Научная статья на тему '1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН YЕД МОНГОЛД БАЙСАН ХАЛИМАГУУДЫН НЭР, ТООГ ТОДРУУЛАХ НЬ (= УТОЧНЕНИЕ ИМЕН И ЧИСЛЕННОСТИ КАЛМЫКОВ, ПРОЖИВАВШИХ В МОНГОЛИИ ВО ВРЕМЯ РЕВОЛЮЦИИ 1921 ГОДА)'

1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН YЕД МОНГОЛД БАЙСАН ХАЛИМАГУУДЫН НЭР, ТООГ ТОДРУУЛАХ НЬ (= УТОЧНЕНИЕ ИМЕН И ЧИСЛЕННОСТИ КАЛМЫКОВ, ПРОЖИВАВШИХ В МОНГОЛИИ ВО ВРЕМЯ РЕВОЛЮЦИИ 1921 ГОДА) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
50
16
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
МОНГОЛИЯ / КАЛМЫКИЯ / 1920-Е ГГ / МОНГОЛЬСКАЯ РЕВОЛЮЦИЯ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Норовсамбуу Наранжаргал

Введение. Активные связи между Монголией и Калмыкией осуществлялись в 1920-х гг. В 1921 г. в Монголию прибыли калмыки, которые принимали участие в событиях монгольской революции. До сих пор не было никаких сомнений в том, сколько калмыков участвовало в событиях тех лет в Монголии. Известны сведения о 130 калмыках, большинство из которыхнаходились в Монгольской народной армии и являлись также переводчиками. Цель статьи - дать уточненные сведения об участии калмыков в монгольской революции 1921 г. на основе анализа новых архивных данных. Результаты. Представлены новые данные о калмыках, прибывших в Монголию в 1921 г. Уточнены количественные данные, сделан вывод, что всего в монгольских событиях в начале 1920х гг. принимали участие 136 представителей калмыцкого народа.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ETHNIC KALMYKS THAT LIVED IN MONGOLIA DURING THE REVOLUTION OF 1921: NAMES AND NUMBERS SPECIFIED

Ntroduction. The contacts between Mongolia and Kalmykia were intensive enough in the 1920s. In 1921, a group of Kalmyks arrived in Mongolia to further participate in the revolutionary events. So far there have been no essential doubts as for numbers of ethnic Kalmyks to have been involved into the revolutionary movement. There is available data on 130 Kalmyks the bulk of whom were serving in the Mongolian People’s Army and also functioned as translators. Goals. The article aims at analyzing newly discovered archival materials to specify data on the participation of Kalmyks in the Mongolian Revolution of 1921. Results. The paper introduces new data on Kalmyks that arrived in Mongolia in 1921, clarifies their numbers, and concludes the Mongolian events of the early 1920s were attended by a total of 136 ethnic Kalmyks.

Текст научной работы на тему «1921 ОНЫ ХУВЬСГАЛЫН YЕД МОНГОЛД БАЙСАН ХАЛИМАГУУДЫН НЭР, ТООГ ТОДРУУЛАХ НЬ (= УТОЧНЕНИЕ ИМЕН И ЧИСЛЕННОСТИ КАЛМЫКОВ, ПРОЖИВАВШИХ В МОНГОЛИИ ВО ВРЕМЯ РЕВОЛЮЦИИ 1921 ГОДА)»

УДК 355.48

DOI: 10.22162/2587-6503-2021-2-18-19-41

1921 оны хувьсгалын Yед монголд байсан халимагуудын нэр, тоог тодруулах нь (= Уточнение имен и численности калмыков, проживавших в Монголии во время революции 1921 года)

Наранжаргал Норовсамбуу1

1 Центр по изучению языка, истории и культуры ойратов «Тод номын гэрэл» (8, район Сухбаатар, ул. Бага тойруу, 210646 Улан-Батор, Монголия)

научный сотрудник

ORCID: 0000-0001-5788-4618. E-mail: mr.naranjargal@mail.ru

© КалмНЦ РАН, 2021 © Норовсамбуу Наранжаргал, 2021

Аннотация. Введение. Активные связи между Монголией и Калмыкией осуществлялись в 1920-х гг. В 1921 г. в Монголию прибыли калмыки, которые принимали участие в событиях монгольской революции. До сих пор не было никаких сомнений в том, сколько калмыков участвовало в событиях тех лет в Монголии. Известны сведения о 130 калмыках, большинство из которыхнаходились в Монгольской народной армии и являлись также переводчиками. Цель статьи — дать уточненные сведения об участии калмыков в монгольской революции 1921 г. на основе анализа новых архивных данных. Результаты. Представлены новые данные о калмыках, прибывших в Монголию в 1921 г. Уточнены количественные данные, сделан вывод, что всего в монгольских событиях в начале 1920-х гг. принимали участие 136 представителей калмыцкого народа. Ключевые слова: Монголия, Калмыкия, 1920-е гг., монгольская революция

Для цитирования: Наранжаргал Н. 1921 оны хувьсгалын Yед монголд байсан халимагуудын нэр, тоог тодруулах нь (= Уточнение имен и численности калмыков, проживавших в Монголии во время революции

1921 года) // Бюллетень Калмыцкого научного центра РАН. 2021. № 2. С. 19-41. DOI: 10.22162/2587-6503-2021-2-18-19-41

UDC 355.48

Ethnic Kalmyks That Lived in Mongolia during the Revolution of 1921: Names and Numbers Specified

Naranjargal Norovsambuu1

1 Tod Nomyn Gerel Center for the Study of Oirat Language, History and Culture (8, Baga Toiruu St, Sukhbaatar District, 210646 Ulaanbaatar, Mongolia) Research Associate

ORCID: 0000-0001-5788-4618. E-mail: mr.naranjargal@mail.ru

© KalmSC RAS, 2021 © Norovsambuu Naranjargal, 2021

Abstract. Introduction. The contacts between Mongolia and Kalmykia were intensive enough in the 1920s. In 1921, a group of Kalmyks arrived in Mongolia to further participate in the revolutionary events. So far there have been no essential doubts as for numbers of ethnic Kalmyks to have been involved into the revolutionary movement. There is available data on 130 Kalmyks the bulk of whom were serving in the Mongolian People's Army and also functioned as translators. Goals. The article aims at analyzing newly discovered archival materials to specify data on the participation of Kalmyks in the Mongolian Revolution of 1921. Results. The paper introduces new data on Kalmyks that arrived in Mongolia in 1921, clarifies their numbers, and concludes the Mongolian events of the early 1920s were attended by a total of 136 ethnic Kalmyks.

Keywords: Mongolia, Kalmykia, 1920s, Mongolian Revolution

For citation: Norovsambuu Naranjargal. Ethnic Kalmyks That Lived in

Mongolia during the Revolution of 1921: Names and Numbers Specified.

Bulletin of the Kalmyk Scientific Center of the RAS. 2021. No. 2. Pp. 19-41. (In Russ.). DOI: 10.22162/2587-6503-2021-2-18-19-41

Товчлол

1921 оны Монголын хувьсгалд багагуй халимагууд оролцсон юм. Энэхуу уйл явдалтай холбоотойгоор монголд албан ажлаар, цэргийн албан сургагчаар ажиллахаар, монгол улсаар дамжин бу-сад улсад тусгай уурэг гуйцэтгэхээр, ар гэрээ дагах, амьдралын шаардлагаар суурьших зэрэг шалтгаанаар 136 халимаг хун алба хааж, ажиллаж амьдарч байжээ. Тэдгээрээс 130 хуний нь нэр то-дорхой байна.

Халимагууд Хаант Оросын бурэлдэхуунд орсноос хойш ах дуу монголчуудтайгаа харилцахыг чухалчилж байсан ч тэр бур санас-наар нь болохгуй байлаа. Монгол болон Халимагуудын хоорон-дын харилцаа идэвхэжсэн уеудийн нэг бол 1920-иод он байлаа.

