийн егуулэмжээр засаж еерчилсен ба энэхуу засвар егуулэмж нь улам улам газар авч, туруучийн егуулэмж нь балра-хад хурчээ гэж заагаад, урийн хутаг гуйдаг улгэр уйл явдал Европ, Азийн ундэстнуудийн улгэр туулийн уламжлалаас ирэлтэй гэж узсэн байдаг [^й^^: 27].
Yнэхээр ертенцийн хун амьтан Хуслэн нэрт овоонд цугларан, ертенцийн самууныг даралгалан чадах хаан хевгуун терех эсэхийг телгедуулж байгаа энэ улгэр уйл явдал бол монгол тууль болон алтай хэлт ундэстнуудийн баатарлаг туулийн эхэнд хааяа гардаг етелтлее ур олоогуй хаан хатан хоёр уул усны эзэн сахиус хийгээд дээд тэнгэрт тахил ерген урийн хутаг гуйдаг эхлэлийн загварыг бага зэрэг еерчилсен хэлбэр мен байна. Алдарт монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн «Хад чулуунаас мэндлэх ба уулын шутлэг» хэмээх егуулэлд ийм туулийг нэлээд дурдсан байдаг. Тухайлбал Монгол улсын баруун аймгийн Улаангомоос тэмдэглэсэн «Алтай хайлах» туульд, хегширтлее ур хуухдийн бараа узээгуй алтайн эзэн бурхан хаан, гучин хоёр телгечеер телгедуулсэнд, Атаа тэнгэр, Алтай Хангайг арван гурван гуугээр тахиж, дээд эцэг тэнгэрт нэг тэмээ, дор этугэн эхэд нэг бодонгийн тахил ергевел хаан терийн жолоог барих хевгуунтэй болно гэж мэргэлсэн бегеед тэр ёсоор нь гуйцэтгэсэнд унэхээр хевгуунтэй болсон гэж гардаг. YYнтэй ади-лаар алтай урианхайн туульч Элзийн Буяны хайлсан «Бужин даваа хаан», дервед туульч Парчингийн хайлсан «ДанихYрэл» зэрэг аль
олон тууль бур ийм эхлэлтэй байдаг. Киргиз тууль «Манас», ал-тайчуудын тууль «Ай мэргэн», «Алтан куш», «Хан тэнгэр» зэрэгт бур ийм егуулэмж гардгийг ч энэ егуулэлд дурджээ ^SèW 1984: 164-181]. Yyнээс гадна, «Цагаан далай нутагтай Савхалт хааны хевгуун» туульд ч урийн хутаг гуйсан егуулэмж гардаг [Хятадын нийгмийн ШУА-ийн...].
Дээд тэнгэр бурхан сахиусаас урийн хутаг гуйдаг егуулэмж монгол баатарлаг улгэрт нэн олон тохиолдохыг эрдэмтэн Дамринжав ажиглаад «Баатарлаг улгэрт ур хуухэдгуй эмгэн хегшин (хаан хатан) ендер уул хайрхан (Цагаан аав, тэнгэр, лам нар)-д хурч мергеед тэднээс урийн хутаг гуйж байгаагаар улгэрийн уйл явдал эхэлдэг <...> ийм егуулэмжууд баатарлаг улгэрт олон байхад харин баатарлаг туульст элбэг тохиолддоггуй» [Ринчиндорж 2007: 1203] гэж зааж гаргажээ. Монгол баатарлаг улгэрийг уйл явдлаар нь дан уйл явдалтай баатарлаг улгэрийн 4 зуйл, нийлмэл уйл явдал бухий баатарлаг улгэрийн 21 зуйл, нийт 25 зуйлд ангилсны дотор 8 зуйл нь бур урийн хутаг гуйсан уйл явдалтай аж [Дамринжав 2006: 62-63]. Энэ нь монгол баатарлаг улгэрийн 1/3 нь уул хайрхан (тэнгэр бурхан, Цагаан аав, лам нар)-аас урийн хутаг гуйсан уйл явдалтай гэснийг харуулж байна, мен ч монгол баатарлаг улгэрт иймэрхуу улгэр уйл явдал тун элбэг бегеед тугээмэл байдгийг харуулж байна.
Дамринжавын дугнэснээр, урийн хутаг гуйсан улгэрийн уйл явдал нь дараах сонгодог хэв загвараар ернедег:
1. Эмгэн евген хоёр ур хуухэдгуй. Эмгэн евген (хаан хатан) хоёр нас нь хэдэн зуу хэдэн мянга, хэдэн тум буюу хэдэн бум сая хуртэл ур хуухэд гарахгуйд маш зовдог.
2. Тэнгэр, уул хайрхныг тахиж, эсхул Цагаан аав, даяанд суусан лам, дээдсийн гурван сахиусаас урийн хутаг гуйдаг.
3. Тэнгэр, уул хайрхан зэргээс хайрласан ур хуухэд нь терехдее нэг гартаа цус, негее гартаа чулуу, темер, саадгийн сум зэргийг атгаж тердег.
4. Сая терсен тэр хуухэдийн хуйсийг юугаар огтолсон ч тасардаггуй, чулуугаар буюу аавынх нь мухар хар хутгаар огтлоход сая тасардаг.
5. Тэр хуухэд нь нэг хонож нэг иргийн арьсанд багтах^й, хоёр хонож хоёр иргийн арьсанд багтах^й маш тYргэн есдег... [Дамринжав 2006: 67-68].