Энэхуу судалгаандаа 1921 оны хувьсгалын уед Монголд ажиллаж байсан халимагуудын нэрсийг тодруулахыг зорьсон болно. Энеедрийг хуртэл тухайн уед Монголд хичнээн халимагууд байсан нь тодорхойгуй бегеед эдгээр халимагуудын ихэнх нь монго-лын ардын журамт цэрэгт алба хааж, монголд байсан зевлелтийн цэргийн ангиудад орчуулагч-аар ажиллаж, монголоор дамжин бу-сад улсуудад тусгай даалгавар гуйцэтгэж байсан зэрэг нь тэднийг тоог тодорхой гаргаж нэрсийг нь тодруулахад илуу тевегтэй бол-гож байна. Иймээс Халимагийн ундэсний тев архив болон Монголын ундэсний тев архив дахь баримт материал, Монголд алба хааж байсан халимагуудын дурдатгал, дурсамж зэрэгт тулгуурлан тэдгээрийг тодруулахыг оролдсон болно. Энэ талаар судлаачид енее хуртэл дорвитой судалгаа хийгээгуй бегеед миний бие ма-гистрын зэрэг горилсон судалгааны бутээлдээ тэдний тоог 114 гэж гаргасан боловч суулийн уеийн судалгаагаар энэ тоо нэмэгдсээр байна. 1921 оны хувьсгалын уед Монголд ажиллаж байсан халимагуудын нэрийг тодруулснаар тухайн уеийн зарим уйл явдлыг ойлгоход дехем болох юм. Энэ уед Монголд ажиллаж байсан ха-лимагуудыг дараах байдлаар ангилан узэж болохоор байна. YYнд:

— Цэргийн алба хааж байсан халимагууд

— Монголд албан ажлаар ирж байсан халимагууд

— Монголоор дамжин тусгай YYPЭг ^йцэтгэж байсан халима-гууд

— Монголд алба хааж байсан Халимагуудын ар гэр

— Бусад хэмээн ангилан Yзэж болохоор байна.

Цэргийн алба хааж байсан халимагууд: Зевлелт Оросын ЗYгээс Ази тивд социалист хувьсгалыг экспортлох бодлогодоо Зевлелт Халимагуудыг ашиглах бодлого баримталж байсан нь Москвад очсон Ардын намын телеелегчид цэргийн зевлех, сур-гагчаар туслах хYCэлт тавьсантай давхацсанаар улаан армид алба хааж байсан Халимагуудыг Монголд уурэг гуйцэтгуртэхээр шийд-вэрлэжээ. Ингэснээр Монголд алба хаах халимаг дайчдыг сонгон бэлтгэх ажлыг Халимагт 3 удаа зохион байгуулж, бэлэн болсон дайчдыг хоёр хэсэг болгон илгээсэн байна.

Халимаг цэргийн сургагч нарын эхний хэсэг: Москвад Ула-ан армийн Халимаг морин цэргийн ангийн зохион байгуулагч, улс терийн удирдагчаар ажиллаж байсан Х. Б. Кануков 1921 оны нэгдYгээр сарын суулээр Халимагийн 108-р хорооны дарга В. А. Хомутниковт еерийн дарга нарын дотроос 16-20 халимаг дарга нарыг шилж сонгон авч Москвад ирэхийг даалгасан цахил-гаан илгээжээ. В. А. Хомутников уг цахилгааныг хYлээн аваад «еерийн хорооны сумангийн дарга Андрей Дрючков, Цаган Манж Очиров, сумангийн орлогч Алексей Ханхалжинов, хорооны адью-дант Тимофей Шивидов, тYYний туслах Борис Юнзуков, салааны дарга Коколда Лиджиев, Наран Манжиков, Дорж Мартышкин, Дорж Дарминов, Боля Шургучинов, Бадма Манжиков, Доржа Эр-дниевич Шапшуков, хорооны зэвсгийн дарга Петр Иванов, ханган бэлтгэхийн орлогч, хорооны тугчин Керядык Сафонов, темер за-мын Сальск ертеенеес Николай Кануков, Илья Теврюков, Иван Манджиков, Зул Корняев» нарын 18 бага даргыг авч Москвад оч-жээ [Оглаев 1977: 33-34].

Эдгээр сургагч нарын ихэнх нь намын гишуун бегеед Кануков Харти Бадиевич 1918 онд, Хомутников Василий Алексеевич 1917 онд, Шивидов Тимофей Бадиевич, Иванов Петр Борисович, Дрючков Андрей Дмитриевич нар 1919 онд ОК(б)Намын гишуунээр элссэн туршлагатай хувьсгалчид байсан бол Манжиков Дорж Иванович, Шапшуков Георгий Андреевич, Лиджиев Коколда Иванович, Манжиков Некядя Онинович, Сафонов Керядык

Апинович, Шургучинов Боля Шургучинович, Ханхалжинов Алексей Алексейвич нар намын орлогч гишууд байв. Мен Манджиев Наран Тонхеевич, Очиров Цагаан Манджи, Юнзуков Борис нар 1921 онд тус тус ОК(б)Н-ын гишYYнээр элссэн бол Теврюков Илья Абрамович, Мартышкин Доржа Манжикович нар хожим 1923 онд намын гишYYнээр элссэн улс терийн хувьд итгэл хYлээлгэж болох намын боловсон хYчин байлаа. Намын гишYYн биш ганц хYн бай-сан нь Кануков Николай Бадиевич боловч тэрээр тус бYлгийн ах-лагч Х. Б. Кануковын дYY байсан юм. Багийн бYрэлдэхYYнийг на-сны хувьд авч Yзвэл хамгийн залуу нь Манджиев Наран Тонхеевич 21 настай, хамгийн ахмад настай нь Мартышкин Доржа Манжико-вич бегеед 40 настай байв. Эдгээр 18 хYнээс 11 нь 21-29 насны-хан байсан бол Yлдсэн 7 нь 30-40 насныхан байжээ. Эндээс Yзэхэд, эдгээр дайчид насны хувьд идэр залуу ч иргэний дайнд оролцож, хороо, суман удирдаж байсан дайн тулаан болон цэрэг зохион бай-гуулах дадлага, туршлагатай, намын гишYYн болж улс терийн Yзэл бодол нь телевшсен цэрэг, улс терийн чадварлаг мэргэжилтнYYД байлаа.

Халимаг сургагчдыг ийнхYY Монголд илгээсэн явдал нь Ав-тономит Халимагийн засгийн газрын шийдвэр бус Улаан армийн дээд удирдлагын шийдвэр байлаа. Харин эдгээр сургагч нарыг сайн дурын Yндсэн дээр сонгож авсан бегеед хэдийгээр даалга-вар нууц байсан хэдий ч дээрх сургагчид еерсдийг нь Монгол руу явуулна гэдгийг бшуухэндээ мэдэж байсан гэдгээ дурсамждаа егYYлснээс Yзвэл тэд Зевлелт Оросын ЗYгээс Монголд явуулсан даалгаврыг гYЙцэтгэхээр сайн дураар Монголд иржээ.

Эдгээр сургагч нарыг Тонхой ертеенд байхад нь Монголд ажиллах даалгавартай нь холбоотойгоор бYгдэд нь нууц нэр егсен тухай мэдээлэл Халимагийн Yндэсний архивын сан хемрегт бай-даг. Энэ нь:

1) Кануков Харти Бадиевич — Вокунаев Итрах;

2) Хомутников Василий Алексеевич — Кекеев Сангаджи;

3) Шивидов Тимофей Бадиевич — Гюмбеев Коко;

4) Иванов Петр Борисович — Лундуков Шагдыр;

5) Дрючков Андрей Дмитриевич — Бен-Али;

6) Левин Михаил Абрамович — Норво;

7) Ханхалжинов Алексей Алексеевич — Турхунаев Ханду;

8) Теврюков Илья Абрамович — Кюлценгеев Цецен;

9) Мартышкин Доржа Манжикович — Нутугаев Монгол;

10) Кануков Николай Бадиевич — Налхаев Артур;

11) Манжиков Алексей Иванович — Толоктаев Болзок;

12) Шапшуков Доржа Эрдниевич — Дорджиев Цебек;

13) Сафонов Керядык Апинович — Боглаев Джама;

14) Шургучинов Боля Шургучинович — Нуртаев Кюмен;

15) Лиджиев Коколда Иванович — Мустабеков Бембя;

16) Манжиков Бадьма Онинович — Толвуртаев Кюмен;

17) Манджиев Наран Тонхеевич — Бимбаев Мацак Тонхеевич;

18) Очиров Цаган-Манджи — Хамбаев Самбу;

19) Юнзуков Борис — Номинханов Церен-Дорджи [НА РК. Р-137.Оп. 1.Д. 8. Л. 30] гэсэн нэрсийг егчээ.

Эдгээр сургагч нар Монголд байх хугацаандаа бYгд дээрх нэ-рийг хэрэглэж байсан бегеед зарим нь бYP дахин нэмж еер нэр хэ-рэглэх тохиолдол байв. Тухайлбал, Х. Б. Кануков л гэхэд Ухонаев [Д. СYхбаатарын тухай баримт 1960: 176], Итрах Вакунаев, тор-гууд Балданцэрэн [МУYТА. ТБА. Х. 1. Д. 1. Хн. 81] зэрэг нэрийг хэрэглэж байжээ. Харин Манджиев Наран Тонхеевич, Юнзуков Борис нар Бимбаев Мацак Тонхеевич, Номинханов Церен-Дорджи гэх энэ нууц нэрээрээ насан эцэслэтлээ амьдарсан юм.

Эдгээр сургагчдын яг хэдний едер монголд ирсэн нь тодорхой^й бегеед 1921 оны 5 дугаар сарын суул, 6 дугаар сарын эхээр ирсэн гэсэн тоймлосон хугацаа байдаг. Энэ тухай архивын баримтад байхгYЙ, харин бусад эх сурвалжийг ашиглан тодруул-бал, тус бYлэгт багтан ирсэн сургагчдын ихэнх нь тавдугаар сарын суул, зургаадугаар сарын эхээр ирсэн хэмээн дурдатгалдаа егуулсэн байдаг бол Г. А. Шапшуков «... Монгол улсын умард хилийн Маймаа (одоогийн Алтанбулаг) хэмээх жижиг хотод 1921 оны 6 дугаар сарын 3-ний едрийн Yдээс хойш хYрэлцэн ирлээ» [Шапшуков 1975: 105] гэсэн бол Ц.-Д. Номинханов «... Бид Хиаг-тын усан буудлаас хос морьтой улаа хесег хелслен авч 1921 оны 6 дугаар сарын 4-ний орой Монголын хилийн эхний хот Маймаа

хотод хYрсэн...» [Номинханов 1977: 68] зэргээр ирсэн едрее тодор-хой заасан байдаг. Хожмын Тамбовын морин цэргийн сургуульд ажиллаж байсан Г. А. Шапшуков, Халимагийн анхны шинжлэх ухааны доктор, хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн болсон Ц-Д. Номинханов нарын сэхээтнуудийн дурдатгалдаа егYYлсэн цаг хуга-цааг бодитой хэмээн тус бYлгийг Алтанбулагт 1921 оны 6 дугаар сарын 3-аас 4-ний хооронд ирсэн гэж Yзэж байна.

Х. Б. Кануковын ахалж ирсэн энэ бYлгийн бага дарга нарын нэр болон тоог нарийвчлан авч Yзвэл зереетэй байна. Х. Б. Кануковын тушаалаар В. А. Хомутников еерийн хорооны 14 бага дарга дээр темер замын Сальск ертеенеес нэмж 4 бага даргыг авч нийт 18 бага даргатай хамт 19 хYн Москвад очсон бегеед тэдэн дээр Х. Б. Кануков нэмэгдээд 20 хYн болж байна. Харин Тонхой ертеен дээр Монгол руу явж байсан 19 сургагчид нууц нэр егехед анх Халимагаас В. А. Хомутниковын авч гарсан Зул Корнаев, Дорж Дарминов нарын нэр байх^й бегеед харин Левин Михаил Абрамович нэмэгдэн Норво гэх нууц нэр авсан боловч Монголд очсон эхний сурагч нарын дотор тууний нэр алга байна.

Тухайн Yед халимаг сургагчид ганц нэгээрээ ирэх тохиолдол байсан бегеед анх В. А. Хомутниковын бYлэгт багтан Халимагаас гарсан Дорж Дарминовын нэр Монголд ирсэн хоёр удаагийн сургагчдын бYртгэлд байх^й ч 1922 онд Жаа ламыг устгах тусгай даалгавар гYЙцэтгэж яваад баригдан буудуулсан байдаг. Эндээс Yзвэл 1921 оны хавар Монголд тусгай даалгавар ^йцэтгэхээр ирсэн халимаг сургагч нарын бYлэг Х. Б. Кануков, В. А. Хомутников, А. Д. Дрючков, Ц. М. Очиров, А. А. Ханхалжинов, Т. Б. Шивидов, Б. Юнзуков, К. И. Лиджиев, Н. Т. Манжиков, Д. А. Мартышкин, Б. Ш. Шургучинов, Н.(Б). О. Манжиков, Г. А. (Д. Э.) Шапшуков, П. Б. Иванов, К. А. Сафонов, Н. Б. Кануков, И. А. Теврюков, Д. И. Манджиков нарын 18 хYн багтаж байжээ.

Эдгээр халимаг сургагчид Ардын журамт цэрэг болон Зевлелтийн аялан байлдах корпусын бурэлдэхуунд орж 1921 оны 7 дугаар сарын 8-нд Нийслэл хYрээнд ирж, 1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын Засгийн Газрыг тунхаглах, монгол орныг гамин, бароны Yлдэгдлээс челеелех ykh хэрэгт багагYЙ YYPЭгтэй оролц-сон юм.

Халимаг цэргийн сургагч нарын хоёр дахь хэсэг:

Ардын засгийн газрыг байгуулсны дараа Монгол орны нутаг дэвсгэрээр бутран сарниад байсан гамин болон цагаан цэргийн Yлдэгдлийг Монголын нутаг дэвсгэрээс хеен гаргаснаар хувьс-галын YЙл хэргийг бурэн ялалтад хYргэх байлаа. Ардын засгийн газар нехцел байдлыг харгалзан Yзээд аялан байлдах корпусын цэргYYДийг цагаантны Yлдэгдлийг дуусгах хYртэл Монгол нутагт байлгаж, АЖЦ-т туслуулах хYCЭлтийг Зевлелтийн талд 1921 оны 7-р сарын 12-нд тависан байна [Внешняя политика СССР 1944: 149] . Уг хYCЭлтийн дагуу 1921 оны 8 дугаар сарын 10-нд Г. В. Чичерин «Одоогийн ноцтой байдал нийтийн дайсныг хамжин устгах тус хоёр улсын ашиг сонирхолыг хамжин Yзэх нь ЗYЙтэй ... Монгол улсын ардын хувьсгалт засгийн газрын хYCЭлтийг бYрэн дYYPЭн хYлээн авч байна» гэсэн хариу ируулсэн байдаг [Советско-монгольские отношения 1966: 8-9].