YYнээс Yзвэл, монгол баатарлаг тууль хийгээд баатарлаг Yлгэрт ертенцийн орны ямар нэгэн хаан хатан хоёр дээр тэнгэрээс Yрийн хутаг гуйсан y^ явдал гардаг боловч, тууний сонгодог загварт тэнгэрийн орны бурхан тэнгэр нар хэнийг ертенцед илгээх тухай зевтелцдег y^ явдал гардаггYЙ байна. Иймээс тэнгэрийн орны Yлгэрийн хэсэг нь еер ирэл гаралтай бололтой байна.
Анхаарууштай нь, цеен зарим монгол баатарлаг Yлгэр хийгээд баатарлаг туульд уртээс еер шиг Yрийн хутаг гуйсан Yлгэр гардаг. Жишээлбэл, бум сая настай Бусар алдар хаан YP хYYхэдгYЙ учраас дээр Замбуутивд хYрч бурхан багшаас YPийн хутаг гуйсанд гурван гаталганаас гаталж чадвал YP хYYхэдтэй болж чадна гэжээ. Тэр ёсоор нь гурван бэрх YЙлийг бYтээгээд YP хYYхэдтэй болдог [Дамринжав 1997: 130-131]. «Ганц терсен галдамт улаан баатар»-т, дунд Замбуутивд хаан тогтох^й учраас Саргин цагаан тYшмэл дээд тэнгэрт гарч хаан хурмастаас ертенцед хаан болох хYн ^йсанд Хурмаст гурван хевгYYнээр тийм хYн эрYYлсэнд отгон хевгYYн нь хаан чулуун аавтай, хатан чулуун эхтэй, Yрэл чулуун эгчтэй, ганц терсен Галдамт улаан баатрыг олж ирсэнд, хаан Хурмаст тэр баатрыг ертенцийн хаан болно гэжээ. Тэгэхэд тэр баатар Хурмаст тэнгэрээс гурван эгчийн сахил, хYнд гартай савар, мухар хар илд аваад дунд Замбуутивд хаан суухаар буусан гэдэг [Дамринжав 1997: 151-168]. «Халзан улаан баатар» хэмээх Yлгэрт бол харин Шагжамуни бурхан дунд ертенцед хаан^й байхыг Yзээд хаан чулуун аавтай, хатан чулуун эхтэй, Yрэл чулуун эгчтэй гарди хар халзан морьтой Халзан улаан баатрыг томилж хаан суулгасан гэж гардаг [Дамринжав 1997: 169-176]. Адил нэртэй хоёр хувилбарт ч адаливтар егYYлнэ [Дамринжав 1997: 171-196].
Монгол баатарлаг туульд бас иймэрхYY YPийн хутаг гуйсан Yrä явдал бий. Жишээлбэл, урианхай туульч Авирмэдийн хайлсан «Талын хар бодон» туульд, довон хар бех етелтлее YP хYYхэдгYЙ учраас хан Хурмаст тэнгэр болон луусыг дуудан уй гашуу болов. Тэгээд Алтай ерген нутгаа харахаар явж байтал талын хар бодон
гэдэг баатар Хурмаст тэнгэрийн зарлигаар хYрч ирээд довон хар бехтэй танилцаж хевгуун нь болдог [Ринчиндорж 2007: 266-282]. Адилхан урианхай туульч Чойсурэнгийн хайлсан «Талын хар бодон» туульд талын хар бодон хан Хурмаст эцэг болон луус эхийнхээ зарлигаар YP хуухэд^й довон хар бехийн хевгуун нь боллоо гэдэг [Ринчиндорж 2007: 45-56]. Мен ЧойсYрэнгийн хэлсэн «Баян цагаан евген» туульд энэхуу YЙл явдал гарах бегеед егуулэх нь, таван хан Хурмаст дунд замбуутивийг эргэж яваад баян цагаан евген, бумын улаан хатан хоёр YP хYYхэдгYЙ байхыг Yзээд отгон Хурмастыг YP нь бол гэж гэрийнх нь баруун цамхаригаар нь таван енгийн солонго татуулан YP заяалгаж егеед дервен алтан толгойтой хун болон огторгуйд еед болжээ гэнэ [Ринчиндорж 2007: 1203]. Баяд туульч Парчингийн хэлсэн «Данихурэл» туульд, гурван зуун далан настай дагинийн евген далай хаан хийгээд Месен гэрэл хатан хоёр YP хуухэдгуй учир хатан нь далай хааныг, месер тувхан хангайн оргил дээр алтан менген хоёр суварга барьж арван гурван сан тавьж ачит гурван эрдэнэд итгэмжилж, алтан дэлхийн эздээс, Эсэруа Хурмаст тэнгэр нараас орон сахих хевгуун хайрла гэж ергеж мергеж ир гэж явуулсанд далай хаан тэр ёсоор ^йцэтгээд явж байтал, есен ергуу биетэй, хасаг туяхан заан шаргал морьтой, хараацай хар сахалтай, цаснаас цагаан самсаатай, цуснаас улаан халхтай хар улаан баатар ирж, алтан менген хоёр суварга дээр зогсож, ачит гурван эрдэнэ, аврагч номын сахиусан адистэдтай олон орны эзэд бYгдээр зевлеж танд нэг сайн хевгуун хайрлавай гээд цааш таттал нэр чинь хэн гэхэд миний нэр уртын эзэн Цасчихэр гээд Yл Yзэгдэн одсон гэнэ. Гэртээ хариад тэр зарлигийг хатандаа хэлсэнд хатан нь, надад бас тийм зарлиг соёрхоод YЗЭгдэлгYЙ одов гэжээ. Тэгээд хатан жирэмсэлж, едер хоног нь ^йцэхээр алтан суваргын YYДнээс далан давхар хялар хар будан татаж долоон енгийн солонго татаад ирэхэд хатнаас алтан цээжтэй менген бегстэй шил магнайтай цой хYрэл хYЙстэй хевгYYн мэндэлсэнд хYЙсийг нь хэрчих ирт мэс бYP даадаггYЙ, тэр нялх хевгуун нь евее аавын алмаст хар болд илдээр хэрч гэсэнд сая хYЙсийг нь хэрчсэн гэнэ [Парчин 1972: 196-201].
Эдгээр жишээнээс Yзэхэд монгол баатарлаг Yлгэр хийгээд баатарлаг туульд YP хуухэд^й хаан хатан хоёр тэнгэр уул хайрхнаас Yрийн хутаг гуйхад Yнэхээр хоорондоо зевчилж, эсвэл тэнгэр Хурмаст еерее эзэн мэдэж нэгэн сахиусыг тэр хаан хатны хевгYYн бол гэж томилж явуулдаг Yлгэр Yrä явдал байсан юм байна. YYний дотор зарим нь «Гэсэр»-ийн нелее авсан шиг байна. Тухайлбал, етелтлее YPГYЙ хаан хатан хоёртоо Хурмастын зарлигаар нэгэн баатар ирж хевгуун нь болдог нь «Гэсэр» дэх егYYлэмжтэй нэгэн адил байхаар барах^й, «Ганц терсен Галдамт улаан баатар»-т Саргин цагаан тYшмэл гэж гардаг нь «Гэсэр» дэх Царгин евгентэй тохиролцож байна. Галдамт улаан баатар хаан Хурмастаас гурван эгчийн сахил авч ертенцед бууж байгаа нь Гэсэр ялгуусан в^йн хамт ертенцед тердег Yлгэртэй адилавтар байна. «Баян цагаан евген» туульд таван хан Хурмаст, отгон Хурмастыг баян цагаан евген, бумын улаан хатан хоёрын YP нь бол гэж гэрийнх нь баруун цамхрагаар нь таван енгийн солонго татуулан YP заяалгаж егеед явсан гэдэг нь Гэсэр ертенцед бууж эхийн хэвлийд орсон Yлгэрийг санагдуулж байна. «ДаньхYрэл» туульд, далай хаанд ачит гурван эрдэнэ, аврагч номын сахиусан адистэдтэй олон орны эзэд бYгдээр зевлеж нэгэн сайн хевгYYн хайрласан зарлигийг Засучихэр гэдэг баатар ирж дамжуулж байна, Энэ бол Гэсэрийн ах Цасчихэрийн нэрийн еер бичлэг болох нь дамжиг^й.
«Гэсэр»-ээс бусад монгол туульд ийм Yлгэр YЙл явдал тохиолдож байх нь нэг бол эдгээр тууль нь «Гэсэр»-ийн нелеег авсан, нэг бол «Гэсэр» хийгээд тYYнтэй адилавтар егYYлэмж бYхий тууль нь еер нэг туулийн уламжлалын нелеег зэрэг хYртсэнтэй холбоотой байж мэднэ.
Тиймийн тулд «Гэсэр» дэх Yлгэр нь еер улс Yндэстний Yлгэр туулийн уламжлалаас ирэлтэй болох бололцоо, ялангуяа Энэтхэг тууль «Рамаяна» хийгээд бурхан шашны Yлгэр домгоос ирсэн бололцоо маш их юм. Ер нь «Гэсэр» болон еер монгол туульд Энэтхэг тууль «Рамаяна»-гийн нелее нэвтэрсэн гэдгийг эрдэмтэд зааж байсан. Жишээ нь, алдарт монголч эрдэмтэн В. Хайссиг «Алтан галав хаан» туульд «Рамаяна»-гийн нелее туссаныг [Хайссиг 1988: 16-17], франц эрдэмтэн Штевин тYвд монгол «Гэсэр»-ийн
Шарайголын гурван хааны булэгт гардаг Шиманбирожагийн дур «Рамаяна» ирэлтэй болохыг Р^Ш^К
г 2005: 566-568], Оросын эрдэмтэн Неклюдовбээр Гэсэрийн дур мен «Рамаяна» дэх баатар Раманатай холбоотой болохыг заасан байдаг [rXU1991: 172]. Иймээс тувд монгол «Гэсэр» дэх урийн хутаг гуйсан улгэрийг Энэтхэгийн эртний тууль «Рамаяна» хийгээд бурхан шашны улгэр домогтой харьцуулж узэх хэрэгтэй.
4. «Рамаяна»-тай харьцуулах нь
Энэтхэг тууль «Рамаяна»-д Раманагийн ертенцед мэндэлсэн улгэрийг дараах байдлаар егуулнэ:
1. втелтлее хаан ор залгамжлах ур хуухэдгуй хаан олон улсыг цуглуулж тахилын мандал босгон, тэнгэр сахиулсанд морьтой тахил ергеж урийн хутаг гуйжээ.
2. Тахил ергехед Эсэруа тэнгэр тэргуулэн олон сахиусан саатсан бегеед тэр уед олон сахиулсан нь «Мангасын хаан улайраад тэнгэр газар гурван ертенцийг эзлээд элдэв самуун уусгэж байна, гучин гурван тэнгэрийн хаан Хурмастыг хуртэл дарлаж байна, тиймээс та тэр мангасыг дарж ег» хэмээн Эсэруа тэнгэрт айлтгасанд «Ертенцийн хуний махбод бие биш болбол тэр мангасыг дарж чадахгуй учраас эрхбиш нэг сахиулсан ертенцед бууж, хун болон тервел сая тэр мангасыг дарж болно» гэжээ.