Монголд орж ирээд байсан Зевлелтийн цэргуудийг хэсэг ху-гацаанд Монголд Yлдээх шийдвэр хоёр улсын засгийн газрын хороонд ийнхуу шийдэгдэж байх Yед Халимагт Монгол руу ил-гээх хоёр дахь ээлжийн бага дарга нарыг бYPДYYлэн бэлэн бол-гожээ. Энэхуу Халимаг бага дарга нарын хоёр дахь бYлгийг Зевлелтийн засгийн газарт улаан армийн аялан байлдах корпусын цэргийг Монголд тYP хугацаанд Yлдээх Монголын засгийн газрын «... хYCЭлт ирэхээс емне хувьсгалт цэргийн зевлелд (Халимагийн хувьсгалт цэргийн зевлел болов уу. — Н. Н.) Монголын ардын хувьсгалт армийн хYCЭлтээр <...> явуулахаар шийдсэн» гэж суд-лаач О. Ю. Оглаев Yзсэн байдаг. Хэрэв энэ Yнэн бол уг хYCЭлтийг Д. СYхбаатарын нарын АЖЦ-ийн удирдагчдын ЗYгээс урьд ирээд байсан Х. Б. Кануков нараар уламжлуулан тавьсан байж болох юм. Д. СYхбаатар АЖЦ-т алба хааж байсан халимаг сургагчдыг орос болон монгол хэл мэддэг хумуус маш хэрэгтэй хэмээн ендреер Yнэлдэг байсан билээ. Халимагийн цэргийн комиссариатас Калмыцкий Базар (Халимагийн зээл) сууринд байрлаж байсан халимаг морин цэргийн бэлтгэл дивизионы цэрэг, дарга нараас 52 за-луу дайчдыг сонгон авч, Ижилийн тэртээх цэргийн тойргийн шта-бын мэдэлд шилжYYлээд улмаар 1921 оны 8 дугаар сарын 18-нд Монташ Лиджиевээр удирдуулан Самар хот руу явуулжээ.

Эдгээр дайчдын ахлагч нь Лиджиев Монташ, салааны дарга нь Уланов Иван нар байсан бегеед тэдний бYрэлдэхYYнд Ижилийн эрэг орчмын цэргийн комиссариатаас армид татагдсан Лиджи-ев Монташ, Уланов Иван, Бадукаев Бадма Халга, Босхомджиев Улюмджи, Ильянов Мучка, Морхадыков Бурдан, Мясненко Петр, Каменский Михаил нар; Яндыко Мочажын цэргийн комиссариатаас татагдсан Очиров Могу, Лиджи Гаряев Оджа, Болдырев Манджи, Бадмаев Лиджякя, Ванькаев Бембе, Дораев Мухта, На-тыров Очир, Отхаев Тюрбе, Малзрыков Лиджи Гаря, Надбитов Тюлюмджи нар; Манычийн цэргийн комиссариатаас татагдсан Арашкиев Саран, Цебеков Тануш, Баранов Эрэнцен, Савкинов Дор-джи, Тутаев Будя, Мукебенов Александр, Миндеев Авлян, Каруев Окон, ЛиджиевМуджа, Балтыков Сангаджи Гаря, Мукаев Ядош, Чавяев Анджа, Савгуров Манджи, Душаев Адык, Микалаев Очир Гаря, Гучинов Ноха, Шопкаев Сангаджи, Мугульджиков Василий, Шалбуров Артюш, Очиров Ханцан, Каблунов Эренджен, Мамонтов Дмитрий, Трешев Николай, Шопкаев Сангаджи, Захаров Петр, Босаев Cулейман, Аристаев Ильяс, Перепелицын Дмитрий, Шпаков Петр, Таранин Павел, Самойленко Павел, Хворошин Иван, Резвушкин Яков, Бориснев Григорий [НА РК. Ф. Р-3. Оп. 2. Д. 375. Л. 4] нар 52 хYнээс бурдэж байлаа. Бие бYрэлдэхYYнийг насных нь хувьд авч Yзвэл, 1895 онд терсен 26 настай байлдагч 1, 1896 онд терсен 25 настай байлдагч 1, 1897 онд терсен 24 настай байлдагч 3, 1898 онд терсен 23 настай байлдагч 24, 1899 онд терсен 22 настай байлдагч 3, 1900 онд терсен 21 настай байлдагч 8, 1901 онд терсен 20 настай байлдагч 9, 1902 онд терсен 19 настай байлдагч 1 байв. Хамгийн залуу нь Ижилийн эрэг орчмын суурины цэргийн комиссариатаас ирсэн 19 настай байлдагч Мясненко Петр байсан бол ахмад нь мен тэндээс ирсэн салааны дарга 29 настай Уланов Иван байжээ. Энэ бол Монгол улс руу илгээхээр Халимаг цэрэг дарга нараас сонгон авсан 2 дахь бYлэг байлаа.

Эдгээр дайчид дээр нэмэн Халимаг мужийн цэргийн комисса-риатын 1921 оны 9 дYгээр сарын 27-ний едрийн шийдвэрээр Халимагийн морин цэргийн бэлтгэл дивизионы дарга, цэргуудээс Монгол улсад онцгой даалгавар ^йцэтгэх 3 дахь бYлгийн 44 цэр-

гийг сонгон авч Ижилийн тэртээх цэргийн тойргийн мэдэлд шилжуулсэн бегеед тэднийг Максим Шапшуковоор удирдуулан Самар хотод 1921.8.18 илгээсэн хоёр дахь бYлгийн хойноос яву-улжээ.

Уг бYлгийг Шапшуков Максим ахлаж байсан ба Джамбаев Павел, Саматов Ишимгази нар уг бYлгийн орлогчид байв. Шапшуков Максим, Джамбаев Павел, Скрынников Тимофей, Кочума-ров Кирилл, Панасенко Иван, Шахов Егор, Панченко Иван, Брагин Кузьма, Хулхачиев Дола, Хайсоков Гавриил, Дангринов Василий, Давыдов Яков, Андратов Петр, Землянский Василий нар Бага Дврввдийн цэргийн комиссариатаас; Саматов Ишимгази, Курси-нов Эрэнджен, Букаев Эвя, Мучкаев Кота, Ангаев Баасан, Эринев Эльтош нар Эркетений цэргийн комиссариатаас; Эрдэнэ Гаряев Шургун, Сарангов Кензя, Бултаджиев Манджи, Шургучиев Очир-Ара, Шаршиев Ура-Гали, Нарапаев Эльдя нар Ижилийн эрэг ор-чмын суурингийн цэргийн комиссариатаас; Эрдниев Долан, Бад-маев Сангаджи, Доляев Му, Багляев Чимид, Базыров Москва, Манджиев Кукет, Очиров Басанг, Батанасунов Халга, Гаряев Доля, Уланов Санька, Бульков Саранг, Мухараев Церен нар Икицохуро-Хара-хусовын цэргийн комиссариатаас; Харагуюров Эльдя-Гаря, Кекеев Боролда нар Яндыко-Мочажыйн цэргийн комиссариата-ас; Трашев Алексей Манычийн цэргийн комиссариатаас Зикманов Сангадуш, Сангадушев Сергя, Джиринтеев Кюста нар Приволж-скийн цэргийн комиссариатаас тус тус армид татагдсан хYMYYC байв [НА РК. Ф. Р-3. Оп. 2. Д. 375. Л. 3] . Эдгээр дайчдыг насных нь хувьд авч Yзэхэд, 1893 онд терсен 28 настай байлдагч 3, 1894 онд терсен 27 настай байлдагч 1, 1895 онд 26 настай байлдагч 1, 1896 онд терсен 25 настай байлдагч 17, 1897 онд терсен 24 настай байлдагч 6, 1898 онд терсен 23 настай байлдагч 2, 1899 онд терсен 22 настай байлдагч 5, 1900 онд терсен 21 настай байлдагч 1, 1901 онд терсен 20 настай байлдагч 6 байжээ. Эндээс ха-рахад хамгийн ахмад нь 28 настай байхад хамгийн залуу нь 20 на-стай байжээ. Хоёр бYлэг нь Самар хотод нэгдэн Халимагийн суман болж бYPДЭЭд, холбогдох бэлтгэл сургууль хийсний дараа Дорнод Сибирт байрлаж байсан V армийн командлалаас бYрэн зэвсэглэ-

лээд Улаан^дээр дамжин 1921 оны 12 сарын суулээр Нийслэл Хурээнд чаргаар иржээ [Балтыков 1977: 121].