3. Тэгээд Эсэруа тэнгэр хийгээд олон сахиусан зевчлеед баатар сахиусан Вишнуг ертенцед буулгахаар тогтсон гэнэ.
4. Тэр тогтоол ёсоор Вишну сахиусан хааны хевгуун болон терехеер шийджээ гэнэ.
5. Хаан тахил хийж байтал нэгэн сахиусан гэнэт тахилын гал дотроос гарч ирээд хаанд нэг бутан тэнгэрийн унээн суу егч, уунийг хатандаа уулгавал дервен хевгуунтэй болно гэжээ.
6. Хааны хатан тэр сууг уугаад жирэмсэн болж, хевгуун Рамана ертенцед тержээ гэнэ. [23]
Yyний хамгийн гол онцлог нь гэвэл Раманагийн ертенцед мэндлэх уйл хэргийг хуурнэхдээ ертенцийн орны уйл явдал хийгээд
тэнгэрийн орны Yйл хэргийг тус тус егYYлж ам сээр нийлYYлсэнд бий. Энэ бол Монгол хийгээд Тев Азийн YндэстнYYДийн туулийн уламжлалд цеевтер гардаг хYYрнэлийн загвар мен бегеед монгол тYвд «Гэсэр» дэх Гэсэрийн ертенцед мэндэлсэн Yлгэрийн загвартай яг таг нийлж бий. Энэ нь монгол тYвд «Гэсэр», «Рамаяна»-гийн нелеег хYртсэн гэдгийг гэрчилж байгаа хэрэг юм.
ТYвд «Гэсэр»-ийг «Рамаяна»-тай харьцуулж Yзвэл, нэгдYгээрт, етелтлее YP хуухэд^й хаан Эсэруа тэнгэрээс Yрийн хутаг гуйсан талаар, хоёрдугаарт, тэнгэрийн сахиулсан нар хийгээд Эсэруа тэнгэр зевчилж нэгэн сахиулсныг ертенцед буулгахаар тогтсон талаар, гуравдугаарт, Гэсэр ертенцед буухын емне эх болох хYнийг ертенцеес хайсан талаар, деревдYгээрт, Гэсэр мангас шулмыг дарах YYPэгтэйгээр ертенцед бууж байх талаар еренхийдее «Рамаяна»-гийн Yлгэр YЙл явдалтай нийцэж байна.
Адилей ЗYЙл гэвэл нэгдYгээрт, тYвд Гэсэрт ертенцийн орны Yлгэр хийгээд тэнгэрийн орны Yлгэр хоёрын байрыг сольжээ. Хоёрдугаарт, тахилын мандал засаж тахил ергесен YЙл явдлыг орхижээ. Гуравдугаарт, хааны хатан тэнгэрийн сахиулсны хайрласан CYYГ ууж жирэмсэн болсон YЙл явдал алга байна. ДеревдYгээрт, Эсэруа тэнгэр хийгээд тэнгэрийн олон сахиусууд хоорондоо зевчилж нэгэн сахиусыг ертенцед терYYлэх шийдвэр гаргасныг Хоньсом бодисадваа Эсэруа тэнгэр хоёр зевчлен уг шийдвэрийг гаргалаа гэж еерчилсен байна.
Монгол «Гэсэр»-ийг «Рамаяна»-тай харьцуулж Yзвэл, нэгдYгээрт, Хурмаст тэнгэр гурван хевгYYнтэйгээ зевчилж Yйл бYтээгчийг ертенцед буулгахаар тогтсон талаар, хоёрдугаарт, Гэсэр ертенцед буухын емне эх болох хYнийг ертенцеес хайсан талаар, гуравдугаарт, Гэсэр мангас шулмыг дарах у^рэгтэйгээр ертенцед бууж байх талаар еренхийдее «Рамаяна»-гийн Yлгэр YЙл явдалтай нийцэж байна. Гэхдээ монгол «Гэсэр»-т бас ийм хэдэн адил^й ЗYЙл бий.
НэгдYгээрт, тYвд «Гэсэр»-ийн нэгэн адилаар, ертенцийн орны Yлгэр хийгээд тэнгэрийн орны Yлгэр хоёрын байрыг солижээ.
Хоёрдугаарт, тYвд «Гэсэр»-т Yрийн хутаг гуйсан егYYлэмж байж байтал монгол «Гэсэр»-т харин энэхуу егYYлэмж YГYЙ байна.
Харин монгол «Гэсэр»-т «ХYCлэн нэрт овоо»-гоор «Рамаяна» дахь тахилын мандлыг орлуулсан шинжтэй. Гэхдээ энэ нь монгол тууль дахь Yрийн хутаг гуйдаг уламжлалт егYYлэмжээс ирэлтэй бегеед Yрийн хутаг гуйсан явдлыг балархайшуулан егYYлсэн шиг байна.
Гуравдугаарт, Эсэруа тэнгэр хийгээд тэнгэрийн олон сахиусууд хоорондоо зевчилж нэгэн сахиусныг ертенцед терYYлэх шийдвэр гаргасныг тYвд «Гэсэр»-т Хоньсом бодисадваа Эсэруа тэнгэр хоёр зевчлен уг шийдвэрийг гаргалаа гэж еерчилсен бол монгол «Гэсэр»-т чанагшлаад Шагжамуни бурханы зарлигаар Хурмаст тэнгэр хевгYYнээ ертенцед буулгахаар шийдсэн болгон еерчилжээ.
ДеревдYгээрт, «Рамаяна» хийгээд тYвд «Гэсэр»-т байдаггYЙ нэгэн Yлгэр, тухайлбал овоон дээр чуулсан олон сахиус ертенцийн самууныг дарж чадах хевгYYн энэ ертенцед мэндлэх эсэхийг телгедеж, эцэг эх нь хэн болохыг телгеер заасан Yлгэр Y^ явдал монгол «Гэсэр»-т нэмэгдэн орсон байна.
Дээрх харьцууллаар монгол тYвд «Гэсэр» дэх Гэсэр ертенцед мэндэлсэн Yлгэр адил бус хэмжээгээр Энэтхэг тууль «Рамаяна» дахь Рамана ертенцед мэндэлсэн Yлгэрээс нелее авсан гэдэг нь тодорхой байна. Харин монгол «Гэсэр» дэх овоон дээр заларсан охин тэнгэр гурван телгечеер Гэсэрийн мэндлэхийг телгедYYлсэн Yrä явдлын учрыг олох гэвэл чанагшид бурхны намтар цадигийн Yлгэртэй харьцуулж Yзэх хэрэгтэй байна.
5. Бурхны намтрын Yлгэртэй харьцуулах нь
Монгол тYвд «Гэсэр» дэх Гэсэр ертенцед мэндэлсэн Yлгэр ганцхан «Рамаяна»-гаас нелее авсан гэж хэлэх юм бол учир дутагдалтай болно. Яагаад гэвэл монгол тYвд «Гэсэр»-ийн аль аль нь ч гээд бурхны намтар цадигийн Yлгэрийн нелеег ч ^н хYртсэн гэдгийг енгерсний судалгаа илрYYлээд байна. Ялангуяа монгол «Гэсэр»-т бурхны намтрын Yлгэрээс ирэлтэй ЗYЙл бишгYЙ олон байдаг. Зевхен ертенцед мэндэлсэн Yлгэрийн талаар авч хэлэхэд тохиролцоотой ЗYЙл Yлэмж байдгийг миний бие «Бээжин барын „Гэсэр" хийгээд бурхны намтар цадигийн Yлгэрийн харьцааг егYYлэх нь» гэдэг егYYлэлдээ олон жишээгээр нотлон егYYлсэн билээ [M^Effl 2014: 102-109]. Энд бид нэлээд бYДYYвч загварын
талаас Гэсэрийн ертвнцвд мэндэлсэн Yлгэрийг бyрxны ертвнцвд мэндэлсэн Yлгэртэй xaрьцyyлж Yзье.
Шагжамуни бyрxaн ертвнцвд мэндэлсэн Yлгэр мвн ервнxий загварын xyвьд тэнгэрийн орон дaxь Yлгэр xийгээд ертвнцийн орны Yлгэр xэмээx xоёр xэсгээс бYрэлдэx бвгввд энэ xоёр xэсгийг адил бус судруудад солбицуулан вг^лдэг.
1. Бyрxaн багш ертвнцвд мэндлэxийн вмнв Дивангар бyрxaн, эндээс нэгэн галба ил^ болсны дараа бyрxaн Кабалиг балгасны оронд тврвx болъё уу, «Мaxaмaяa оxин тэнгэр xэмэгдэxYЙ ину эxэ ин буюу. Cyдaдaни xaaн xэмэгдэxYЙ ану эцэг буюу» гэж Вивангирид YЗYYЛДЭГ [Монгол Ганжуур, 47: 236].
2. Шагжамуни бyрxaн ертвнцвд мэндэxийн вмнв ТYшид тэнгэрийн орон дaxь дaмбaдYгээр бодисадваа байжээ. Ертвнцийн xYMYYC ном сонсоxын тул тYшидийн оронд одож Yл чaдax xийгээд тэнгэр нар ном сонсоxын тул ертвнцвд одож чaдaxыг xaргaлзaн, вврийн ертвнцвд тврж ном дэлгэрYYЛэн, илт туулсан бyрxaн болоxоор шийджээ.
3. Тэгээд ТYшидийн орны бодисадваа нар xийгээд тэнгэрийн xввгYYДийн чуулган болж, бyрxaн чyxaм xaa ямар xYний xввгYYн болон тврвx тyxaй xэлэцжээ. Тэгээд язгуур (xaaн язгуур), орон тив (замбуутив), цаг (ертвнцийн xYн зуу rnraax цаг), уг Yндсэн (долоо долоон Yе xYртэл гэм явдaлгYЙ уг Yндсэн), эxнэр (эгэл доод эxнэр бус, бyрxны эx болоx гэж ерввл тавьсан эxнэр) таван ЗYЙлийн баримжаагаар сонголт xийж xaмгийн CYYЛД Cyдaдaни xaaн xийгээд Мaxaмaяa xaтaн xоёрын xeвгYYн болж тврвxввр шийджээ.
4. Ямар ДYрээр эxийн умайд ороx тyxaй зввтвлцсвний ДYHД зургаан соёот цагаан зааны дYрээр эxийн умайд ороxоор тогтжээ.
5. Дараа нь, бyрxaн эxийн умайд орсвн Yлгэрийг вг^лю. Мaxaмaяa xaтaн зуны дунд сарын тэргэлийн урьд долоон xоногоос нангадурт наадан жаргаж байгаад долоон xоногийн эцэст байшингийн дотор орж орон дэвсгэр дээр xэвтэж байгаад, задар мaxрaнз ирж орон дэвсгэртэй нь вргвж аваад ерэн барааны маншилагийн дээр тавьж, тэндээс анабад далайд аваачиж ариулан угаагаад, мвнгвн уулны дотор алтан жимс xaршийн тэнгэр нарын орон дэвсгэрт xэвтYYЛж байтал бyрxaн бээр зааны дуун дyyрьсxaн эxийг xэвлийд оржээ xэмээн ЗYYДЭЛЖЭЭ.