Нийслэл ХYрээнд Ардын засгийн газар байгуулагдсаны дараа АЖЦ-т алба хааж байсан халимаг сургагчид АЖЦ-ийн хороо су-мангуудад YPгэжлYYлэн сургагчаар ажиллаж байсан бегеед тэд-ний тоо цеен байсан учраас бYхий л уйл хэрэгт оролцож байгаагYЙ тэднийг аль чухал, хYн хYч хэрэгтэй газруудад томилон ажилуулж байлаа.

Монголд цэргийн алба хааж байсан бусад халимагууд: Энэхуу Халимагаас ирсэн хоёр бYлгийн сургагч нарын албан ёсны нэрсийн бYртгэлд ороогYЙ Дорж Дарминов, Михаил Абрамович Левин нар Монголд ирж хувьсгалын уйл хэрэгт оролцож байсан бол Халимагаас Монгол явах сургагч нарын бYртгэлд нэр нь орсон ч Монголд ирсэн эсэх нь тодорохойгуй Зул Корнаев зэрэг хумуусийн тухай дээр егуулсэн билээ.

Эдгээр сургагчдаас гадна Монгол ардын журамт цэргийн бYрэлдэхYYнд алба хааж байсан Халимаг байж болох дараах хYMYYC байна. yy^4:

1. Никитин: Баруун хязгаарыг цагаантны цэргээс челеелех цэргийн ажиллагаанд ЗОУ-ын Улаан цэргийн гYЙцэтгэсэн уурэг багагYЙ бегеед эдгээр цэргYYДийн дотор халимаг цэргууд байсан тухай архивын баримт байхгYЙ ч Никитин, Широких-Полянский зэрэг халимаг байж болох хYMYYC байна. Монгол газар удтал суусан Центросоюзын албан хаагч Никитинийг Байкалов Хешее модноос орчуулагчаар авч гарсан бегеед авхаалж зоригийг нь нь Yнэлэн удаляй тавин монгол цэргийн даргаар томилсон байна [Даш 1967: 161]. Никитинийг цэргууд нь шар Намсрай, Халимаг Намсрай, торгууд Намсрай зэргээр нэрлэж байсан ба судлаач Н. Батбаяр [Батбаяр 1972: 46] болон туухч На. Сухбаатар [Сухбаатар 2000: 28], Л. Бат-Очир, С. Отгонжаргал [Бат-Очир, Отгонжаргал 1996: 46] нар бутээлдээ: АТЗГ-ын телеелегч Ч. Хасбаатар нар Дервед далай хааны нутагт ирж Цэвээн гун, Молом лам нартай хэлэлцэ-эр хийх уед «... Сибирийн алдарт партизан Широких-Полянский, Зевлелтийн улаан цэргийн офицер шар Намсрай буюу халимаг Никитин, КИМ-ийн Нацов нар цуг байсан» гэж тэмдэглэсэн зэргэ-эс туунийг халимаг хун байсан болов уу гэж узэж байна.

2. Церенов: К. К. Байкаловын отрядын улс терийн орлогч Ши-роких-Полянский Сергей Юльевичыг мен цэргYYД нь торгууд Церенов [Монгол ардын журамт 1982а: 72] хэмээн нэрлэдэг байсан юм. Тууний тухай Д. Лосол: «...баруун хойд хязгаарыг тевшитген товхинуулах хэрэгт хэнийг томилохыг хэлэлцэж телеелегчид Дамбадорж, Балияский (Полянский (Цереновын еер нэгэн нэр. Цереновын Орос нэр нь Широких-Полянский Сергей Юльевич), Хасбаатар, блзийханд нарыг томилж Yнэмлэх заавар олгож явуу-лахаар тогтсон»[Монгол ардын журамт 1982б: 418], Ц. Аюушжав: «... Хасбаатар, тэгвэл чамайг цэрэгтээ элсуулж авъя, чамайг торгууд Цереновын тавьтын Цагаан гэдэг даргын арванд вгье гэв» [Монгол ардын журамт 1982а: 72], З. Бямбиш: «... Халиун-булагт 100 гаруй цагаан цэрэг байна гэж мэдээ ирлээ. Хасбаатар Намсрайн захиргаан доор Цереновын салаанд надтай хамт Дами-ран, Жалуан, Хех, Цонгоо, Цэнгэг нарыг оруулж явуулав» [Монгол ардын журамт 1982а: 296] хэмээн дурдатгалдаа егуулсэн байдаг. Эндээс харахад Широких-Полянский Сергей Юльевичийг баруун хязгаарт ихэвчлэн Церенов, торгууд Церенов хэмээн нэрлэж ду-уддаг байжээ. Монголчууд Ижил мерний халимагуудыг дийлэнх ястных нь нэрээр «торгуудууд» хэмээн нэрлэдэг байсан бегеед мен Церенов гэх нэр нь Монгол угсаатан болох буриадуудаас илуу халимагуудын дунд ихээхэн ерген дэлгэрсэн байдаг. Энэ бYхнээс Yзэхэд Широких-Полянский Сергей нь баруун хязгаарт торгууд Церенов гэж нэрлэгдэж байсан Халимаг гаралтай хYн бололтой.

Эдгээр халимаг байж болох хYMYYCийн уг гарлын тухай мэдээ баримт Халимагаас олдохгYЙ байгаа нь эдгээр хYMYYC нь Халима-гаас хувьсгалын емне гарч явснаас болсон болов уу. Негее тала-ар тэд ЗОУ-ын Засгийн газрын шууд удирдлага дор еер шугамаар ирж, тусгай уурэг гYЙцэтгэж явсан ч байж болох талтай. Иймээс энэхYY асуудлыг цаашид нарийвчлан судлан тодруулах шаардла-гатай.

3. Бобров: Ховд сайдын газар ажиллаж байсан Х. Б. Кануко-вын Д. СYхбаатарт бичиж байсан захидлуудын агуулгаас харахад тYYнтэй хамт бусад халимаг хYMYYC цеехен байсан бололтой. 1922 оны 7 сарын 25-ны едрийн захидалдаа «... БобровыгXYрээнээ

татан авсан учраас би бYX хэргээ ганцаар хвтлвх учиртай болж бас вдий твдий тус сайтай хумуусийг та минь хурээнээ суулга-саар надад туслалцаж чадах ганцхан Кюлценгеевоос ввр хунгуй буй за» [МУYТА. ТБА.Х. 2. Д. 1.Хн. 171] гэснээс Yзэхэд тэрхYY «едий тедий тус сайтай хYMYYC» гэдэгт нь хамт алба хааж бай-сан Халимаг сургагчдаа хэлсэн болов уу. Тийм бол тYYнтэй хамт бусад халимаг сургагчидаас нь Кюлценгеев буюу И. А. Теврю-ковоос бусадыг нь явуулаа^й болох нь харагдаж байна. Харин еерийнх нь ажилд тусалдаг гэх Бобровыг хYрээнд татан аваачсан тухай егYYлсэнээс тэр ямар хYн байсан тухай баримт алга байна. Х. Б. Кануковтой ойрхон ажиллаж байсан тул халимаг хYн байсан болов уу гэж Yзвэл Халимагаас ирсэн дайчдын бYртгэлд тYYний нэр байхгYЙ байдаг.

4. Сиволобов: Албан ёсны бYртгэлд орохгYЙгээр ирсэн халима-гууд цеен^й байсан. Тухайлбал, менеех захидлуудад нэр нь дур-дагдаж байгаа Сиволобовын асуудал юм. ТYYний тухай Х. Б. Ка-нуковаас Д. Сухбаатарт 5 сард бичсэн захидалдаа «эсгуур сайн хийдэг, засварын газар ажиллах боломжтой <...> туунийг энд хийгээд байх юмгуй болохоор би эндээс явуулчихлаа» [МУТТА. ТБА. Х. 2. Д. 1. Хн. 171] гэж бичсэн бол 1922 оны 7 сарын 25-нд Д. С^баатарт бичсэн захидалдаа «...Сивалобовын тухай мэдуулэх нь энэ хун бол бид нар торгууд нарын тоонд оролцох бвгввд хэрэв унэхээр хулгай дээрэм хийвэл туунийг бяцхан ч ул асрах бвгввд би вврвв мэдэх бол буугаар буудаж алах агсан гэх боловч бас вртввний хумуустэй хэрэлдсэн учраас хардагдсан байж болох хэ-мээн санагданам. Юу ч бол тэндээ унэхээр байцаагдаж шийтгэг-дэхучиртай ажээ» [МУТТА. ТБА. Х. 2. Д. 1. Хн. 171] гэсэн байна. «... Энэ хун бол бид нар торгууд нарын тоонд оролцох бвгввд...» гэснээс Yзэхэд Сивалобов нь торгууд буюу халимаг хYн байжээ. Гэвч Халимагаас ирэгсэдийн дотор нэр нь алга байна. ТYYнийг Х. Б. Кануков Ховдод ирсэнийхээ дараа тэнд онцын шаардлага^й гэж Yзсэн тул ХYрээ рYY буцаасан байна. Тэрээр магад^й буцаж явах замдаа ертеений хYMYYCтэй хэрэлдэж маргалдсан ба дараа нь тэдгээр ертеений хYMYYC Сивалобовыг хулгай дээрмийн хэрэгт холбогдуулан гомдол гаргасанд Д. СYхбаатар Халимаг сургагчдыг

хамаардагынх нь хувьд Х. Б. Кануковаас захидлаар энэ тухай нь асуусан бололтой. Уг асуудал хэрхэн шийтгэгдсэн тухай баримт материал одоогоор олдох^й байна.

5. Левин Михаил Абрамович: Анх Х. Б. Кануковын даал-гаснаар В. А. Хомутниковын бYрэлдэхYYнд орсон бегеед Тан-хо ертеенеес Норво гэх нууц нэр авсан боловч Монголд очсон эхний сурагч нарын дотор тууний нэр алга байна. 1923 оны 8 сард Монголд ажиллаж байсан Халимаг сургагчдын бYртгэлд тYYнийг Тамсаг булагт алба хааж байсан гэж тэмдэглэсэн байдаг [НАРК. Ф. Р-137. Оп. 1. Д. 2. Л. 84-45]. Ц-Д. Номинханов туунийг 1921 оны 12 сард ирсэн халимаг сургагчдын хоёрдугаар хэсэгт багтсан ирсэн гэдэг ч нэр нь тэдгээр сургагчдын бYртгэлд байдаг^й. 1921 оны хавар Танхой ертеенеес авсан Норво гэх нэр ч туухэн баримтад таарах^й байгаагаас Yзвэл тэрээр 1921 оны 6 болон 12 сард Халимагаас ирсэн хоёр бYлгийн сургагчдаас тусдаа ирсэн бололтой.

6. Лиджиняев Эрдэни: Монгол улсад хэзээ ирсэн нь тодор-хош^ бегеед 1923 онд Тамсагбулагт байсан [НАРК. Ф.Р-137. Оп. 1. Д.2. Л. 84-45] бегеед харин 1924 онд Х. Б. Кануковын гар-гасан «Монгол улсын Ховдын хязгаарт нуун ирж тохинохыг хYCЭх халимаг торгууд нарын нэрсийг тодорхойлон бичсэн хуудас» хэ-мээх баримтын 39 дугаарт «Лиджиев Эрдни Шагвуров, 25 настай, эхнэргYЙ, Иновийская станцад амьдардаг, газар хэмжигч мэргэ-жилтэй, пулёмотчин, намын гишYYн» [МУГТА. ТБА. Х. 1. Хн. 29] гэж тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс Yзвэл тэрээр 1922 оны суул

1923 оны эхээр Монголд ирж, 1925 онд бусад халимагуудын хамт нутаг буцсан бололтой.

7. Шангунцинов Василий: Монголд хэзээ ирсэн нь тодорхой^й бегеед Х. Б. Кануковын 1923 онд гаргасан тодорхойлолтоор Хов-дод алба хааж байсан [НАРК. Ф. Р-137. Оп. 1. Д. 2. Л. 84-45] бол

1924 онд гаргасан тодорхойлолтын 55 дугаарт «Шангунцинов Василий 24 настай, эхнэртэй, Зундуков тосгоных, газар хэмжигч мэргэжилтэй, малчин, намын гишуун биш» гэж тэмдэглэгдсэн [МУYТА. ТБА. Х. 1. Хн. 29] байдаг. Эндээс Yзэхэд 1925 оны Yед нутаг буцсан бололтой.

8. Калачинов Лиджа Чавочинов: Монгол улсад хэзээ ирж, хэзээ буцсан нь тодорхошуй бегеед 1924 онд Монгол улсад нYYн ирэх хYCЭлт гаргасан халимагуудын бYртгэлийн 67 дугаарт: «... Калачинов Лиджа Чавочинов эхнэртэй, Платовская вртввнд амьдар-даг, мал сургагч мэргэжилтэй, намын гишуун бус, монгол ардын цэрэгт хоёр жил алба хаасан» [МУТТА. ТБА. Х. 1. Хн. 29] гэсэн байдаг. Баримтаас тэрээр Монголд хоёр жил цэргийн алба хаасан нь тодорхой бегеед харин хэзээ ирж хэзээ буцсан нь тодорхойгYЙ бегеед 1921 онд Монголд ирсэн хоёр хэсэг халимагууд болон 1923 онд монголд байсан халимагуудын бYртгэлд тYYний нэр алга байна.

9. Хахлынов (Хахлынов Данил Бальджирович) нь 1922 онд Хов-дод ажиллаж байсан байсан бегеед тYYний тухай «...газар зохион байгуулалтын мэргэжилтэн халимаг Хахлынов Сангийн яаманд хандан газар зохион байгуулах тасаг байгуулах асуудлыг свхвн тавьж» байсан тухай мэдээ байдаг. ТYYнийг хэзээ Монголд ирж, хэзээ буцсан нь тодорхой биш бегеед 1921 оны 6 болон 12 сард Монголд ирсэн дайчдын бYртгэлд тYYний нэр байдаг^й. Харин 1924 онд Нийслэл хYрээнд байсан халимаг сурагчдын хамт аваху-улсан гэрэл зурагт тэрээр эхнэрийнхээ хамт байдаг. Мен 1924 оны 12 сарын 10-ны едер Х. Б. Кануковын бичсэн «Монгол улсын Хов-дын хязгаарт нYYн ирж тохинохыг хYCЭх халимаг торгууд нарын нэрсийг тодорхойлон бичсэн хуудас» гэх бYртгэлийн 15 дугаарт «Хахлынов Данил Бальджирович, 40 настай, Эхнэрийн хамт Монгол улсын Нийслэл хурээнд суудаг, Газар хэмжиж,зураг уйлдэгч мэргэжилтэй, Бух Монголын залуучуудын эвлэлийн гишуун, 1921 оноос эхлэн Монгол газар сууж, Монгол улсын албанд баймой» [МУYТА. ТБА. Х. 1. Хн. 29. Т. 27-32] хэмээн бYтгэсэн байдаг. Эн-дээс Yзэхэд тэрээр 1921 онд ирсэн хоёр бYлэгээс тусдаа мен онд Монголд ирж, 1925 онд нутаг буцсан бололтой. Тэрээр Монголд байх хугацаандаа зевхен цэргийн алба хаагаад зогсох^й Монголын нам эвлэл, нийгэм аж ахуйн салбарыг хегжYYлэх талаар санал санаачлага гарган идэвхтэй ажиллаж байжээ.