6. Тэр з^диот жаран дервен бярманаар дайлуулсанд, хатны хэвлийд богд хевг^н оржээ, тэрбээр хэрэв гэрт аваас Чаграварди хаан болох, гэрээс гарч тойн болбоос бурхан болъё уу гэжээ.
Махамаяа хатан Лумбиний цэцэглэгт нярайлах болж, бурхан эхийн умайгаас терсен гэдэг. Тэгэхэд Эсэруа алтан тороор бурхныг тосож авсан бегеед, бурхан бас номын тавцангаас ном номлогч буух мэт, шатнаас буугч терелтхтен мэт хоёр гар хийгээд хоёр хелее сунгаж терсен аж. Термегц тэнгэрээс хоёр урсгал усан бууж эх хевгYYн хоёрыг ариулсан бегеед бурхан бээр арван зуийг анхааран Yзэж арслангийн дууг дуурьсгажээ. Бас бурхан термегцее их эм болон терсен, хамгийг гэтэлгэн терсен, энд терсен гурван терел дур умайгаас терех домгийг егYYлэх бегеед хамгийг гэтэлгэн терсен терелдее еглег егехийн дYрээр баруун гараа сунган терж, энд терсен терелдее арслангийн дуу гарган терех аж [Монгол Ганжуур, 47: 222-272].
Дээрх бол «Цадигийг тэргYYлэн егYYлэхYЙ» нэрт сударт гарах Yлгэр. Бурхны намтрыг нэлээд дэлгэрэшуй ег^лсэн «Хутагт ахуй ихэд цэнгэсэн нэрт их хелген судар»-т, урьдаар тYшид тэнгэрийн оронд бодисадваа ертенцед буух тухай шийдвэр гаргаж, тэр орны бодисадваа нар хийгээд тэнгэрийн хевг^дийн чуулганаар бурхан хаа ямар хаан хатны хевг^н болох, ямар ДYрээр эхийн умайд орох тухай зевтсен сонгосон зэрэг Yлгэрийг егYYлээд, дараа нь Судадани хаан Махамаяа хатан хоёрын тэнд Yлгэр шилжиж, Махамаяа хатан зургаан соёот цагаан заан хэвлийд орж байхаар ЗYYДлээд жирэмсэн болсныг тушаагаад, дараа нь бурхны ертенцед мэндэлсэн ба бурхан мэндлэхтэй сацуу зуун нялх хевг^д, хорин мянган заан, таван зуун сайн язгууртан нярайлж, ясандарь тэргYYтэн тYмэн охид мэндлэн, найман зуун шивэгчин, таван зуун эр тугал тэргYYтэн дагалдан терснийг ег^лго [Монгол Ганжуур, 61: 1-76]. Энэ нь мен ч тэнгэрийн орны Yлгэр хийгээд ертенцийн орны Yлгэр хоёр хэсгээс бYрэлдэж байна.
ТYвд «Гэсэр»-ийг бурхны намтрын Yлгэртэй харьцуулж Yзвэл тохиролцмоор ЗYЙл ийм хэд байна. НэгдYYгээрт, Гэсэр тэнгэрийн орноос буусан нь бурхан ТYшид тэнгэрээс буусантай адилавтар байна. Хоёрдугаарт, Гэсэр ертенцед буухын емне
ертенцед эх болох хYнийг хайж тогтоосон талаар адилавтар байна. Гуравдугаарт, Гэсэрийн эх олон дагинас нэгэн хевгуунийг ергелцен огторгуйгаас бууж ирэхийг Yзмэгц ухаа алдаж унаад жирэмсэлсэн Yлгэр нь Махамаяа хатан ЗYYД зэрэглээний дунд жирэмсэлсэн Yлгэртэй баахан адилавтар байна. вер адил ЗYЙл ховор.
Харин монгол «Гэсэр»-ийн Yлгэрт бурхны намтартай тохиролцох ЗYЙл тYвд «Гэсэр»-ийн нэгэн адилаар тэнгэрийн орноос буусан, ертенцед эх болох хYн хайсан, ухаан мэдэл^й болж Yхэтхийн унаад жирэмсэлсэн ийм гурван талаар адил байхын хамт нарийн ширийн YЙл явдлын талаар тохиролцоотой ЗYЙл нэн олон байна.
НэгдYгээрт, гурван телгеч телге орхиод, Гэсэр Гарав Донров нэртэй тэр терех бий, эцэг нь уулсын хаан Оваа ^нжид энэ болох, энэ нь ГэY баяны охин Гэгсэ Амаржил болох гэж телгедсен нь Шагжамуни бурхан ертенцед мэндлэх тухай Тивангара бурхны айлдсантай нэгэн адил байна.
Хоёрдугаарт, Бээжин барын «Гэсэрийн тууж»-д Гэгсэ Амаржил шинийн наймны шене тYлээ тууж байгаад жирэмсэлсэн нь «Зуны дунд сарын тэргэлийн урьд долоон хоног»-т бурхны эх Нангадарын найраар эхлэн жаргаад арван тавны едер бурхан эхийн хэвлийд орсон гэдэгтэй холбоотой. Тэргэл гэдэг нь арван тавныг заасан нь лавтай. Тэгвэл тэргэлийн емне долоон хоног гэдэг нь яг шинийн найман болж гарна. «Гэсэрийн тууж»-д Гэсэр эхийн хэвлийд орсон едрийг шинийн наймны шене гэж, ертенцед гийсэн едрийг арван таван гэж байх нь бурхны намтар дахь тэр хоёр едертэй холбоотой байж болох юм. Ер нь «Гэсэрийн тууж»-д едер сарыг тедий л тодорхой тушаадаг YЙл хэрэг туйлын цеен байдгийг ч бодолхийлж болно.