— Монголд албан ажлаар ирж байсан халимагууд

1921 оны хувьсгалын Yед цэргийн сургагч нараас гадна албан хэргээр ирж байсан тохиолдол байна. Тухайлбал: Халимагт болсон их елсгеленгийн Yед Халимагийн елсгеленд тусламж YЗYYлэх тев

комиссоос Оле Лиджиев-Рокчинский, Дандыр Балдушев-Баслиев, Эрдэни Эрендженов нарыг явуулахаар шийдвэрлэсэн [Бадмаева 2010: 175] бегеед, тэд 1922 оны 9 ДYгээр сарын 28-нд Москвад суу-гаа Монголын элчин сайдаас 41 тоот бичгээр Монголд очих албан зевшеерел хYCCЭн ба тус комиссын ахлагч Д. Батушов, 1922 оны 10 дугаар сарын 4-ний едер элчин сайд Даваад дахин ергедел гар-гаж, «Манай Халимагийн автономит мужаас 3 хун томилогдож, ядарсан Халимагийн ардуудад тусламж эрэхээр Монгол газар одох болсон тул бид нарт Алтан-булагаас Нийслэл ХYрээ XYртэл вртвв улаа...» шийпуулэн гаргуулж, 1922 оны 12 сард Монголд иржээ [МУГХТА. Х. 2. Д. 1. Хн. 194. Н. 17]. Тэд тусламжийн ажлаа бугээгээд 1923 оны эхээр нутаг буцсан бололтой. Энэ Yед буцах зардал дутагдалтай болсон тул Монголын засгийн газарт хандан за-мын зардлын тусламж хYCЭж байсан баримт байна [МУЗГА. Т. 39].

— Монголоор дамжин тусгай YYPэг гYйцэтгэж байсан ха-лимагууд

Халимагууд Монголын ардын армид алба хаахаас гадна ЗОУ-ын тусгай даалгавраар Монгол улсаар дамжин Тевдед уурэг ^йцэтгэж байлаа. Одоогоор олдоод байгаа баримт материалаас Yзэхэд Зевлелт Оросын Улаан армид алба хааж байсан халимагууд Монгол улсаар дамжин Тевдед хоёр удаа тусгай уурэг ^йцэтгэсэн байна. Эхний уургийг 1921 оны 6 сард Монголд ирсэн Халимаг сургагч В. А. Хомутников, Лундуков Шагдар, Дорж Дарминов, Л. Бадминов нар? нарийн халимагууд Буриад лам Яринпилын хамт ^йцэтгэсэн. В. А. Хомутников, Лундуков шагдар, Дорж Дарминов нарын тухай дээр егуулсэн.

1. Л. Бадминовын тухайд Д. Яримпил, В. А. Хомутников нарын бYлэгт багтсан халимаг хYн хэмээн судлаач А. Басхаев, А. И. Андреев нар тэмдэглэсэн байдаг. Энэхуу бYлэг Нийслэл хYрээнд бYх бэлтгэлээ хангасны дараа дараа хYрээнээс 1921 оны 9 сард гарсан гэдэг. Эндээс Yзэхэд тухайн Yед Л. Бадминов нь Монгол байсан нь тодорхой.

Монголоор дамжин Тевдед тусгай уурэг ^йцэтгэх хоёр дахь хэсэг нь 1926-1928 онд БНМАУ-аас Тевдед улсад суух элчин сайдын яамны телеелегчид гэх нэрээр явагдсан юм. Энэхуу телеелегчдийн бYрэлдэхYYнд А. Ч. Чапчаев, М. Т. Бимбаев, Лун-

дуков Шагдар нарын халимагууд оролцсон. М. Т. Бимбаев, Лун-дуков Шагдар нар бол 1921 оны 6 сард халимаг сургагчдын эхний бYлэгт ирсэн тухай дээр егYYлсэн.

2. Араш Чапчаевич Чапчаевын тухайд Халимагт зевлелт зас-гийг тогтоох YЙл хэрэгт идэвхтэй оролцож Зевлелт халимагийн удирдагчдын нэг болсон тэрээр энэ ажиллагаанд БНМАУ-аас Теведед улсад суух элчин сайдын зевлехеер Цэвэгдорж гэх нэрээр оролцсон байдаг [Сэсээр 2005: 66] Тэрээр даалгавар гYЙцэтгэхийн емне Нийслэл хYрээнд ирж бYлгийн YЙл ажиллагааг бэлтгэхэд оролцсон бегеед даалгавраа ^й^т^ший дараа Монголоор дам-жин буцсан байдаг.

— Монголд алба хааж байсан Халимагуудын ар гэр

Монголд байсан халимагуудын зарим нь гэр бYлийн хамт байсан баримтууд вденг^ байна. Эдгээрийг авч Yзвэл:

1. Х. Б. Кануковын гэр бул. Ховд сайдын газар ажиллаж байсан Х. Б. Кануков Д. СYхбаатарт 1922 оны 5 дугаар сарын 9-нд бичсэн захидалдаа Ховдын еренхий байдлыг дурдаад дараа нь «... манай эхнэр мвн та хоёрын амрыг эрж байна, хуухдууд ч мэнд хургээрэй гэж гуйцгааж байна» гэх зэргээр бичсэн байдаг [МУТТА. ТБА.Х. 12. Д. 1. Хн. 188]. Эндээс харахад тэрээр Ховдод эхнэр хYYхдийнхээ хамтаар оршин сууж байсан, хYYхдYYДтэй байсан нь мэдэгдэх ба гэр бYлийнхнийхэн нь Д. СYхбаатарыг сайн мэддэг, харилцан мэнд мэдэлцэх хэмжээний ойр дотно харилцаатай байсан нь харагдана. Х. Б. Кануковын эхнэрийн тухайд Халимагийн Yндэсний музейн фондод хадгалагдаж байгаа 1924 онд Нийслэл хYрээнд байсан халимагуудын авахуулсан зураг дээр (зураг № 3) Х. Б. Кануковыг буриад эхнэрийн хамт байгаа гэсэн байдаг.

Харин Халимагийн Yндэсний архивд Х. Б. Кануковын 1930-аад оны Yед Халимагт эхнэр охины хамт авахуулсан зураг (зураг №1) байдаг. Тус архивд мен «нвхвр Х. Б. Кануков Монголын тэргуун цэргийн гунгийн хувцастай. Эхнэрийн хамт. Монгол улс. 1922 оны 3-р сарын 8» гэсэн тайлбартай ёслолын хувцастай авахуулсан зураг [НА РК. Фонд фото] (зураг № 2) байдаг. 1930-аад оны Yеийн зураг (зураг № 1) дээрх Х. Б. Кануковын эхнэр гэх хYн 1921 оны зураг дээр мен байдаг. Эндээс Yзэхэд Х. Б. Кануковын орос эхнэр нь 1922 онд мен Нийслэл хYрээнд байсан болж таарч байна.

Зураг № 1. X. Б. Кануков гэр булийн хамт [НА РК. Фонд фото]

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Зураг № 2. «Нехер Х. Б. Кануков Монголын тэргYYн цэргийн гунгийн хувцастай. Эхнэрийн хамт. Монгол улс. 1922 оны 3-р сарын 8» [НА РК. Фонд фото].