Гуравдугаарт, Гэгсэ Амаржил хээр нэгэн их хYнтэй учралдаж Yхэтхийн унаад, сэргэсний дараа мереер нь мешгиж их хадны хендийд очоод, тэр их хYн нь алтан ширээн дээр барс цоохор тугтай барс цоохор малгайтай, барс цоохор дээлтэй, барс цоохор гуталтай, алтан ширээний мег тYшиж сууж, барс цоохор сахлаа хярах арчиж сууж, энэ шене алжаахын муугаар алжаав би гэж
байхыг харсан нь, бурхны намтарт Задар Махранз Махамаяаг менген уулын доторх алтан жимс харшид аваачин, тэнгэр нарын орон дэвсгэр дээр хэвтуулж байтал бурхан эхийн хэвлийд орсон гэдэгтэй тохиолцоотой байна. YYнд уул дотор байдаг нь бYP адил, харин «Гэсэрийн тууж»-д менген уулыг нь энгийн уул болгож, алтан жимс харшийг нь хадны хендий болгон хувируулж, тэнгэр нарын орон гэдгийг нь алтан ширээ гэж еерчилсен бололтой байна.
ДеревдYгээрт, Гэсэр эхийн хэвлийгээс ёст хYрднээр гарахдаа элээ шумнусыг тас хялайхын тулд баруун HYДЭЭ гилийж, энэ заяан тэр заяан хоёрыг тэгш харахын тулд ЗYYн нудээ харж, эсэргYYлэгч бYхнийг тас далайхын тулд баруун гараа далайж, бYгдийг эзлэн барихын тул ЗYYн гараа атгаж, шашныг мандуулахын тул баруун хелее дээш ергеж, тэрс буруу номтныг доройтуулан гишгихийн тул ЗYYн хелее жийж, догшин шумнасын CYрийг тас залгихын тулд дечин таван дун цагаан шYДЭЭ зуусаар терсен гэдэг нь, бурхан хамгийг гэтэлгэн терсен терелдее еглег егехийн дYрээр баруун гараа сунган терж, энд терсен терелдее арслангийн дуу гарган терех зэрэгтэй адилавтар байна.
Тавдугаарт, Гэсэрийг мэндэлж байхад гаднах мал адгуусан нь цугаар хээлтэж, удаляй хонь, гуу, ухэр нь теллесен ба нохой нь гелгелсен гэдэг нь, бурхан мэндлэх уед олон хуухэд, Ясандарь тэргуулэн тумэн охид мэндэлсэн, хорин мянган заан, таван зуун эр тугал тэргуутэн дагалдан терсен гэдэгтэй тохиролцоотой байна.
Зургадугаарт, бурхны намтрын улгэрт, урийн хутаг гуйсан уйл явдал байхгуйтэй нэгэн адил, монгол «Гэсэр»-т ч урийн хутаг гуйсан уйл ядвал байхгуй. Гэтэл «Хуслэн нэрт овоон»-ы чуулганаар урийн хутаг гуйсан уйл хэргийг балархайшуулан хэлсэн шинжтэй. Балархайшуулан егуулсэн нь бурхны намтрын улгэрээр уг улгэрийг дахин еерчилсентэй холбоотой. Хурмаст тэнгэрийн хевгуун бурхны зарлигаар ертенцед буухаар тогтчихсон байдал дор, ертенцийн хумуус овоо тахиж уул усны эзэд сахиус хийгээд дээд тэнгэрээс урийн хутаг гуйснаар Гэсэр ертенцед мэндэллээ гэсэн егуулэмжийг улдээвэл, бурхны зарлигийг дагасан хийгээд урийн хутаг гуйсан хоёр нь зерчилтэй зуйл болж улдэх нь мэдээж. Тиймээс ийм зерчлийг устгахын телее, бурхны намтарт
улам ойртуулах зорилгоор урийн хутаг гуйсан YЙл явдлыг зориуд балархайшуулсан гэж ойлгох нь учир ёсонд нийцэх биз ээ. YYнээс Yзэхэд, тYвд «Гэсэр»-г бодвол монгол «Гэсэр»-ийн Yлгэр нь бурхны намтрын Yлгэрийн нелеег илуу хYртсэн байна.
6. ДYгнэлт
Монгол тYвд «Гэсэр» дэх Гэсэр ертенцед мэндэлсэн Yлгэрийг энэтхэг тууль «Рамаяна» хийгээд бурхны намтрын Yлгэртэй харьцуулж Yзсэний ДYHД ийм хэдэн ЗYЙл хураангуйлж болно:
НэгдYгээрт, монгол тYвд «Гэсэр»-т Гэсэрийн мэндэлсэн Yлгэрийг тэнгэрийн орон дахь Yлгэр болон ертенцийн орны Yлгэр хоёр хэсэг болгон хэлдэг нь Энэтхэг тууль «Рамаяна»-гийн нелеег ихэд авсан, тууний хуурнэлийн дэс дарааг байрыг нь сольж ашигласантай холбоотой. Ялангуяа тYвд «Гэсэр»-т ертенцийн орны YP хуухэдгуй хаан хатан хоёр тэнгэрийн сахиуснаас Yрийн хутаг гуйсан Yлгэрийг Yлдээж байхаараа «Рамаяна»-гийн нелеег илYY хYлээсэн болох нь мэдэгдэж байна.