2. Хахлыновын гэр бYл

1924 онд Нийслэл хурээнд ажиллаж амьдарч байсан Халима-гууд хамтдаа авхуулсан энэ зураг Халимагийн ундэсний музейн зургийн фондод хадгалагдаж байна.

Зураг № 3. вргеед амьдарч байсан Халимагууд.

1924 оны 9 сар [Халимагийн ундэсний музейн фонд].

Арын эгнээнд зогсож байгаа зуун гар талаас 1. Морхадьжаев, дунд эгнээнд сууж байгаа зуун гар талаас 2. Хахлынов, 3. Эхнэр нь, 4. Кануковын буриад эхнэр, 5. Х. Б. Кануков.

Урд эгнээнд хэвтэж байгаа зуун гар талаас 1. Н. Б. Кануков, 2. Лиджиев.

Зургийн тайлбараас харахад Хахлынов эхнэрийн хамт Нийслэл хурээнд байсан нь тодорхой байна.

— Бусад

1922 онд Нийслэлээс хурээнээс монголын армид алба хааж байсан 20 гаруй сургагчид Ховдод очиход тэнд баян халимаг Дор-жийнх гэдэг халимаг айл байсан тухай мэдээ бий. «Тэднийх Халимаг нутагтаа хуухэдгуй байсан бегеед нутгийн нэгэн ламаас яавал хуухэдтэй болох тухай асуухад Монгол нутагт очвол хуухэдтэй

болно гэснээр Ховдын хязгаарт hyyh ирсэн» [Очиров 1970: 31-41] гэдэг. Доржийнх хэзээ хаагуур яаж Монголд хYYж ирсэн, хожим нутаг буцсан, Ховдод суурьшин Yлдсэн, YP хYYхэдтэй болсон эсэх нь тодорхошуй байна. Юутай ч Дорж эхнэрийн хамт хоёулаа амь-дарч байсан нь тодорхой байна.

ДУГНЭЛТ

1921 оны Монголын хувьсгал нь Халимагуудыг угсаа гарал нэгтэй Монголчуудтай ойртон харилцах нэгэн боломжийг олго-сон байна. Монгол болон Дорно дахинд явуулах бодлогодоо ЗОУ-ын халимагуудыг тодорхой хэмжээгээр ашиглаж байсан нь энэ харилцаанд бас нелеелжээ. Ингэснээр 1920-иод онд Халимагууд Монголд бага^й ирж байжээ. Тэдгээрийг нэр болон тоогоор нь тодруулан авч Yзвэл:

— Цэргийн алба хааж байсан халимагууд —124 хYн,

— Монголд албан ажлаар ирж байсан халимагууд — 3 хYн,

— Монголоор дамжин тусгай YYPЭг ^йцэтгэж байсан халимагууд — 2 хYн,

— Монголд алба хааж байсан Халимагуудын ар гэр —5 хYн

— Бусад — 2 хYн.

Нийтдээ 136 хYн байсныг тодруулж байна. Эдгээр 136 хYний 130 хYнийх нь нэр тодорхой бегеед гэр бYлийн эхнэр хYYхэд гэх мэт 6 хYн халимаг байж болох ч нэрийг нь тодруулах баримт алга байна. Монголд ажиллаж, амьдарч байсан халимагууд сургу-ульд суралцах, цэргийн алба халагдах насанд хYрсэн зэрэг шалтга-анаар цэргээс халагдан нутаг буцах, тусгай даалгавар гYЙцэтгэхтэй холбоотойгоор Монголд шинэ томилогдон ирэх, Монгол улсаас явах зэргээр тоо бYртгэл нь байгаа еерчлегдеж байжээ.

Иймд эдгээр халимагуудын нэр болон тоог тодруулах судалга-аг илYY нарийвчлан тодруулах шаардлагатай.

Источники

МУУТА. ТБА — Монгол улсын Yндэсний тев архив. ТYYхийн баримтын

архив.

МУГХТА — Монгол улсын гадаад хэргийн тев архив. Х. 2. Д. 1. Хн. 194. МУЗГА — Монгол улсын засгийн газрын архив. БНМАУ-ын Засгийн

газрын 1922 оны хурлын тогтоол. НА РК — Национальный архив Республики Калмыкия

Литература

Бадмаева 2010 — Бадмаева Е. Н. Нижнее Поволжье: Опыт и итоги реализации государственной политики в социально-экономической сфере (1921-1933 гг.). Элиста: ЗАОр «НПП «Джангар», 2010. 544 с. Балтыков 1977 — Балтыков С. Б. Монголын ардын цэргийн эгнээнд // Ю. О. Оглаев. Интернационалч даалгавартан. Орчуулсан Д. Пунцаг. Улаанбаатар: УХГ, 1977. 136 х. Батбаяр 1972 — Батбаяр Н. вндерт хатгасан туг. Туухэн найруулал.

Улаанбаатар: УХГ, 1972. 195 х. Бат-Очир, Отгонжаргал 1996 — Бат-Очир Л., Отгонжаргал С. ХХ зуу-ны монгол дахь улс терийн туухэн уйл явц. Улаанбаатар: МУИС-ийн хэвлэх уйлдвэр, 1996. 127 х. Внешняя политика1944 — Внешняя политика СССР 1917-1944 гг. Сборник документов. Т. II (1921-1924 гг.) / сост. А. С. Тисминец, отв. ред. С. А. Лозовский, ред. и прим. Б. Е. Штейн. М.: [б. и.], 1944. 979 с. Даш 1967 — Даш Д. Монгол тумний телее зутгэсэн анд нехед. Ред.

Л. Санжаа. Улаанбаатар: УХГ, 1967. 142 х. Д. Сухбаатарын тухай баримт 1960 — Д. Сухбаатарын тухай баримт ма-

териалын эмхэтгэл. Улаанбаатар: УХГ, 1960. 157 х. Монгол ардын журамт 1982а — Монгол ардын журамт цэргийн дуртга-

лууд. Тэргуун дэвтэр. Улаанбаатар: УХГ, 1982. 712 х. Монгол ардын журамт 1982б — Монгол ардын журамт цэргийн дуртга-

лууд. Дэд дэвтэр. Улаанбаатар: УХГ, 1982. 895 х. Номинханов 1977 — Номинханов Ц.-Д. Нэгэн жагсаалд // Ю. О. Оглаев. Интернационалч даалгавартан. Орчуулсан Д. Пунцаг. Улаанбаатар: УХГ, 1977. 136 х.

Оглаев 1977 — Оглаев Ю. О. Интернационалч даалгавартан / ред. И. Злат-кин. Орчуулсан Д. Пунцаг, Ж. Гомбосурэн. Улаанбаатр: УХГ, 1977. 136 х.

Очиров 1970 — Очиров Ц.-М. Два года в Монголии // Ю. О. Оглаев.

С Интернациональной миссией. Элиста: Калм. кн. изд-во, 1970. 143 с. Советско-монгольские отношения 1966 — Советско-монгольские отношения. 1921-1966: сб. док. / сост.: М. И. Гольман, Г. И. Слесарчук. М.: Наука, 1966. 360 с.

СYхбаатар 2000 — Сухбаатар На. Баруун хязгаарын нийгэм-улс терийн хегжлийн тYYхэн тойм (ХХ зууны эхэн Yеэс 1930-аад он). Ред. Ж. Болдбаатар. Улаанбаатар: Соёмбо ХХК, 2000. 113 х. Сэсээр 2005 — Сэсээр З. Х^ээн^й баатар Гомбо-Идшин ^н. Улаанбаатар: Алтан Yсэг YЙлдвэр, 2005. 248 х. Шапшуков 1977 — Шапшуков Г. А. Монгол ард улсад байсан таван жи-лээ дурсан санахад // Ю. О. Оглаев. Интернационалч даалгавартан. Орчуулсан Д. Пунцаг. Улаанбаатар: УХГ, 1977. 136 х.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.