Хоёрдугаарт, монгол тYвд «Гэсэр» дэх Гэсэрийн мэндэлсэн Yлгэрт зевхен «Рамаяна»-гийн нелее туссан бус, харин бурхан шашны нелее, ялангуяа бурхны намтрын Yлгэрийн нелее ч туссан байна. Гэхдээ тYвд «Гэсэр» бурхан шашны нелее авсан боловч, тохиролцоотой ЗYЙл маш цеен, харин монгол «Гэсэр»-т бурхны намтрын Yлгэртэй тохиролцох ЗYЙл нэн Yлэмж байх нь монгол «Гэсэр» бурхны намрын Yлгэрийн нелеег илуу авсан болохыг харуулж байна.
Гуравдугаарт, монгол «Гэсэр» дэх ХYCлэн нэрт овоон дээр чуулган чуулсан егуулэмж гурван талын ирэл гаралтай бегеед тодруулж хэлбэл монгол тууль дахь овоо тахиж Yрийн хутаг гуйдаг уламжлалт YЙл явдал, «Рамаяна» дахь тахилын мандал засаж Yрийн хутаг гуйсан егуулэмж болон бурхны намтар цадигийн Yлгэр дэх Диваангар бурхан Шагжамуни бурхан ертенцед мэндлэх тухай айлдсан гурвыг нийтгэн еерчилсен егYYлэмж мен. «ХYCлэн нэрт овоо» нь «Рамаяна» дахь «Тахилын мандал»-тай тохиролцох ЗYЙл. «Рамаяна»-гийн нелеег ихэд Yлдээсэн тYвд «Гэсэр»-т Yрийн хутаг гуйсан YЙл явдлыг ил бегеед дехмеер хуурнэдэг бол,
бурхны намтрын улгэрийн нелеег ихэд авсан монгол «Гэсэр»-т харин бурхны намтрын дагуу урийн хутаг гуйсан уйл явдлыг балархайшуулан, Хуслэн нэрт овоон дээр телгечид телге татаж Гэсэрийн мэндлэхийг хуссэн, айлдсанаар орлуулан гаргасан байна.
Деревдугээрт, «Гэсэр»-ээс бусад монгол туульд бас ур хуухэдгуй хаан хатан хоёр тэнгэр уул хайрхнаас урийн хутаг гуйхад бурхан тэнгэр нар хоорондоо зевчилж, эсвэл тэнгэр хурмаст еерее эзэн мэдэж нэгэн сахиусныг тэр хаан хатны хевгуун бол гэж томилж явуулдаг улгэр уйл явдал гардаг нь «Рамаяна»-гийн улгэр эрт дээр уед монголчуудын дотор дэлгэрэн монгол баатарлаг туулийн уламжлалыг нелеелж, чанагшлаад «Гэсэр»-г нелеелж байсантай холбоотой биз ээ. Харин монгол туульд ургэлж гардаг алтай хангайн оройд арван гурван овоо босгож урийн хутаг гуйдаг уламжлалт уйл явдал нь Энэтхэгийн тууль улгэр дэх урийн хутаг гуйдаг улгэрийн загварыг хулээн авахад ул суурь нь болсон байна.
Ном 3YÖ
Дамринжав 1997 — Балжаан Дамринжав. Алдуузай мэргэн. Yрэмч:
Жинжааны ардын хэвлэлийн хороо, 1997. Дамринжав 2006 — Балжаан Дамринжав. Ойрадын баатарлаг улгэрийн
судлал. Бээжин: Yндэстний хэвлэлийн хороо, 2006. Замлин сенчиний... 1959 — Замлин сенчиний намтар оршив / Ринчений хэвлэлд бэлтгэсэн. Улаанбаатар: БНМАУ-ын Шинжлэхуй ухаан ба дээд боловсролын хурээлэнгийн хэвлэл, 1959. Монгол Ганжуур, 47 — Монгол «Ганжуур»-ын 47-р боть буюу «Элдэв билиг барамид»-ын «Цадигийг тэргуулэн егуулэхуй» нэрт сударт бий. Хуудасны дугаар хоёр зуун гучин зургаа, дээд. Монгол Ганжуур, 61 — Монгол «Ганжуур»-ын 61-р боть буюу «Элдэв»-ын судрын хоёрдугаар ботийн «Хутагт ахуй ихэд цэнгэсэн нэрт их хелген судар», хуудасны дугаар нэгээс далан зургаа хуртэл. Парчин 1972—ПарчинМ. Данихурэл // Аман зохиол судлал. Улаанбаатар:
Шинжлэх ухааны академийн хэвлэх уйлдвэр, 1972. Х. 196-201. Ринчиндорж 2007 — Ринчиндорж нар. Монгол баатарлаг туулийн
чуулган. 2-р боть. Бээжин: Yндэстний хэвлэлийн хороо, 2007. Хайссиг 1988 — Хайссиг В. Оршил // Алтан галба хаан. Хайлаар: ввер Монголын соёл^1н хэвлэлийн хороо, 1988.
Цэцэнбат 2015 — Цэцэнбат. «Гэсэрийн тууж» Aaxb бyрxны зарлигийн учир // Дундад улсын монгол судлал. 2015. № 3. Х. 71-76.
srnea 2014 -
1^Ш^Ж))2014^Ш4Ш(&Ш120т),Ш102-109 Ж
ж-
1984 - ШШ^МШ^Ш^МШ^ ШХШЮ) Ш-Ш&ШЪШ (-), Ш, 1984^, ^164-181
^rn.^wmw 1981 -
566-568^o
2016 -
47 ж
1991 - ш^а^ш